Э.Бат-Үүл цахилгаан автоамшиныг сонголоо
2014/09/15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэдэг Япон Улсын “Мицубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан.
Уг саналын дагуу өнгөрсөн зургаадугаар сард тус корпораци 2 цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, туршилтын шугамаар албан хэрэгцээнд ашиглаж байгаа юм. Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 мянган төгрөгийн цахилгааны зардлын тооцоо гарчээ.
Тус автоамшиныг бүтэн цэнэглэсэн тохиолдолд хэрэглээнээсээ хамаарч 4000 төгрөгөөр 130-150 км зам туулах хүчин чадалтай бөгөөд утаагүй, хүлээмжийн ялгаруулдаггүй давуу талтай аж.
“Мицубиши моторс” корпорациас 3 дахь цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, хүлээлгэн өгчээ. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизу, “Мицубиши моторс” корпорацийн Хойд Азийн оффисийн Ерөнхий менежер Ёойчи Шимизу нар оролцсон юм.
Энэ үеэр Э.Бат-Үүл: “Агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг автомашинаас ялгардаг утааг багасгах, иргэдийн төсвийг хэмнэх зорилгоор цахилгаан автоамшиныг бид туршилтаар ашиглаж байна. Манайд өмнө нь хандивласан 2 автомашиныг Үндэсний их баяр наадмаар иргэдэд үйлчлэхэд их таатай хүлээж авсан. Сард 60 мянган төгрөгийн зардал гарна гэхээр манайхан огт итгэж өгөхгүй байсан юм. Гэтэл энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицох уу гэдгийг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болвол хамгийн түрүүнд нийслэлийн харъяа агентлагуудыг цахилгаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ. Харин өнөөдөр хүлээн авч буй энэ автомашиныг би албан хэрэгцээнд ашиглахаа мэдэгдэж байна” гэлээ.
Зочин · 2014/09/17
Bitgii helbertee ch .... chi vneheer unah uym bol busad ter nogoo saihan saihan uym hiij bgaa ARDCHILSAN namiin *****vvddee unuulaa ch.
Зочин · 2014/09/16
Oruulj irj zarmaar yum ih zvgeer yum bna,darga nar bvgd abch unaachee zai baga ezlene ih zvgeer yum bna
Зочин · 2014/09/16
энэ далимд ҮҮЛ даргад санал хэлэхэд энэ зар сурталчилгааг энд тэнд эгнүүлэн их наах юм энийг зохицуулаач, мөн байрны ханыг буулгаж байшинд их гэмтэл үүсгэх юм нэг л өдөр аюул гарна даа. нэгдсэн шалгалт хийж арга хэмжээ авмаар юм
АҮХ · 2014/09/16
БҮХ ДАРГА НАР ИЙМ МАШИН УНААЧ
Зочин · 2014/09/16
BITGII HUDLAA DALCHIGANA PI...ZDA
Зочин · 2014/09/16
Монголчуудын хийсэн цахилгаан машинаа хэрэглээчээ! Автобус компани хийсэн машинуудаа үзүүлсэн шүү дээ
Зочин · 2014/09/16
S*** yag ene mashinaa alban heregtseend unalaaa yu
Зочин · 2014/09/16
машин тавихад ч бага зай эзэлнэ , бага мөнгө зарцуулна аштайхан эд вэ
Зочин · 2014/09/16
зөв дэмжиж байна. бүгд ийм байх ёстой