Эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ батлагдсан
2 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Агаарын бохирдлыг бууруулах хоёр үндсэн эх үүсвэрийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг Засгийн газрын тэргүүний асуусан асуултад нийслэлээс би дараах байдлаар хариулт өгч байгаа.
Одоогоор зургаан эрчим хүчний төсөл хэрэгжүүлье гээд ТЭЗҮ батлагдсан. Заримынх нь урьдчилсан ТЭЗҮ боловсруулагдаад явж байна. Төслүүдэд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. Сүүлийн 25-26 жил яригдсан Тавдугаар цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхлоо аж ахуйн нэгж байгууллагууд илэрхийлээд байгаа. Дараагийн шатны хууль эрх зүйн хэлцлүүд хийгдээгүй байгаа учраас дараагийн үйл ажиллагааг хэлэх нь зохимжтой биш.
Байршлын хувьд Хоёрдугаар цахилгаан станцын үнсэн санд түшиглэж, дулааны Тавдугаар цахилгаан станцыг батлагдсан ТЭЗҮ дээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээ хэлэлцээр байгуулах урьдчилсан яриа хэлэлцээр хийгдэж байна. Мөн Шинэ Зуунмод хотын 220 МВт-ын дулааны цахилгаан станц төсөл яригдаж байна. Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк мөн л олон жил яригдаж байгаа. 24 МВт-ын дулааны цахилгаан станцад гурван ч хөрөнгө оруулагч хөрөнгө оруулъя гэдэг саналаа илэрхийлж байна. Эрдэнэс баян Богд гэж нийслэлийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт хүчин чадалтай станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Үүн дээр хөрөнгө оруулагчид бас сонирхлоо илэрхийлж байна.
Улаанбаатар хот 2 хогийн цэгээ түшиглэн тус бүр нь 18 МВт-ын цахилгаан гаргадаг хог шатаах үйлдвэр байгуулах чиглэлээр Бээжин хотод хийсэн хөрөнгө оруулагчдын уулзалтаар олон аж ахуйн нэгж байгууллага хамтран ажиллая гэдэг саналуудаа илэрхийлсэн. Энэ мэтчилэн бид зөвхөн түлшээ сайжруулъя, газ ашиглая, орон сууцжуулъя гэдэг олон чиглэлээр ажиллаад явж байна.
Зочин · 11 минутын өмнө
SEKSDN80955877BOOBN XXNODOO