Төсвийг мөшгөе: Эрдэнэт үйлдвэр 258,750,000 төгрөгөөр, Автотээврийн үндэсний төв 725 сая төгрөгөөр машин авна
2024/02/19
Улсын төсвийг мөшгөе булангаараа энэ удаад автомашин худалдаж авахаар тендер зарласан хоёр байгууллагын талаарх мэдээллийг онцолж байна.
Тухайлбал, Эрдэнэт Үйлдвэр УАЗ Патриот люкс премиум загвартай дүйцэхүйц машин хоёрыг худалдан авах тендерийг нээлттэй зарлажээ. Уг машиныг 258,750,000 төгрөгөөр өөрийн хөрөнгөөр худалдаж авах юм байна. Тус машин нь Улсын онц чухал объектын хамгаалалтын автомашин аж.
Мөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ технологийн автомашин буюу TOYOTA маркийн Landcruiser 78 машинтай дүйцэхүйцийг худалдан авахаар болжээ.
Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзонгийн гарын үсэг бүхий уг баримт бичигт 725 сая төгрөгөөр худалдан авах юм байна. Тус таван машин нь 2023, 2024 онуудад үйлдвэрлэсэн байх шаардлагыг тавьжээ.
Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Зочин · 2024/02/19
Ингээд яриад дурьдаад өнгөрдөг биздээ яагаад буцааж болиулж чаддаггүй болдоо
Зочин · 2024/02/19
TSAGN DYRN SEXSYG80955877
Зочин · 2024/02/19
43DSH ERD XUSNG80955877
Зочин · 2024/02/19
S AXN UILCHLGG80955877