Цагтаа цалгиж явсан Женко Х.Баттулга нэр бүхий лайвчидтай нийлж явсаар эцэс сүүлдээ бүр “гудамжны улс төрч” болчихов уу. Өөрийн хувийн бизнесээс эхлүүлээд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл мандаж явахдаа Х.Баттулга Монголын олон томоохон төслүүдтэй нэр холбогдож байсан.

Тухайлбал, Гашуунсухайтын төмөр замын төслийг гацааж, Монголын эрчим хүчийг хараат бус болгох зориулалттай томоохон төслүүд “Эрдэнбүрэн”, “Эгийн гол” зэрэг усан цахилгаан станцын төслүүдийг зогсоохыг санаархаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахгүй байхыг шаардсан зэргээр олон том төсөл дээр нэр холбогдож явсан.

 

Тэгвэл  “Хүүхэд бүрийг дугуйланд хамруулах хүүхэд хөгжлийн карт” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Түүний багийн 26 гишүүн уг хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төслийн агуулга ердөө энгийн. Эрүүл саруул Монгол иргэнийг бэлдэх. Ингэхдээ эрүүл саруул монгол иргэн буюу хүүхэд бүрт 30 мянган төгрөг олгож, тэр мөнгөөр хүүхдүүд зөвхөн өөрийн дуртай дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой. Энэ нөхцөлөөр сар бүр 30 мянган төгрөгийг хүүхдүүдэд олгох юм. Монголын төмөр зам, эрчим хүч, усан цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэрийн том төслүүд дээр нэр нь яригдаж явсан улс төрч өнөөдөр Монгол хүүхдийн хөгжлийг ердөө 30 мянган төгрөгөөр хэмжсэн “жижиг улс төрч” болжээ.

Аливаа улс орон дэд бүтцийн суурь асуудлууд болон хүний хөгжилтэй харилцан уялдаатайгаар хөгждөг бол манай улс төрч улс орны хөгжил, хүний хөгжлийг том зургаар нь харах бус халамжинд тулгуурладаг хэмээн бодох болжээ. 

 

Д.Дандархүү

sonin.mn