JCI Монгол байгууллагаас зохион байгуулсан хотын шийдэл форумд унадаг дугуйтай Улаанбаатар төсөл оролцлоо
2014/11/16
JCI Монгол байгууллага Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж буй “Хотын шийдэл- Замын түгжрэл" форум 2014 оны 11 сарын 14 – ны өдөр Корпорейт Конвеншн центрт амжилттай зохион байгуулагдлаа.
Форумд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөлөл оролцож маш үр дүнтэй хурлыг зохион байгууллаа.Хуралд дараах 4 сэдвээр илтгэл тавигдаж, нийт оролцогчид дунд хэлэлцүүлэг тавигдсан билээ.
-Түгжрэлийн эсрэг явагдаж буй арга хэмжээнүүд
-Автомашины хэт хэрэглээг бууруулах зохицуулалт, төлөвлөлт
-Бүсчлэл ба газар төлөвлөлт
-Жолооч явган зорчигчийн, соёл, ёс зүй сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх Автомашины хэт хэрэглээг бууруулах чиглэлээр МЗХ – ны Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн талаарх илтгэлийг МЗХ – ны БХЗГ – ын мэргэжилтэн, төслийн ерөнхий зохицуулагч О.Сансархүү тавьсан байна. Энэхүү илтгэлд тавигдсан присентэйшнийг та бүхэнд хүргэж байна.