УИХ гишүүн Д.Батлут, Х.Баттулга, Ж.Ганбаатар таслалтаараа тэргүүлж Д.Ганмаа нэг ч хуралдаанд оролцоогүй байна
2024/09/05
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-30-ны хооронд үргэлжилсэн. Энэ хугацаан дахь гишүүдийн ирцийн мэдээллийг УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс мэдээлж байна.
Тус мэдээллээс харвал, ээлжит бус чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанд нийт долоон удаа хуралдаж. Долоон удаагийн нэгдсэн хуралдаанд хамгийн олон буюу таван удаа оролцоогүй таван гишүүн байна.
- УИХ-ын гишүүн Д.Батлут - орон нутагт ажилласан 1, тасалсан 4 хоног
- УИХ-ын гишүүн Х.Баттулга - гадаадад явсан 3, тасалсан 1, хоцорсон 1 хоног
- Ж.Ганбаатар - гадаад явсан 3, тасалсан 2 хоног,
- УИХ-ын гишүүн Д.Ганмаа - гадаад явсан 5 хоног,
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж - орон нутагт ажилласан 5 хоног гэж бүртгүүлжээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫНЭГДСЭН ХУРАЛДААНЫ ИРЦИЙН МЭДЭЭ /ӨДРӨӨР//2024.08.15-2024.08.30/
Зочин · 2024/09/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/05
ANUSDI80955877
Зочин · 2024/09/05
Олон удаа тасалсан суудлын бөглөөсүүдийг хасдаг байна арай даварч бна