Нийслэлийн ногоон байгууламжийн одоогийн байдал болон ирэх онд хийгдэх ажлын төлөвлөгөөг өнөөдөр танилцуулав.

Хотын ерөнхий менежер Батзориг: Улаанбаатар хотод 2023, 2024 онд бичил цэцэрлэгт хүрээлэн болон ногоон байгууламжийн тохижилтын ажлыг 50 байршилд хийжээ. 2025 онд 30 байршилд ногоон байгууламжийн тохижилт хийхээр зураг, төслийг гаргаж байгаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Улаанбаатар хотод ногоон байгууламж, диндерлогийн чиглэлээр нэгдсэн төлөвлөлт зураг байхгүй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бүхэлдээ зурагдаагүй, өндөржилт, барилгажилтын төсөл зураг хийгдээгүй.

Иймд ирэх онд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүх зураг, бодлогын баримт бичгийг боловсруулж дуусгахаар санхүүжилтийн эх үүсвэрийг нийслэлийн төсөвт оруулсан.

Улаанбаатар хотын өндөржилтийн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг гаднын өндөр мэргэжлийн багаар хийлгэнэ. Ингэхдээ гудамж бүрийн тохижилтын нэгдсэн зургийг гаргана.

Дөрвөн улиралтай, -,+40 хэмийн хооронд хэлбэлздэг уур амьсгалтай оронд ургадаг ургамал ногоог тарих чиглэлээр Хөх хотын "Монгол өвс" компанитай хамтарч ажиллахаар санамж бичгийг байгуулсан. Удахгүй тус байгууллагынхан Улаанбаатарт ирж, хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. 

Хамгийн эхэнд спортын барилга байгууламжид хэрэглэгддэг шинэ сортын ургамлыг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор тарих ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. 

Энхтайвны өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөө, Их, Бага тойрууд ногоон байгууламжийг шинэчилнэ.

Диндерлогичдын баггүйгээс сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод өнгө үзэмжгүй ургамал, мод тарьдгийг зогсоож, зураг хийлгээд "Монгол өвс" компанитай хамтарч ойрын хэдэн жил бүх гудамж, талбайн ногоон байгууламжийг шинэчилнэ.