Бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2014/12/26
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Үүний хүрээнд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр”-ын өдөр буюу энэ сарын 29-нд болон ирэх сарын 1,2-нд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх авто машин замын хөдөлгөөнд оролцох ажээ.