Төрөлхийн нүүрний согогтой эр
2014/12/07
26 настай Жон Ланкастер гэх англи эр генийн ховор төрлийн өвчтэй төржээ. Түүний туссан өвчний анагаахын хэллэгээр Тричер Коллинсын синдром гэдэг аж.
Төрөлхийн согого нь залуугийн нүүрний төрхөд ихээхэн нөлөөлөн жирийн хүнээс этгээд төрхтэй болгожээ. Гэхдээ этгээд төрхтэй залуу царайлаг найз бүсгүй, өндөр албан тушаалтай хэнээс ч дутахааргүй амьдардаг. Түүнчлэн өөртэй нь адил төрлийн өвчтэй олон хүүхдэд тусалж дэмждэг хүмүүнлэг нэгэн юм.