Хамтарсан Засгийн газрын "Хурдтай хөгжлийн зориг" мөрийн хөтөлбөр бэлэн боллоо
2024/07/24
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын бүтэц бүрдэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбоотой яамдуудын чиг үүргийг тодорхой болголоо. Засгийн газар Үндэсний хороод байгуулж, мега төслүүдээ урагшуулна. Ерөнхий сайдын ажлын хэсэг буюу бодлогын зөвлөлд Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, гурван шадар сайд ЗГХЭГ-ын дарга, Тинк танк хурдасгуур байгууллага байгуулах зохион байгуулалт руу шилжиж байна. Засгийн газрын бодлогууд хэрэгжих шатандаа алдаа гардаг гэх шүүмжлэл бий. Тиймээс энэ удаагийн Засгийн газар хэрэгжилт рүү анхаарах, бодлогыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна. Тэр дундаа салбарын уялдааг хангаж ажиллана. Салбар дундын уялдааг хангадаг Үндэсний хороодыг Ерөнхий сайдын зөвлөлийн дэргэд байгуулж, Ерөнхий сайд хяналт тавих шинэ нэгж рүү орж байна. Тодруулбал, Алсын хараа-2050 салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тогтоолыг баталлаа. Энэ бол төрийн эрх дээд байгууллагын урт хугацааны бодлого юм. Гурван нам хамтарсан Засгийн газарт ажиллаж байна. Гурван намын мөрийн хөтөлбөрийг судалгааны байгууллагууд ажиглалт хийхэд арга хэлбэр, төлөвлөгөө нь өөр хэдий ч нэг зорилтод чиглэж байгаа юм. Улсын хэмжээнд 16 мега төсөл байгаа. Тиймээс Салбар дундын хангах Үндэсний хороогоор дамжуулж, гурван нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Улмаар ЗГХЭГ салбар яамдын саналыг авч, гурван намын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгүүдийн саналыг сонсож, "Хурдтай хөгжлийн зориг" гэсэн хамтарсан төслийг боловсруулж дууслаа. Бид ХБГУ-ын боло Шинэ Зеланд Улсын туршлагыг тулгуурлаж хийсэн" гэлээ.
Зочин · 2024/07/25
XUSNR80955877UILCHLI
Зочин · 2024/07/25
ANUSN80955877DYYDLGN
Зочин · 2024/07/25
SEXSDI80955877
Зочин · 2024/07/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
иргэн · 2024/07/24
тэнэг тэнэг лозун дэвшүүлсэн хоосон гарууд