Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг 2009 онд байгуулжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хог хаягдлын 60 орчим хувийг тус хогийн цэгт төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг байна.

2020 оноос тус хогийн цэгийн ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө 27 га талбайг нөхөн сэргээжээ.

Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Г.Индарьяа “Хогийн цэгийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс 2020 оноос нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Нөхөн сэргээх талбайд метан хийг саармагжуулах ажлыг хийж байгаа.

Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, эх үүсвэр дээр нь ангилсан хог хаягдлыг боловсруулах чиглэлд явна. Ингэснээр дарж боловсруулах хог хаягдлын хэмжээ буурна” гэв.

зураг

 

зураг