СБД-ийн I хороо, Элчингийн гудамж буюу Шангри-Ла төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, тэмдэг тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.