Ардчилсан Нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэрийг гаргалаа
2024/07/08
Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүдийн олонх буюу хуралд оролцсон гишүүдийн 92 хувь нь Засгийн газарт орж ажиллах нь зөв гэж үзжээ.
2024 оны УИХ-ын сонгуулийг төрийн мөнгөний эсрэг хүнд цаг үед ажилласан сонгууль болсныг хорооны хурлаар онцлон цаашид төрийн бодлого, шийдвэрт Ардчилсан нам хамтран ажиллахаар боллоо. ҮБХ-ны ээлжит бус хуралдаанд Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийн 92%-ийн саналаар Ардчилсан нам Засгийн газарт хамтран ажиллахаар болжээ.
Ардчилсан намын төлөө санал өгсөн 430.000 гаруй сонгогчийн санал Ардчилсан намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжин өгсөн санал тул тэрхүү саналуудыг гээгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь зөв гэв. Ингэснээр “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”-Эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийн 9 зорилтыг хэрэгжүүлэх боломжтой юм гэдгийг онцолжээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн, намуудад өгсөн сонгогчдын санал, мөрийн хөтөлбөрт туссан хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тухайлбал, эрчим хүчний салбарыг либералчлах, татварын реформ хийж өрийн дарамтыг бууруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлж дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үр ашиггүй төсвийн зардлыг үе шаттай бууруулж, төрийн өмчийн компаниудыг иргэд, бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэх замаар төрийн оролцоог эрс хумих, орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци ашиглан эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, аж үйлдвэржүүлэх төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж авилгын эсрэг тууштай тэмцэх, иргэдийг орон сууцжуулах ба ипотекийн зээлийн хүүг бууруулан сард төлөх төлбөрийн хэмжээг багасган амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийг намаар ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг Үндэсний Бодлогын Хорооны гишүүд илэрхийлсэн гэж АН-аас мэдээллээ.
Зочин · 2024/07/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/08
SAWI80955877
Зочин · 2024/07/08
UILCHLD80955877ZYGAATSI
Зочин · 2024/07/08
SEXSDN80955877TSAGN