Улсын төсвийн мөнгийг юунд хэрхэн зарцуулж буйг уншигчдынхаа мэдэх эрхийн хүрээнд "Төсвийг мөшгөе" булангаараа цувралаар хүргэдэг. Тэгвэл энэ удаад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын тамгын газраас сумын 100 жилийн ойтой холбогдуулан байгууллагын хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солих гэж буйг онцолж байна. 

Тодруулбал, тус аймгийн Ханхонгор сумын 100 жилийн ой энэ жил тохиож буй юм. Тэгвэл тэгш ойгоо угтаж  айл өрх, байгууллагын хаягжуулалт барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах гадна хашаа шинэчлэхээр тендер зарлажээ.

Энэхүү тендерийн төсвийг 420 сая төгрөгөө хэмээгээд Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилтыг гаргана гэжээ.

 

 

 

Тендерийн бичиг баримтад хашааг хэрхэн шинэчлэх, хаягжилт ямар байдлаар хийлгэх эсэх талаар мэдээлэл дурдагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, гадна хашаа гэснээс солих материал, хэр хэмжээний хашааг шинэчлэх талаар юу ч байхгүй байна гэсэн үг юм.

Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлжээ. Тус сангийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг аж. 

Гэтэл ийнхүү Сумын Засаг дарга нар хашаа хороо солиход л зарцуулдаг бололтой. 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

Төсвийг мөшгөе: Эдийн засгийн, хөгжлийн яам шилэн дансны хуулийг зөрчиж 371 сая төгрөгийг хаашаа шилжүүлэв

Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?

Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ

Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ

Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав

Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна

Төсвийг мөшгөе: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 6 төрлийн шагналд мөнгөн аяга 220 сая, цом 233 сая, домбо 33 сая төгрөгөөр авч өгнө

Төсвийг мөшгөе: Ерөнхий прокурорын газар 850 сая төгрөгөөр, АТГ 156 сая төгрөгөөр тавилга, эд хогшил авна

Төсвийг мөшгөе: Эрдэнэт үйлдвэр 258,750,000 төгрөгөөр, Автотээврийн үндэсний төв 725 сая төгрөгөөр машин авна

Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно

Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна