Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ.

 

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

 

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Энэ айлчлалтай холбоотой наймдугаар сарын 1-нээс 4-ний өдрийн хооронд богино хугацаагаар зарим авто замыг хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна.

Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.