Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/НИТХ/ Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний анхны хуралдаан өнөөдөр 85.7 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын ээлжит бус I  чуулган болж зөвлөлөө байгуулсан билээ.

Зөвлөлийн хуралдаанаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол Улсын 62 дугаар тогтоолын  хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар, нийслэлийн 2025 оны төсвийн төсөл, нийслэлийн нүүрстөрөгчийн хий ялгарлыг цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах зарим арга хэмжээ зэрэг асуудлын талаар хэлэлцэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын уг тогтоолыг 2018 онд ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гаргаж байжээ.

Хуралдаанаар НИТХ-ын II ээлжит бус чуулганы товыг тогтоонор хотын 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай өчигдөр өргөн мэдүүлИрэх оны төсвийн төслийн үндсэн чиглэл нь өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулахад чиглэсэн байна.

Дэд бүтцийн хүрээнд Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж, авто замын түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулах, хэт төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.