Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой зүйл санаачлаагүй
2024/08/21
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үер ус ихтэй байгаагаас шалтгаалж Яармагийн гүүрний холболтын ажил тодорхой хугацаагаар хойшилж байна. Тухайлбал 2010 онд баригдсан Туул голын урсцад тохируулга хийдэг чиглүүлэгч далан сэтэрсэн.
Чиглүүлэгч даланг Туул голын сүүлийн 100 жилийн усны дунджийг тооцоолж хийсэн боловч энэ зуны үерээс болж сэтэрсэн. Үүнээс шалтгаалж Яармагийн гүүрний урд талын хэсэг рүү ус орж ирсэн.
Би Нийслэлийн засаг даргын тамгын газрын шинэ байрны дээд талд 24/7 ажиллаж буй камер байршуулж, хянаж байгаа. Байгаль цаг агаарын асуудлаас болж цаг хугацаа алдаж байгаа боловч есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Тавантолгой Түлш" ХХК-ийг нийслэлд шилжүүлэх болон дугаарын хязгаарлалтын талаар тайлбар өглөө.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Тавантолгой Түлш ХХК-ийн 790 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өртэй холбоотой асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК үлдээх чиглэлээр УИХ-ын тогтоолд заалт оруулна. Ингэхгүй бол Улаанбаатар хотын бонд бүтэлгүйтэх магадлалтай.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой зүйл санаачлаагүй байна. Үүнийг Р.Эрдэнэбүрэн сайдаас асууя" хэмээн хариулав.
Зочин · 2024/08/21
SHALGN80955877
Зочин · 2024/08/21
SAWI80955877
Зочин · 2024/08/21
44DSH ERCHUUDN BOOBN80955877TGN
Зочин · 2024/08/21
TAICHN80955877TSAGR
Зочин · 2024/08/21
ANUSN80955877UILCHLGG
Зочин · 2024/08/21
SEXSEER XUCHINSUULI80955877