"ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-ийн хоёрдугаар шатны суурь судалгааг эхлүүлэхээр ярилцжээ
2024/10/04
Боловсролын Яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн удирдах хорооны V хурал болж, ажлын явц, үр дүн болон хоёрдугаар шатны төслийн суурь судалгааг эхлүүлэх талаар хэлэлцлээ.
Төслийн хүрээнд Дундговь, Өвөрхангай аймаг, нийслэлээс сонгогдсон сургуулийн бага ангийн сурагчдын хоол, шим тэжээлийн байдлыг үнэлэх судалгааг хийхэд сурагчдын Д амин дэм болон кальцын дутал өндөр, сүү, сүүн бүтээгдэхүүний хоногт авах хэмжээ 3-4 дахин бага, ясны нягт бага дүнтэй гарсан.
Иймд судалгааны дүнд үндэслэн:
- Хүүхдэд хэрэгцээт шим тэжээл, эрдэс амин дэмийн агууламжийг өнгөний системээр илэрхийлсэн “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс”-ийг боловсруулан сургуулийн Үдийн хоол хөтөлбөрт хэрэгжүүлж байна.
- Дундговь аймагт 2023 оноос орон нутгийн төсөв болон эцэг эхийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Үдийн хоол+сүү” хөтөлбөр өргөжиж, улсын хэмжээнд 173 сургууль, цэцэрлэгийн 40 мянга гаруй хүүхэд “Сүү” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ.
- Загвар сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлж, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулав.
- Үдийн хоолны үйлчилгээг хэрэгжүүлэхэд орон нутгийн онцлогт тохирсон хүнсний хангамжийн оновчтой хувилбарыг бий болгох, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдийг дэмжиж, хүүхдийн хоол хүнсэнд нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.
- Хоол зүйч мэргэжилтнийг бэлтгэж буй их, дээд сургуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, сайжруулах зөвлөмжийг боловсруулсан байна.
Зочин · 2024/10/05
ANUSN80955877