Монголын тас шувуу Солонгост гаргасан өндөгөө хага цохиод нутаг руугаа нисчээ...
2014/12/18
Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очиж тэнд өвөлжөөд хавар нь эх орондоо буцаж ирдэг болсон гэнэ.
Энэ нь энгийн нэг маазрал, инээдэм наргиан биш бөгөөд сүүлийн үөд Монголын махчин тас шувууд Солонгосын Кёнгиду, Пажүши хэмээх хоёр мужид намар очиж өвөлжөөд хавар нь Монголдоо буцан ирж үр төлөө гаргаад намар нь ахиад л Солонгосыг зорин нисдэг болоод байгаа аж. Тас шувууд дээрхи хоёр мужийг зорин нисэх болсон нь орон нутгийн шувуу хамгаалах нийгэмлэгийнхний хийж буй ажилтай холбоотой юм байх. Тус ; нийгэмлэг нь тэнд очсон монгол тасыг түүхий махаар таслахгүй тэжээдэг учраас Монголын тас бөөнөөрөө сүрэглэн нисч очсоор сүүлдээ 2500 орчим тас цуглардаг болсон аж. Солонгосууд ч үүнийг зүгээр орхилгүй тэр дор нь овжин ашиглаж "Шувуун бар" хэмээх жуулчны бааз байгуулж аварга том биөтэй зэрлэг махчин шувууг үзэх гэсэн хумуүсийн халаасыг сэгсэрч эхэлсэн байна.
Тас шувууг ойроос харж тэднийг хооллох гэсэн жуулчдын тоо өдрөөс өдөрт өсч байгаа гэсэн мэдээ ч байна. Шувуу хүртэл хоолноос болоод ийнхүү эх нутгаа орхин одож байхад монгол залуучууд маань цалин хөлсөнд нь татагдаад Солонгос руу тэмүүлж элчин сайдын нь яамны үүдэнд өдөржин шөнөжин дугаарлахаас биш яахав. Гэвч Монголын тастай холбоотой нэгэн сонин хэрэг Солонгост гарчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр Пажуши муж дахь "Шувуун бар" баазын орчимд нэгэн тас шувуу өндөглөсөн нь шувуу хамгаалах нийгэмлэгийнхний анхаарлыг ихэд татсан байна. Учир нь монгол тас бол зөвхөн Монголдоо л ирж өндөглөдөг атал Солонгост урваж байгаа юм шиг хачин үйл явдал болжээ. Тэнд очсон хоер тасын нэг нь бэртлийн улмаас Монгол руугаа нисч чадахаа больж эр тасын хамт тус төвийн хашаанд үлдсэн юм байна. Тэд 2-р сарын эхнээс үүрээ засч, 3-р сарын 19-ний 11 цаг 20 минутанд 6.6 см өндөр, 9.2 см өргөн, 200 гр жинтэй өндөг гаргажээ.
Гэвч маргааш нь буюу 20-ны өдөр тасын гэр бүлийг харж сонирхохоор жуулчид ихээр цугларах үеэр эр тас өндөгөе шүүрэн авч дээрээс шидэн хагалж орхиод эм шувууныхаа хамт үүрээ орхин эх нутгаа зорин нисч одсон байна. Солонгосын хэвлэлүүд "Эр тас их дуу чимээнд цочирдон санамсаргүй өндөгөө хагалж орхиод явчихлаа" гэж байгаа ч үнэндээ тийм явдал биш болов уу. Угаасаа монгол тас эх орондоо ирж өидөгөө гаргадаг заншилтай гэдгийг дээр дурдсан шүү дээ. Түүнээс гадна хүний сүүдэр тусах төдийд л өндөгөө голдог эмзэг монгол шувуу өндөгийг нь хүмүүс гараараа барьж хэмжиж төөлөөд эхлэхээр голж орхисон нь гарцаагүй.
Монголчууд үүнийг сайн мэддэг учраас шувууны үүрэнд ойртох нь бүү хэл салхиных нь дээгүүр гарахыг ч цээрлэдэг билээ. Хүний нутагт гаргасан өндөгөө бүтнээр нь үлдээж түвдэлгүй хага шидэж орхиод хайлан уйлан ганганасаар эх нутгаа зорьсон тас шувууд өдийд Монголынхоо өргөн уудам нутгийн хаа нэгтээ элин халин нисч яваа нь гарцаагүй. 90-ээд оны эхээр гарч ирсэн яруу найрагч Б.Ичинхорлоогийн "Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд бусдын нутагт ясаа тавьдаггүй" гэсэн шүлгийн мөрийг амьдрал дээр бодитой харуулсан ийм нэгэн хачирхалтай үйл явдал Солонгост болж тэдний гайхашийг барсан ажээ. Харийн газар шороон дээр төрүүлсэн өндөгөө хага шидчихээд нутаг руугаа зорин ниссэн энэхүү тас шу
Зочин · 2015/01/11
Jaah.n soeltou bich zaluusaa ih hural.n ******nuud.s deer geech
Зочин · 2015/01/11
mund.g uhaantai bn shu
Зочин · 2014/12/19
Yostoi sHaaaaadag sHAaaaaltuur shu ene dorgio.mn Medreliin ovchtenuudiin tsuglaan yumu tanai site
Зочин · 2014/12/19
door chi neeree aimaar ****ee, turd buur hed hediig gargah heregtei um bainaa
Зочин · 2014/12/19
ene turd 1tas gargah ymsan
Зочин · 2014/12/19
ӨРӨВДМӨӨР ЮМ ДАА ШУВУУ ХҮРТЭЛ ЭХ НУТГАА САНГАЛЗАНА ГЭЖ ӨРӨВДӨЖ БАЙНА ДАА
Зочин · 2014/12/19
tegeheer yaan gsn vgvv solongos tsystai huuduudee alj hayaad mongoldoo ireh bh n xaxaxaxa
Зочин · 2014/12/19
Mongoloo aldsan setgeltei e.r.g.u.u L>A>L>A>Ruud iim komment bichij suudag
Зочин · 2014/12/19
ysn halilttai niitlel be hehe ineed hurvhlee
Зочин · 2014/12/19
SHaaana biz ahahaha