Төсвийн сахилга баттай байсан тул Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан
2024/09/25
Сангийн сайд Б.Жавхлан:
-Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан талаар мэдээллийг ЗГ-ын гишүүдэд өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван агентлаг байдаг. Фитч агентлаг өнгөрсөн 7 хоногт тайлангаа баталж, энэ сарын 19-ны өдөр олон улсын мэдээллийн хэрэгслээр зарласан.
Энэ тайланд ямар шалтгаанаар ахиулж буйгаа маш дэлгэрэнгүй дурдсан байна.
- Засгийн газар өрийн удирдлагын стратегиа сайн барьж ирсэн тул өрийн дарамт эрс буурсан
- Засгийн газрын тогтвортой байдал, сонгуулийн үр дүн
- Санхүү, төсвийн сахилга бат нь уул уурхайн салбарын өсөлттэй уялдсан
- Гадаад валютын улсын нөөц сүүлийн 4 жилийн хугацаанд тогтвортой нэмэгдсэн байна гэдгийг дурджээ.
Мөн өнгөрсөн 8 сард ЗГ төсвийн тодотгол өргөн барихдаа төсвийн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэж Монгол Улс зээлийн үндсэн өрөө жил бүр тогтмол төлж явна гэдгийг хуульчилсан. Энэ нь эерэг нөлөө үзүүлжээ гэж бодож байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг авч үзвэл, бид 2010 онд анх Чингис бонд гарахтай зэрэгцэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг анх тогтоолгосон. Фитч агентлагийн хувьд Монгол Улсын зээлжих зэрэглэлд 2011 онд хамгийн дээд тал нь B+ тогтвортой үнэлгээг өгч байсан. Үүнээс хойш огцом унасан гэж хэлж болно. Ингээд арван жилийн дараа 2024 онд дахин B+ тогтвортой үнэлгээг өглөө. Бид арван жилийн өмнөх өндөр үнэлгээн дээр буцаж ирлээ гэсэн үг.
Зочин · 2024/09/26
DYGRA ZARI80955877
Зочин · 2024/09/25
ANUSN80955877UILCHLD XANGD