Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргыг сонгоход саналаа өгөөрэй
2014/10/01
Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасны дагуу уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах салбар комиссыг Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.
Сонгон шалгаруулалтад оролцохоор 6 хүн материалаа ирүүлснээс зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг 4 хүн хангагдсан бөгөөд хууль, эрх зүй,ерөнхий эрдмийн шалгалт өгч, дараахь 2 нэр дэвшигч шалгарлаа.
Чойжанцангийн Болдбаатар
Дамбийнямын Цэрэндорж
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байгаа бөгөөд дээрх нэр дэвшигчид Эрүүл Аюулгүй Улаанбаатар төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм.
Нэр дэвшигчдийн хураангуй мөрийн хөтөлбөрийг Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Үндэсний шуудан сонины 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт нийтэлсэн бөгөөд дэлгэрэнгүй хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршууллаа. Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад иргэдийн санал, үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс өнөөдрөөс эхэлж буй сонгон шалгаруулалтын санал асуулгад идэвхтэй оролцож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, саналаа өгөөрэй.
【アディゼロ F50】メッシ、香川のサッカー スパイク アディダス アディゼロ F50 adidas F50 adizero LEA FG… · 2014/11/26
マーキュリアル トレーニング Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргыг сонгоход саналаа өгөөрэй【アディゼロ F50】メッシ、香川のサッカー スパイク アディダス アディゼロ F50 adidas F50 adizero LEA FG… http://soccerbuy.jp/catalog/products/index?products_id=100
hermes bags collection · 2014/11/26
hermes g¨¹rtel homepage Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргыг сонгоход саналаа өгөөрэйhermes bags collection http://www.bolpianosenvleugels.nl/hermes/hermes-bag-cost-hermes-bags-collection.html