Иргэн, ААН-үүд орчныхоо борооны ус зайлуулах шугамын таг эвдэрсэн, алга болсон байвал мэдэгдэхийг хүслээ
өчигдѳр
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний худгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар/ГУББГ/ хийдэг.
Энэхүү ажлын хүрээнд шүүрт болон үзлэгийн худгийг засварлах, эвдэрч, цөмөрсөн хэсгийн шүүр тагийг нөхөх зэргээр тухай бүрд нь засварлаж, нөхөн сэргээлтийг хийж байгаа тул иргэд, ААН-үүд ойр орчныхоо болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн борооны ус зайлуулах шугамын таг эвдэрсэн, алга болсон байвал шуурхай дуудлагын 77200200 дугаарт мэдэгдэхийг хүслээ.
ГУББГ нь авто замын борооны ус зайлуулах 4,000 гаруй шүүрт худгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг бөгөөд жилд 2-3 удаагийн давтан цэвэрлэгээ хийдэг байна.
Тус газраас бороо орох тоолонд ус тогтдог долоон байршилд 15 километр урт борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг энэ онд гүйцэтгэх аж.
- Баянгол 4-р хороо, Төмөр замын вокзал орчим
- Баянгол дүүргийн 5-р хороо, “Алтай” хотхоны 14-р байр орчим
- Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим
- Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайвны гүүр доор
- Хан-Уул дүүргийн 3-р хороо, ТЭЦ 3 буюу ажилчны гудамж
- “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам
- Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгат орчимд борооны улирал эхлэхээс өмнө буюу дулаарчихвал 2025 оны гуравдугаар сард шугам угсрах ажлыг эхэлж, тавдугаар сарын сүүлээр дуусгахаар төлөвлөжээ.
Зочин · өчигдѳр
ANUSN80955877XUCHINDI SEKSYGR XANGALTAI80955877