Ц.Даваасүрэн: Сарын орлого нь 2 сая төгрөгөөс бага өрхүүдийг ипотекийн зээлд хамруулж, мкв-ын үнийг буулгана
2024/05/08
Засгийн газрын Лхагва гарагийн /2024.05.08/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ипотекийн зээлийн мэдээлэл өгөв.
Тэрбээр, Ипотекийн зээл авч байгаа иргэд ихэвчлэн орлогын боломжтой байдаг. Судалгаанаас харахад гэрийн сарын орлого нь 2 сая төгрөгөөс дээш байвал зээлд хамрагддаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд үүнээс доош орлоготой бол зээлд хамрагдаагүй гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2024 оны хугацаанд 7.6 их наядын 104 мянган зээлдэгчид орон сууцны зээл олгосон. Энэ өрхүүд ихэвчлэн 2 сая төгрөгөөс дээш орлоготой. Тиймээс одоо бид 2 сая төгрөгөөс доош орлоготой иргэдийг буюу ахмадууд, хөгжлийн бэршээлтэй иргэд, залуу гэр бүлүүдийг ипотекийн зээлд хамруулж, орон сууцаар хангах асуудлыг хуулиар шийдвэрлэж байгаа.
Өөрөөр хэлбэл төрийн орон сууцны корпорац хамгийн хямд барилгуудыг захиалгаар бариулж, орлого багатай иргэдэд нийлүүлнэ. Мөн ахмадууд гэхчлэн зарим иргэдэд түрээслүүлнэ. Бид орлогын хувьд боломжгүй иргэдээ хамарсан орон сууцны санхүүжилтийн тогтолцоог цаашид хэрэгжүүлнэ. Нийслэлд 216 мянга 889 өрх гэр хорооллын бүсэд амьдарч байгаа. Энд орлогын боломжгүй ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй өрх олон байгаа. Тиймээс эдгээр айлууд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно гэсэн үг.
Одоогийн ипотекийн зээлээр авч байгаа орон сууцуудад газар, барилгын ашиг шингэсэн байдаг. Харин төрөөс бариулах гэж буй ипотекийн зээлээр авах боломжтой орон сууцууд газар, ашгийн асуудалгүй тул хамаагүй бага үнэтэй байна. Бидний тооцож буйгаар 2 сая төгрөгөөс дээш үнэтэй байгаа метр квадратын үнийг нэг саяаар буулгана. Мөн үүнээс ч илүү буулгах боломжийг харж, бүрдүүлнэ.
Гэхдээ энэ байрнуудад мкв талбай жижиг байна. Ипотекийн зээлд хамруулах үйл ажиллагааг энэ жил эхлүүлэх бөгөөд төрийн алба хаагчдаас эхэлнэ. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгөөр хөдөө байгаа төрийн алба хаагчиддаа найман айлын орон сууцнуудыг инженерийн дэд бүтэцгүй 100-аад суманд барьж өгнө.
Zochin · 2024/05/09
Дандаа ялгаварлан гадуурхалт явагдах юмаа.
Зочин · 2024/05/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/09
SAWI
Зочин · 2024/05/09
10%uuuu
Зочин · 2024/05/08
СОНГО УЙЛ ЭХЭЛЖЭЭ
Зочин · 2024/05/08
SEXSDI80955877