Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд Товчооны авто замыг хэсэгчлэн хааж, нүхэн гарцын гол авто замыг Товчооны замтай холбоно.

Тиймээс тус замыг өчигдөр 23:00 цагаас эхэлж, энэ сарын 10-ны 08:00 цаг хүртэл хаах аж. Зам хаах хэсэгт газар шороо, борооны ус зайлуулах шугам, авто замын хучилт, авто замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэх талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ