Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
2024/07/09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцож, “Чингис хаан” үндэсний музей, Богд хааны ордон музейд зочлон, манай орны түүх, соёл, зан заншилтай танилцана.
Мөн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувиар тус олон улсын байгууллагад зочлохоор төлөвлөж байна.
Монгол Улс, Бутаны Хаант Улс нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Зочин · 2024/07/10
SEXSYGEER80955877AXN
Зочин · 2024/07/10
SHAALGI80955877
Зочин · 2024/07/10
маш сайхан үйл явдал болж байна гэж бодож байна
Зочин · 2024/07/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh