Улаанбаатарт 100,000 долларын шагналын сантай DOTA2 тэмцээн энэ сарын 4-нд зохион байгуулагдана
2024/11/01
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас Монголын и-спортын холбоотой хамтран 100,000 ам.долларын шагналын сантай "MESA Invitational Fall 2024" тэмцээний DOTA2-ийн төрөл Улаанбаатар хотноо энэ сарын 4-ний өдөр зохион байгуулагдана гэж хотын дарга мэдээлсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошуу дахь "Инновац хөгжлийн төв"-д и-спортын хэсэг шинээр байгуулсан бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Нийслэл хотод 2027 оноос жил бүр нэг сая ам.долларын шагналын сантай и-спортын олон улсын А зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зочин · 2024/11/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono