Төгрөгийн ханш түүхэн доод төвшнөө шинэчилсэн хэвээр
2015/03/26
Ам.долларын “араншин”-г зөөлрүүлэх тухай сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хэлэлцсэн боловч хазаарлаж дөнгөлгүй 2000 төгрөг давуулан алдлаа. Ингэснээр ноён “ногоон” бүх цаг үеийн түүхэн амжилтаа үзүүлсээр байна. Зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд л гэхэд ам.долларын ханш 150 төгрөгөөр өсөөд байгаа юм. Дэлхий нийтээр санхүүгийн хямрал болсон жилийн дараа буюу 2009 онд ам.доллар 1200- 1600 төгрөгт дөхөж, төгрөгийн ханш 30 гаруй хувиар уруудаж байв. Харин сүүлийн хоёр жилд төгрөгийн ханш 50 орчим хувиар унасан үзүүлэлттэй байгаа тухай зарим эдийн засагч хэлдэг. Одоогийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын ханш арай ч 2000 төгрөгт хүрсэнгүй. Арилжааны банкууд зах зээл дээрх ханшийн дээд хэмжээг тогтоосон тул тус төвийн ченжүүдэд найдах шаардлага хойшид байхгүй л болов уу. Тэгвэл Монголбанкны албан ханшаар өчигдөр ам.долларын ханш арилжааны банкуудын тогтоосон түүхэн амжилтаас долоон төгрөгөөр дутуу байв.
Уг нь Монголбанкны албан ханшийг ажиглахад энэ долоо хоногийн эхээр хоёр өдөр дараалан төгрөгийн ханш чангараад байсан юм. Энэ нь сүүлийн нэг сар ажиглагдаагүй таатай үзүүлэлт асан билээ. Тун саяхан энэ талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд “Эдийн засгийн суурь үзүүлэлт талаасаа валютын ханш огцом сулрах эрсдэл эрс буурсан хэмээжээ. Тэгвэл олон улсын зах зээлд ам.долларын ханш урт хугацаандаа өснө гэсэн хүлээлттэй байгааг “Bloomberg” онцолж байна. Түүнчлэн зарим шинжээчийн зүгээс евротой тэнцэнэ гэсэн таамагтай байгааг ч мөн дуулгасаар байгаа. Маш товчхондоо еврогийн “төрх” цаашлаад ноён “ногоон”-оос доош унасан 2001, 2002 оны төвшинд эргэн буух магадлалтай гэнэ. Одоогийн байдлаар еврогийн ханш 11 жилийн хамгийн доод төвшин буюу он гарсаар 11.5 хувиар сулраад байгаа аж. Харин дотоодын зах зээл дээр валютын ханш ийнхүү чангарч буй үзэгдлийг эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбон тайлбарладаг.
Тэд “Гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгийн өндөр өсөлттэй жил буюу 2011 онд 4.6 тэрбум ам.доллар байх үед төгрөгтэй харьцах “ногоон” мөнгөний ханш 1200 төгрөгтэй тэнцэж байсан” гэдэг жишээг иш татдаг билээ. Мэдээж валютын урсгал хэдий чинээ сайн байна, төдий чинээгээр санхүүгийн болон макро тогтвортой байдал хадгалагдах баталгаа нэмэгдэнэ. Харин хэдий чинээ валют багатай, олох чадавх нь тааруу байна төдий чинээгээр нийт эдийн засгийн дархлаа сул байх нь жам. Хэдий тийм ч “Economist Intelligence Unit” байгууллагаас үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш энэ онд тогтвортой байж, нэгж “ногоон” дунджаар 1875 төгрөгтэй тэнцэнэ гэсэн таамаглал байв. Гэвч тэдний зөгнөл талаар болов. Түүнчлэн өнгөрсөн сарын байдлаар манай улсын Төвбанкны албан нөөц буурч 1.3 тэрбум ам.долларт хүрснийг дурдах нь зүйтэй. Энэ нь жилийн өмнөхөөсөө 41.4 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Мөн 2014 оны эхний 11 сард Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 71 хувиар буурч, 582.4 сая ам.долларт хүрснийг Төвбанк энэ оны эхээр мэдээлсэн. Тиймээс энэ хавар хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол ам.долларын ханш цаашид өссөөр байна гэдгийг шинжээчид онцолсоор байгаа. Гэтэл бодит байдал дээр гадаад зах зээл дээр манай улсын нэр хнүд тийм ч таатай биш байгааг мэдээллийн ямар ч сувгаар харж болохоор байна. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг гаднын хөрөнгө оруулагчид биднээс айсан, үргэсэн тухай онцлоод “Өнөөдрийн үүссэн хямралыг гадаад зах зээлээс болсон гэж тайлбарлаж өөрсдийгөө өмөөрөх хэрэггүй. Мэдээж улстөрчид ингэж ярина. Миний бодлоор алдааг дотроосоо хайх хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхөөр Монголын зах зээл өсдөг, түүхийн эдийн үнэ унахаар манайх савалж хямардаг гэж жолоодлогогүй усан онгоцонд суусан юм шиг ярьж болохгүй байх. Салхи хаашаа онгоц тийшээ гээд яваад байж болох уу” хэмээсэн байв. Тэгвэл эдийн засагч Х.Батсуурийн тооцоогоор өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 45 орчим хувиар суларсан аж. Түүний төсөөллөөр цаашид ч энэ хандлага үргэлжлэх гэнэ Үүнээс гадна дундаж орлоготой иргэд нийт олсон мөнгөнийхөө 35 хувийг хүнсэнд зарцуулдаг тухай судалгаа бий. Энэ баримтаар авч үзвэл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд иргэдийн худалдан авах чадвар 45 орчим хувиар буурч, төдий чинээгээр авдаг цалин нь үнэгүйджээ. Тэгвэл албан ёсны мэдээллээс харвал иргэдийн дундаж нэрлэсэн цалин 2014 оны дөрөвдүгээр улиралд 11.3 хувиар өссөн ч бодит цалин 0.6 хувиар өссөн байна.
Иргэдийн бодит орлого 2014 оны туршид буурч өрхийн хэрэглээний эрэлт хумих, улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн тухай дурджээ. Харин сүүлийн үеийн ганц таатай мэдээлэл гэвэл энэ онд эдийн засгийн байдал төдийлөн сайжрахааргүй байгаа хэдий ч инфляц иргэдийн амьдралд урьдын шигээ дарамт үзүүлэхгүй тухай таамаг бий. Үүнээс гадна өмнөд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш өчигдрийн албан ханшаар 320 төгрөгтэй хайнцжээ. Энэ нь өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас 36 төгрөгөөр өссөн гэсэн үг. Харин хоёр жилийн өмнө тус мөнгөн тэмдэгт 230 төгрөг буюу одоо байгаа ханшаас 90 төгрөгөөр дутуу байжээ. Уг нь, яг одоо ноолуурын улирал эхэлж буй Манай улсын самнасан ноолуурын 70 орчим хувийг хятадууд худалдан авдаг. Энэ нь их биш хэдий ч манай улсад юань орж ирэх бас нэг суваг гэсэн үг. Гэтэл ноолуурын ханш энэ жил мөн л өндийхгүй дүр зурагтай Ингэснээр валютын ханшийн нөлөөгөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хайчлуулсан” малчдын хүлээлт талаар болох төлөвтэй. Энэ долоо хоногийн эхний мэдээгээр Дорнод аймагт кг ноолуур 68.000 төгрөгийн үнэтэй байсан бол Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын биржид нэг кг ноолуур 65.000- 70.000 төгрөгт хэлбэлзэж байлаа Харин өнгөрсөн жил Дорнодын ченжүүд кг ноолуурыг дээд тал нь 90.000 төгрөгт хүрч өсөөд байв. Мөн онд Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар кг ноолуур 89 мянган төгрөгийн үнэд эхэлж байв. Үүнийг Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат гадаад валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байсан удаатай. Гэтэл энэ онд төгрөгийн ханш түүхэн доод төвшнөө шинэчилсээр байхад ноолуурын ханшид нөлөө үзүүлсэнгүй. Учир нь экспортлох ноолуурыг заавал Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих хуультай.
Цөөн үгээр хэлбэл тус биржээс дамжуулан арилжаагүй ноолуурыг хил давуулахгүй. Тиймээс тус биржийг байгуулснаар ноолуурын ханш зах зээлийнхээ жамаар тогтож, өмнөд хөршийн ченжүүд манай зах зээлд дурын тоглолт хийж чадахаа больсон гэсэн үг.

Д.БУЛГАН
Зочин · 2015/03/27
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй