Хог хаягдлыг ангилан ялгаж эхэллээ
2014/10/16
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд хог боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөж байгаа.
Энэ үйлдвэрийн нэг болох БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA” –гийн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт барьсан Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн ажилтай Захирагчийн ажлын албаны ТХХУХ-ийн дарга, ажил хариуцсан мэргэжилтнүүд танилцав.
Солонгосчууд тус үйлдвэрийг барихдаа технологийн системийг гадна болон дотно холболтын хамт хийжээ. Тус үйлдвэр нь одоогоор өдөрт 8-10 машин, 80 тонн хогийг хүлээн авч нэг ээлжиндээ 17 ажилтан гялгар уут, цаас, хуванцар саваар нь ангилан ялгадаг аж.
Өдөрт ирсэн хогийн 40 тн буюу 50 хувийг хуванцар сав, шил, лааз эзэлж байгаа гэнэ. Хог тээврийн машин ирмэгц ажилчид экскаватороор хогийг хутган дамжуулах конверээр /ремэн/ дамжуулан бутлагч машин руу оруулна. Бутлагч машин шороо болон хогоор хаягдлаар нь ялган ангилан ялгах цех рүү хүргэдэг. Үүний дараа дамжлагаар ирсэн хогийг ажилчид ангилан ялгаж, цаасны хогийг преслэн шахаж үйлдвэрлэлд бэлтгэн, хуванцар сав, гялгар уутыг тусгай кантейнерт байрлуулан савладаг юм байна.
Хог хаягдлаас гарсан шороог конверээр дамжуулан үйлдвэрээс буцаан гаргаж ландфил технологийн дагуу дарж устгадаг ажээ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц хатуу түлш үйлдвэрлэж эхлэх юм. Цаашид нийслэлийн иргэд хогны уутыг хэрэглэж хэвшмэгц ангилан ялгах тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь хог боловсруулах үйлдвэрүүд ангилан ялгалт хийх бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх давуу талтай аж.
Зочин · 2015/03/15
sain bnu ene uildvern haana bairldgin bolo