Төсвийг мөшгөе: Баянбүрдийн шатсан хөшөөний оронд дөрвөн замын уулзвар байгуулах зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэнэ
2025/12/04

Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй тендерт хэрэглэдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл хэрхэн зарцуулагдаж байгаа талаар бид цувралаар хүргэдэг. Энэ удаад шатсан Баянбүрдийн тойргийн Баганат хөшөөний оронд дөрвөн замын уулзвар байгуулахаар болжээ. Энэхүү тойрог уулзварын зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэхээр тендер зарлагджээ.
Уг тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. Харин Чингэлтэй дүүрэг хариуцан ажиллах юм байна. Нэгдүгээр сар хүртэл тендерийг нээлттэй зарласан бөгөөд эхний удаад зураг төслөө ийнхүү гаргуулж авахаар болжээ.

Тус хөшөө хэрхэн шатсан бэ? Өнгөрсөн аравдугаар сарын 15-ны 05:43 цагт Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн 9-р хороо “Баянбүрдийн тойргийн хөшөө шатаж байна гэх мэдээлэл ирсэн байдаг. Ийнхүү хэргийг хүлээн авч шалгахад иргэн М архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тойргийн голд “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичиглэл бүхий хөшөөний доор гал түлснээс болж хөшөө шатсан байдаг. Энэхүү нийслэл, дүүргийн өмчийг шатаасан М нь төлбөрийн чадваргүй, орон гэргүй нэгэн байжээ. Төлбөрийн чадамжгүй тул өнөөг хүртэл хохиролыг барагдуулж чадаагүй байгаа юм.
Шатсан Баганат хөшөөг 1997 оны есдүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор нээсэн бөгөөд газрын гүнээс урган бадарсан мөнгөн багана, түүний оройд Монгол төрийн сүлдийг дээдлэн залж, дүүргийн бэлгэдэл тэмдгийг алтан шаргал өнгөөр урлан бүтээсэн түүхтэй.
Ийнхүү нэгэн иргэн архидан согтуурч хөшөөг галдан шатаасаны улмаас өдгөө дөрвөн замын уулзвар босохоор болжээ.
Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно
Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна
Төсвийг мөшгөе: 100 жилийн ойдоо зориулж хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солино
Төсвийг мөшгөе: Цагдаагийн постыг 50 сая төгрөгөөр засварлана
Төсвийг мөшгөе: Гаалийн ерөнхий газар төсөвт суулгаагүй 2,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна







Зочин · 2025/12/05
Бат · 2025/12/04
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ дээд танхимд аймаг дүүрэг сум бүрээс үндсэн ажилтай хүн сонгогдож жилд 1 удаа хуралддаг доод танхим нь цөөн гишүүдтэй байнгын ажиллагаатай байх өөр гарц байна уу
Зочин · 2025/12/04
4 замуулзвар болгох хэрэтэй.
Баатар · 2025/12/04
Хөшөө цогцолбор хэрэггүй. Дөрвөн замын уулзвар болгох хэрэгтэй.
Зочин · 2025/12/04
VANXANI BIEE UNELELN MERGJLN SEXSY VAWALDGCH BOOW XXI BOOW DOLOOJ80955877