Т.Даваадалай: Автомашины дугаар олголт ил тод болсон учраас дамлах асуудал зогссон. Үүнд эрх мэдэлтэй хүн ч оролцох боломжгүй болсон
11 цагийн өмнө
НИТХ хуралдаж байна. Хуралдаанаар "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ үеэр Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай:
-Өмнө нь автомашины дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байх үед хязгаарлалт, шалгуур үзүүлэлт тогтоодоггүй байсан. Тиймээс иргэд, ченжүүд автомашины дугаар бөөндөж авч дамлан борлуулдаг байсан. Тээврийн хэрэгслийн дээд хязгаар тогтоосноор шалгуур үзүүлэлтийг тогтоосон. Уг шалгуур үзүүлэлтийг цахим санд нээлттэй ил тод байршуулсан учраас автомашины дугаар дамлах асуудал зогссон. Үүнд эрх мэдэлтэй хүн ч оролцох боломжгүй.
Улаанбаатар хотын авто замын дундаж хурд жил ирэх тусам удааширч байгаа нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Нийслэл хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд түгжрэлээс үүдэн нийгэм болон иргэдэд гарсан алдагдсан боломжийг багасгах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан.
Тус хуулийн 9.2-т авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосны дагуу нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан бүртгэл хөтөлнө гэж заасан байдаг. Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно гэж заасан. Энэ хүрээнд Зам тээврийн сайдын тушаалаар Замын хөдөлгөөний удирдлагын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Улаанбаатар хотын харьяат тээврийн хэрэгсэлд шинээр дугаар олгох, орон нутгийн харьяалалтай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод шилжин ирэхтэй холбоотой бүртгэл хөтлөх дугаар олгох эрхийг шилжүүлсэн.
Зочин · 9 цагийн өмнө
LAW TOMSGN GOE YDAANR80955877DOLOON
Зочин · 9 цагийн өмнө
Шаадаг сда дугаар 1.5-2 сая хүрчихээд ченжүүд хязгааргүй дугааи дамлаад сууж байна
Зочин · 11 цагийн өмнө
TSAGR80955877SHAALGAAD
Зочин · 11 цагийн өмнө
XUCHINDX AXN SERELN80955877
Зочин · 11 цагийн өмнө
BOOWN LAW XOXOLT BOOBN XXOOD80955877