Энхтайвны болон Гурвалжингийн гүүрийг хүчитгэж бэхжүүлнэ
өчигдѳр
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Энхтайвны болон Баянгол дүүргийн Гурвалжингийн гүүрийг хүчитгэж, өргөтгөхөөр болжээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Энхтайвны гүүрний явган хүний замыг байхгүй болгоно гэдэг зүйл цахим орчинд гарч байна. Харин ч Энхтайвны гүүрийг хүчитгэж, явганаар явах хөдөлгөөнийг илүү нэмэгдүүлэх, өргөтгөх ажлыг хийнэ. Тус гүүрийг хүчитгэн бэхжүүлэх шаардлагатай байгаа.
Дараагийн удаад Гурвалжингийн гүүрийг хүчитгэж, бэхжүүлэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотод үл огтлолцох олон түвшний замуудыг ирэх жил барихаар төлөвлөсөн" гэж тайлбарлав.
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
сүр · өчигдѳр
Энхтайвны гүүр нь 20-р зууны дунд үеийн ачааллаар тооцож барьсан гүүр. Одоо даац нь хэтэрсэн. Тийм болхоор өргөтгөл хийх хэрэгтэй санагддаг.