УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй чуулганы үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар мэтгэлцэнэ гэдгээ олон нийтийн сүлжээ дэх өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. 

Тэрбээр энэ талаараа бичихдээ, Ерөнхий сайдтай мэтгэлцэхээр боллоо

Энэ баасан гариг буюу 10 р сарын 25 ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийх үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сөрөг хүчнээ төлөөлж 20 мин мэтгэлцэхээр боллоо. Хоёр талын микрофоныг 20 мин турш нээж ярилцах юм байна. Иргэдээс ирсэн асуултыг асуух хүрээнд явагдаж АН-ын бүлгийн гишүүд бас асуулт асуух дэгтэй ажээ хэмээжээ.