Х.Нямбаатар: Шинээр хавдрын эмнэлэг барих 10 га газрыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан нарын хамтарсан ТББ-д өгсөн
2024/10/02
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хотын даргаас шинээр хавдрын эмнэлэг барих ажил ямар шатандаа явж байгаа талаар сэтгүүлчдийн асуулт асуулаа.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Одоогийн Авто худалдааны төвийн урд талд 10 га газрыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан нарын хамтарсан төрийн бус байгууллагад өгсөн. Тус газар төрийн бус байгууллагын нэр дээр байгаа.
Энэхүү 10 га газарт хөрөнгө татах, зураг төсвийн асуудал яригдаж байна. Улаанбаатар хот 500 мянган орчим хүнтэй амтай байхдаа одоогийн Хавдар судлалын эмнэлэг байгуулагдсан.
Сүүлийн үед хотжилт, бусад нөлөөллөөр хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа учраас Сонгинохайрхан уулын бэл, Туул голын эрэг дагуу хавдрын эмнэлэг байгуулах санаачилга гарч, газрын асуудал дөрвөн жилийн өмнө шийдэгдсэн.
Хавдрын эмнэлгийг гаднын хөнгөлөлттэй зээлээр, сүүлийн үеийн технологиор байгуулъя гэх санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан нар хөөцөлдөж байгаа. Хотын зүгээс дэд бүтэц тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой" хэмээн ярилаа.
Зочин · 2024/10/04
DYGAARA ZARI80955877
Зочин · 2024/10/02
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
хэрүүлч өвгөн · 2024/10/02
Заавал УИХ-ын гишүүдэд үүрэгддэг юу вэ дээ. Бүтээлч хамт олны хүч л чухал тэр ТББ гэдгээр халхавч хийн мөнгөө идэх л арга.
Зочин · 2024/10/02
44DSH ERD XALYYNR80955877
Зочин · 2024/10/02
TSAGN SEKSYGR80955877
Зочин · 2024/10/02
SHAAX AXN XUSSEN BOOBN XANTLA TGI
Зочин · 2024/10/02
NZ AMRAG BOLN SEXSYG ANUSN