Х.Нямбаатар: Хашаа байшинг орон сууцаар солих хэлэлцээрийг удахгүй өрхүүдэд танилцуулна
2024/10/02
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Иргэдийн хашаа байшинг орон сууцаар солих хэлэлцээр хийх эрх үүсэж байгаа. Удахгүй айл өрхүүдэд батламж болон хэлэлцээр хийх саналуудаа хүргүүлнэ. Бид баригдсан орон сууцнаас өөрийн хашаа байшингийн үнэлгээнд таарсан 1-3 өрөө байрнуудаас хэлэлцээр хийх эрхийг батламжилж байгаа гэсэн үг юм.
Бүсчилж заасан Ногоон нуур, Дэнжийн мянга, МҮОНРТ орчмын 1008 айл өрхөд тааруулан батламж өгнө. Тухайн иргэний хашаа байшинг хөндлөнгөөс үнэлүүлнэ. Улмаар орон сууцанд орох эрхийн батламжийг өгнө гэв.
Энэ барилга нь Хятадын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуурт баригдаад дуусаж буй орон сууц юм. 20-минутын хот концепцын хүрээнд орон сууцны ойролцоо сургууль, цэцэрлэгийг барих аж.
Ногоон нуурт баригдаж буй 1,008 айлын орон сууцыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлэх шийдвэр гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хотын дарга Х.Нямбаатар өглөө.
Тэрбээр "Хятадын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар баригдаж буй 1,008 айлын орон сууцыг Нийслэлд шилжүүлснээр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуульд заасны хүрээнд Дэнжийн 1000, Ногоон нуур, МҮОНРТ-ийн орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж оруулах, өмчлүүлэх, хашаа байшинг шинээр баригдсан орон сууцаар солих эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод олгосон.
Тус орон сууц нь ирэх оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орно. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га газрын 2,206 айлыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1,596 айлын газрыг чөлөөлсөн. Энэ онд багтаж 400 гаруй, ирэх онд 206 айлтай хэлэлцэл хийж дуусна.
Сэлбэ дэд төвийг түшиглэсэн Сэлбэ хот нь 12 мянган айлын орон сууцны хорооллоос бүрдэхээс гадна цогц үйлчилгээ авч болохоор төлөвлөгдсөн. Тус 12 мянган айлын орон сууцанд Чингэлтэй дүүргийн Хайлааст, Сүхбаатар дүүргийн Таван буудал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн замын баруун талын гол зам хоёрын дунд буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх батламжийг гардуулахаар төлөвлөж байна.
Сэлбэ дэд төв дээр байгуулагдсан 12 мянган орон сууцанд 32-ын тойрог хүртэлх айл өрхүүд нүүж орж, газар чөлөөлөлтөөр 701 га газар Нийслэлийн Орон Сууцны Корпорац (НОСК)-ын мэдэлд шилжиж ирнэ.
Энэхүү газарт 50 мянган айлын орон сууц барих дэд бүтцийн төлөвлөлт, авто замын сүлжээ барьж, дараагийн барилгын компаниудад газраа арилжина. Ингэснээр 50 мянган айлын орон сууцнаас ашигтай талбайн 25-30 хувийг бидэнд санал болгосон барилгын компанид уг газрыг хүлээлгэж өгнө. Газрынхаа 25-30 хувийн төлбөрт авсан барилгаар дараагийн газар чөлөөлөлтийг хийх төлөвлөлт явж байна.
Баянхошуу дэд төв дээр нийтдээ 160 га газрыг барилгажуулах төлөвлөгөөтэйгөөс 60 га-д нь Нийслэлээс гадаадын ногоон орон сууцны төслөөр 6,000 мянган айлын орон сууцыг барина.
НОСК эх үүсвэр босгож, Ханын материал орчимд 9.2 га газрыг чөлөөлөх ажил явагдаж байгаа. Ханын материал, Баянхошуу орчимд 8,000 айлын орон сууц баригдана.
Үлдэж буй 100 га газарт дэд бүтцийн төлөвлөлт хийж, барилгын компаниудад арилжина. Барилгын компаниуд мөн адил 25-30 хувийг бидэнд шилжүүлж өгч, энэхүү фондоор Толгойт, Их бага наран орчмыг нүүлгэн шилжүүлж оруулах орон сууцны бодлого явуулж байгаа.
Мөн Шархад дэд төвийг түшиглэсэн орон сууцны хороолол босгох төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Баригдсан орон сууцанд өөрийн хашаа байшингийн үнэлгээнд таарсан 1, 2, 3 өрөө байрнуудаас хэлэлцээр хийх эрхийг батламжилж байгаа. Барилга барих, гэр хорооллыг дахин төлөвлөх гэсэн батламж биш.
Сэлбэ дэд төв дээр чөлөөлөгдөж буй 400 метр квадрат газартай, 40 орчим метр квадрат байшинтай айлуудыг 175 сая орчим төгрөгөөр үнэлж авч байгаа" гэв.
Зочин · 2024/10/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/02
DYYDLGR80955877XUCHINDX AXN DOODXN XXI
Зочин · 2024/10/02
1хороолол орчимд агаарын чанар олон жил маш их бохирдолттой гардаг энэ талаар юу хийх гэж бнаа хотын даргаа сонсголгүй мэдээгүй царайлаад байхуу даруйхан арга хэмжээ авах хэсэг шүүдээ
Зочин · 2024/10/02
SEKSDEED80955877TANILTSI
Зочин · 2024/10/02
DYYDLGR80955877XANGD
Зочин · 2024/10/02
ANUSN80955877XUSNG46 DSH AXD