Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд НОГООН, ШАР бүсэд хуваана
өчигдѳр
Өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Уг хуулийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэх талаар тусгаад байна. Тухайлбал,
Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хувааж, НОГООН бүсэд:
- Стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах (бүх төрлийн хатуу түлш);
- Стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид авто бензин, дизель түлшийг худалдан борлуулах;
- Инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;
- Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;
- Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
- Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглоно.
Агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд:
- Шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулж, эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахыг зорьж байна.
Ddavaa · 11 цагийн өмнө
Ger buhii ail erhee ugaar medregch bish tooniin burden deerni salhiar sens zaaval tavibal ugaartsan ch ami ersdehgui shuu dee Gert amidarch uzeegui hun super. Dulaalga hiih eer tooniin hurdiig bituulchih yum Geriin hii deesh ee gedesnii hii dooshoo Yandangui baih daa ch ugaartah baisan barimt oldsongui uu?
Зочин · 16 цагийн өмнө
Нөгөө зуухаа ярьсаар тараасаар яндан буухуу
Зочин · 17 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
Зочин · 24 цагийн өмнө
ANUSDI80955877