“Харамчийнхан”
2014/07/27
ЗЭЭЛ СУДАЛЖ БАЙГАА НЭРЭЭР ХУГАЦАА ХОЖИХ АРГА
Өнгөрсөн лхагва гариг буюу 23-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан 18519 зээлдэгчийн 536.1 тэрбум төгрөгийг найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн 21383 иргэнд 1201.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн тухай Төвбанкны цахим хуудсанд тэмдэглэсэн байв.
Монголбанкныхан зээл олгож буй гэх. Харин арилжааны банкууд зээл хүсэгчдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж буйг сонирхов. Банкны зээлийн эдийн засагчид “Манайх зээл хэвийн олгож байгаа” гэх жижүүрийн нэг хариулт хэлж байна. Орон сууцны зээл хөөцөлдөөд бүтэхгүй байгаа талаараа Сүхбаатар дүүргийн иргэн С.Болор-Эрдэнэ “Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн найман хувийн зээл хөөцөлдсөн боловч бүтсэнгүй. Бүтэн сар явсны эцэст эх үүсвэргүй гэх юм. Ингээд банкны 19-21 хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдөөд сар гаруй болж байна. Бүтэж байгаа юм алга” гэв. Өгөх нь гэдийж, авах нь бөхийдөг бичигдээгүй хуулийг арилжааны банкныхан үг үсэгчлэн биелүүлж буй бололтой. “Сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун “Их хөрөнгөн дээр суусан хүмүүс өгөх хүний сэтгэлээр бус харамч хүний сэтгэлээр хандаж байна. Аль эсвэл огт мөнгөгүй хүн л ийм байдал гаргадаг юм” хэмээн хэлж байсан билээ.
Эрсдэлээ дааж буй учраас хариуцлагатай, хянамгай байх ёстой хэмээн банкны эдийн засагчид хэлдэг. Энэ тодорхойлолт төдийлөн бодит үнэнд дүйцэхгүй байгааг хүмүүс шүүмжилж байна. Манай улсын эдийн засаг хямарч, иргэдийн халаасан дахь хэдэн бор төгрөг үнэгүйдсэн нь тэднийг эрсдэлтэйд тооцох нэг шалтгаан болж байх шиг. Түүнчлэн зээлжих зэрэглэл буурсан нь эдийн засагт хүнд цохилт болно хэмээн эдийн засагчид хэлж байв.
ЭЗЭНДЭЭ ХҮРДЭГГҮЙ ЭЛДЭВ ТӨЛӨВЛӨГӨӨ
Манай улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ. Экспортын бүтээгдэхүүнийг өсгөнө хэмээн янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Гэвч бодитой ажил болохгүй байгааг бизнесийнхэн хэлдэг. Өнгөрсөн тавдугаар сард Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирсэн зарим төсөл дэмжигдсэн хэдий ч одоог хүртэл зээлээ авч чадаагүй тухай яриа үүнийг батлах мэт.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан арилжааны банкуудтай гэрээтэй боловч тус сангаас дэмжигдсэн болгоныг санхүүжүүлнэ гэсэн заалт байхгүй хэмээн банкныхан хэлэв. Харин зээлийг судлахгүй байгаа талаар банкнаас тодруулахад “Манайд ирсэн зээлийг судлаад боломжтой нэгэнд нь олгосон” гэв. Гэтэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өгсөн мэдээллээр сүүлд дэмжигдсэн төслүүдэд зээл олгоогүй байгаа гэлээ. Тус сангаас дэмжигдсэн төсөл ажлын 10 хоногт харилцах банкаа сонгон судлуулах ёстой аж. Гэхдээ бизнес эрхлэгчдэдээ боломж олгохын тулд 45-60 хоног хүлээдэг хэмээн тэд хэлж байлаа. Төсөл нь дэмжигдсэн ч харилцагч банкныхан нь судлахгүй байгаа талаар нэгэн бизнес эрхлэгч манайд хандсан юм. Тэрээр “Харилцагч банк маань манайд энэ төрлийн зээлийг судлах ёстой гэсэн заавар ирээгүй гэсэн” гэв. Банкныхан судлахгүй, заавар хүлээсээр суутал санхүүжилтээсээ хоцорсон хүн байдаг болов уу гэх сэрдлэг төрөв. Зээлийг судлахгүй бас олгохгүй байхад зээлжих зэрэглэл буурсан нь нөлөөлөв үү, эдийн засгийн хямрал нөлөөлөв үү. Ямартай ч арилжааны банк зээл олгохгүй байгааг олон эх сурвалжууд хэлж байна.
ЗЭЭЛИЙН ЭСРЭГ “ХЯМРАЛ”
Валютын ханш чангарч байгаа нь гаднаас валютын урсгал орж ирэхгүй байгаатай холбоотой хэмээн эдийн засагчид хэлдэг. Үүнийг дурдсаны учир нь өдгөө ам.долларын хаалтын ханш 1853.09 төгрөг, харин арилжааны банкууд 1850 төгрөгөөр авч 1865-аар зарж байх. Түүнчлэн арилжааны банкны зээлийн эргэн төлөлтөд ч энэхүү байдал нөлөөлж буйг эдийн засагч Л.Оюун хэлж байв. Судлаачдын үзэж буйгаар эдийн засаг хямарсан, зээлжих зэрэглэл буурсан нь яалт ч үгүй банкны зээлд нөлөөлнө гэв. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг төсөл нь дэмжигдэхээр зээл нь бүтэхгүй болжээ.
Зарим банк ойрын хугацаанд том төсөл, их хэмжээгээр гарах зээлийг олгохгүй ажээ. Тэд “Зохистой харьцаандаа хүртэл зээл олгосон” гэсэн юм. Арилжааны банкныхны барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа гэдэгт ч учир бий хэмээн зарим хүн хэлсэн юм. Чанаргүй зээл өссөн, зээлийн эргэн төлөлт саарсан нь банкны зээлд шууд нөлөөлнө хэмээн судлаачид хэлж байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг сэн. Түүнтэй адил зээл өгөхгүй байхаар арга саам хайхад ч шалтаг олдоод байх бололтой.
зүрх судас · 2014/08/13
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
зүрх судас · 2014/08/13
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/07/28
Тийм ээ. сонирхолтой
Зочин · 2014/07/28
Зочин · 2014/07/28
Зочин · 2014/07/28
banknaas zeel avah geed 1sar huutsulduud buteegui harin tanilaaraa ediin zasagch zahiral 21500ui harin ediin zasagch zahiral 2t ni mungu ughuur yarij bj odoo l neg yum bolj bna ene bol haan bank iim l bna duu