Х.Нямбаатар: 100,000 долларын шагналын сантай DOTA2 тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулахаар бэлтгэж байна
2024/10/09
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас Монголын и-спортын холбоотой хамтран 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 100,000 ам.долларын шагналын сантай MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "И-спорт дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, спортын нэг төрөл болон хөгжиж байна. Тамирчид ч мэргэжлийн түвшинд хөгжиж байна.
Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 100,000 ам.долларын шагналын сантай MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Цаашид нийслэл хотод 2027 оноос жил бүр нэг сая ам.долларын шагналын сантай и-спортын олон улсын А зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах хэлэлцээрүүд хийж байгаа мэдээллийг и-спортын холбооныхон өглөө.
Улаанбаатар хотыг Германы Кёльн, Польшийн Катовице шиг Азийн и-спортын төв болгохын төлөө хамтран ажиллана" гэв.
Зочин · 2024/10/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/09
SEXSEER ZYGAATSI80955877
Зочин · 2024/10/09
зөв шүү олон улсад өөрсдийгөө өндөр сэтгэмж мэдэрэмжтэйгээ мэдрүүл
Зочин · 2024/10/09
НАЙР НААДАМ ЯАХ ВЭ. УЛААНБААТАРЧУУДЫНХАА ТӨЛӨӨ ЮМ ХИЙ