Орон нутгийн ээлжит сонгууль ирэх сард болох гэж байна. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд 45 нэр дэвшигчээ нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, тодруулжээ.

Тэгвэл эрх баригч нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд инженер, эдийн засагч, хуульчдыг голчлон нэр дэвшүүлэх бодлого баримталсан байна. Дээрх нэр дэвшигчдийн 17 нь одоогийн НИТХ-ын төлөөлөгч байна. Харин АН-ын хувьд салбар бүрийн төлөөлөл, мөн хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай улс төр, бизнесийн төлөөллүүдийг оролцуулан нэр дэвшигчдээ бүрдүүлжээ.

ХҮН-аас “Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөл” нэртэй бодлого, судалгааны хүрээлэнд харьяалагддаг залуусаа энэ удаагийн сонгуульд оролцуулж байгаа ажээ.