Ахмадууд хатуужилтай хэдий ч "хал үзүүлж, халуун чулуу долоолгох нь" буруу л даа...
2025/02/27
“Монгол төр, Монголын нийгэм хэнд талтай, хэнд халтай вэ?” гэх сэдвээр социологийн тодорхой судалгаа хиймээр байна. Энэ талаарх үнэн байдлыг тодруулах нь илүүц зүйл ер биш. Хэн хүний амьдралд хүчтэй нөлөөлдөг гол хүчин зүйлүүд бараг бүгд л нийгмийнх гэж хэлж болно.
Хүнийг эрт хөгшрөх, эрт өтлөх, эрт үхэхэд түлхэц өгдөг нийгэм гэж байнаа! Энэ талын муу нөлөө багатай, ер нь бараг үгүй гэж үнэлэхээр нийгэм ч бас буй. Иргэдээ ажиллах хүчний хувьд ашиглаж чаддаг, чаддаггүй нийгэм гэж ч бас байна.
Эмэгтэй, эрэгтэй иргэд 55, 60 хүрээд л тэтгэвэрт гардаг, тэтгэврийн хэмжээ бага, мөнгөний ханш уналтыг тооцож нэмдэггүй, хөгшдийг хэн ч, хаана ч ажилд авдаггүй, хөгшид нь хашаандаа ямар нэгэн туслах аж ахуй эрхэлж орлого олох боломж хомс, гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй өсдөг, эмийн үнэ өндөр, эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй, хүртээмж муу, очер дараалал ихтэй, үр хүүхэд нь халамжгүй бол тийм нийгэмд хөгшид эрүүл байх, урт наслах, зөнөглөхгүй байх боломжгүй юм.
Төр нь, нийгэм нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын фондоо элдвээр үрэн таран хийчихдэг, халамж, хүмүүнлэгийн тусламж гэж байдаггүй, дээрээс нь иргэд нь тэтгэвэрт гараад хэрхэн амьдрахаа ер төлөвлөдөггүй, энэ талын мэдлэг, туршлагагүй бол байдал бүр ч их хүндэрдэг ажээ. Үйлдвэрлэл, бүтээгч хөдөлмөрөөс хүмүүсийг 55, 60 нас хүрмэгц нь чөлөөлөх нь хүмүүст ч их халтай, нийгэмдээ ч их хортой юм. Хөгшид ч их хохирдог, нийгэм нь ч их хохирдог юм байна. Баялаг бүтээх боломж, чадавх энэнээс болж 20-30 хувиар буурдаг гэсэн тооцоо ч байдаг ажээ.
Манай жишээ, баримт гэхэд л малчид 80-90 хүртлээ ажилласаар л байдаг бол хотын иргэд 55, 60 хүрээд л ажилгүй суудаг, ядаж л гэрээр баялаг бүтээдэггүй, хашаандаа ногоо ч тарьдаггүй, туслах аж ахуй ч эрхэлдэггүй.
Тэтгэвэрт гарна гэдэг бол эрэгтэй, эмэгтэй хэнд ч болов ажил, амьдралын хоёр дахь шат, бүтээх хийх удаах боломж, цаг хугацаа юм. Нас, бие, хүч чадалдаа дүйцсэн хөдөлмөр эрхлэх, баялаг бүтээх, орлого олох боломж уг нь ахмад настан бүрд бий. Хүний дэлхийн дундаж нас 2024 оны байдлаар монгол төрхийн хүний хувьд эрэгтэй нь 80, эмэгтэй нь 85, европ төрхийн хүний хувьд эрэгтэй нь 75, эмэгтэй нь 78, негр төрхийн хүний хувьд эрэгтэй нь 73, эмэгтэй нь 77 болж өсчээ. Ийм болчихсон нөхцөлд 55, 60 насны хүмүүст амьдрал нь хөдөлмөрлөх, бүтээхээс хол, ангид байх учиргүй юм. Тэд наад зах нь л 10 орчим жил өөртөө ч орлого олж, нийгэмдээ ч баялаг бүтээж чадна. Хөдөлж, хөдөлмөрлөж байвал эрүүл мэндэд нь ч хэрэгтэй, урт наслахад нь ч тустай, зөнөглөхөөс ч хол байж чадна. Монголын төр, засаг ахмадууддаа ийм байх боломж, нөхцөлийг бүрдүүлж, бэлтгэж өгөх бодлого баримталж, хэрэгжүүлж байх үүрэгтэй. Төр, засгийн үндсэн, гол үүрэг бол ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах, аж байдлыг дээшлүүлж байх явдал юм. Ард иргэдээ ядууруулах, эрт хөгшрөх, түргэн өтлөх, зөнөх, богино наслахад түлхэц болдог нөхцөл, байдлыг төр, засаг бодлого үйлдлээрээ арилгаж, үгүйсгэж байх ёстой. Ахмадуудынхаа 55-80 насны хоорондох хүч, эрдмийг, сургамж, дууриаллыг үл хэрэгсдэг, ашиглаж чаддаггүй нийгэм бол мохоо, дорой, үрэлгэн, ухаалаг бус нийгэм юм.
Ахмадууд нь ядуураад л байх аваас нийгэм нь дагаад л ядуурдаг жамтай.
Тэтгэвэрт гарсан нэрийн дор ахмадуудаа (бүр, 55, 60 насанд нь) “гэрт нь цөлөх, гудамжинд хаях нь” орчин үед, тэр тусмаа цөөхөн хүн амтай улс орны хувьд үнэнхүү бүдүүлэг, харалган ааш, авир юм. Ахмадуудынхаа ухаан, туршлага, ур чадварыг ашиглах, авч үлдэхэд анхаардаггүй төр, засгийг ямар төр, засаг гэх вэ дээ! Ахмадууд гол төлөв л 40 гаруй жил тасралтгүй ажиллаад тэтгэвэрт гардаг. Социалист байгуулалтын жилүүдэд бэлэн мөнгөний хадгаламжтай байх боломж ажиллагсдын 90 гаруй хувьд нь ер байгаагүй юм. Энэ онцлогийг тооцох ухаан 1990-2020 оны хооронд холбогдох том дарга нарт байсангүй. Энэ 30 жилийн туршид Саарал Ордон байнгад л дүүрэн дарга нартай байсан даа! Гэтэл тэдний дунд энэ талаар яриа, хэлэлцүүлэг ч болоогүй өнгөрсөн юм. Тэдэнд мэдлэг ч байсангүй, бас сэтгэл ч байсангүй бололтой...
Эмнэлэг урт дараалалтай, шинжилгээний үнэ өндөр, эмийн үнэ ч өндөр, зарим нь хулхи, шинжилдэг техник аппарат нь хоцрогдсон, хариу нь буруу гардаг, тэтгэврийнхэн, эмзэг бүлгийнхэн бэлэн мөнгөгүй. Энэ байдлаас болж мөн ч олон хөгшид цаг бусаар, зовиуртайгаар нүд аньсан даа хөөрхийс...
“Тэтгэвэрт гарсан л бол хүн хэн ч биш, бас хэнд ч хэрэггүй, үнсэнд хаягдсан шалз мөн” гэх шахуу ойлголт ч байх болжээ. Хүний дундаж нас 80, 85 болсонтой уялдуулж, Монгол улс цөөн хүн амтайг тооцож, ядаж л ахмадуудынхаа 60-70 хувийг нь хөдөлмөр, үйлдвэрлэлийн хүрээнд бүр элдэв урамшуулалтайгаар үргэлжлүүлэн ажиллуулж байх юмсан.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Зочин · 2025/03/02
SADARLI80955877
Ddavaa · 2025/03/01
80 dehej yavaa nad l lav haltai yum medegddegguieeree chamlalgui Edelman chadval halamj bagadaagui Tsagaan Saraar uuts tavidaggui, hundaga arhi ch gargadaggui tetgeveriin zeel ogt avch uzeegui heden huuhdiinhee huchind bolood l baina
Зочин · 2025/02/28
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Бат · 2025/02/28
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ойлгож шаардаач
Зочин · 2025/02/27
ZYGAATSI80955877
ZOCHIN · 2025/02/27
HUDUU MAL DEER GARAHGUI YU...ERUUL AGAART ILUU URT NASLANASHDEE...HARIN TEDEND TCUUN TOONII CH BOLTUGAI MAL GER UGUH NLSHUUDEE....BAS MAL N BELCHIH BAGA CH GESEN GAZAR.... MONGOL HUN MAL HEL BICHIGTEIGEE...SHUUDEE...
Зочин · 2025/02/27
ANUSN80955877SEKSYGR
Зочин · 2025/02/27
XUCHINDX ERTEI EZEMDUULN80955877TSAGR
Зочин · 2025/02/27
BOOBN XXN XALYYTSMR XNE80955877AXN XUSLG