Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн хойд авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.