Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолыг журамлана
2014/10/08
Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй автомашины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа явдлыг журамлах хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахаар боллоо.
Уг шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран гүйцэтгэхээр болжээ.
Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар өнөөдөр нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна. Харин бусад төлбөртэй авто зогсоолууд иргэдээс хууль бусаар хураамж авч байна гэсэн үг юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар дараах авто зогсоолууд албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулж байна.
СХД, 19 хороо, СХД-ийн ЗДТГ-ын ормын авто зогсоол
СБД, 1 хороо,"Гурван гал" худалдааны төвийн баруун талд
ЧД, 4 хороо, ЧД-ийн ЗДТГазар орчимд
ЧД, 4 хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол
ЧД, 5 хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол
ЧД, 4 хороо, 3-н яамны орчимд
БГД, 5 хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд
СБД, 2 хороо, Авто тээврийн газрын зүүн талд
СБД, 1-р хороо, ЗЦГ-ын урд талын зогсоол
ЧД, 1-р хороо, Хангарьд ордон
СБД, 8 -р хороо, Спортын төв ордон
hermes womens bags · 2014/11/26
cheap hermes china Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолыг журамланаhermes womens bags http://www.derkbos.nl/css/hermes-bags-polyvore-hermes-womens-bags.html
【マーキュリアル ヴェイパー】Cロナウド、ドログバのサッカースパイク ナイキ マーキュリアル ヴェイパー 8 Nike Mercurial… · 2014/11/26
サッカー スパイク ctr360 Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолыг журамлана【マーキュリアル ヴェイパー】Cロナウド、ドログバのサッカースパイク ナイキ マーキュリアル ヴェイパー 8 Nike Mercurial… http://soccerbuy.jp/catalog/products/index?products_id=289