Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан. Тэгвэл энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулах болсон талаар албаны хүнээс тодрууллаа.

 

сонин mn

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Улаанбаатар хотод зам, засварын 41 ажил хэрэгжээд явж байна. Хэд хэдэн ажлыг зэрэг гүйцэтгэхэд асфальт завод, дэвсэгч хүрэлцээ багатай. Манай хотод нийт 6 асфальт завод ажиллаж байна. Нэг асфальт завод хамгийн ихдээ 1000-1500 тонн асфальт гаргах хүчин чадалтай. Хоёрдугаарт, асфальтаар хучилт хийсний дараа дэвсэгч явуулахад нэг байршилд багадаа 2 болон 3 дэвсэгчээр зэрэг ажил хийдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт 15 дэвсэгч байна. Бид эдгээр дэвсэгчийг бүгдийг ашиглахад хамгийн дээд тал нь 4-5 байршилд авто замын ажил хийх боломжтой. Өнгөрсөн хугацаанд дандаа амралтын өдрүүдээр гол замуудыг хааж, засаж байсан бол энэ долоо хоногоос шөнөдөө хасах хэм рүү орж, хүйтэрч байгаа учраас өдрийн цагаар зам засварын ажлыг яаравчлуулах хэрэгтэй болсон. Хасах хэмд асфальт хучилт авах боломжгүй байдаг. Цаг агаараас гадна 4-5 байршилд зам хаахаар ажиллах хүч, техник хэрэгсэл дутдаг. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан замын ажлыг өдрийн цагаар хөдөлгөөнийг аль болох эергээр зохицуулж явуулж байна. “Маршалын гүүрэн дээрх асфальт бетон хучилтыг хуулаад байна” гэж хүмүүс асуусан байсан. Үүнд хариулт болгож хэлье. Замыг засахад гүүрийг стандартад нийцүүлэхийн тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж, шинээр дэвсдэг. Өмнө нь ч гэсэн бүх гүүрийг үүнтэй адил засаж байсан” гэдгийг хэлэв. Энэ онд Улаанбаатар хотын ихэнх гол гудамжийн авто замыг шинэчилж буй. Замын ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээр хийгдэж байгаа учраас иргэдээс нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандахыг ажил гүйцэтгэгчид хүслээ.

 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn