Найман хувийн зээл авах урьдчилгаа төлбөрийг “10 хувь болголоо”
2015/04/02
Засгийн газар орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн ч хүн амын нилээдгүй хэсэг нь орлогын хувьд энэ зээлийг авах боломжгүй хэвээр байсаар байна. Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга "Хүн амын орлого багатай хэсэг рүү чиглэж ажиллана. Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлж уян хатан ажиллана. Тухайлбал улсад олон жил ажилласан хүний 30 хувийнх нь 15 хувийг төр дааж болно ш дээ. Түүнчлэн нийслэлийн яндангийн тоог цөөлнө. Жилдээ гэр хорооллын янданг 14-20 мянгаар багасгах зорилттой ажиллаж байна. Энэ бол бидний нэг том зорилт" хэмээсэн.
Тэгвэл эдийн засгийн форумын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдаанаар иргэдэд таатай мэдээг дуулгалаа. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт хүрсэн" гэлээ.
Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ. Иргэдэд орон сууц авах хэрэгцээ байгаа боловч урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх шалгуурт унаж байсан. Учир нь 30 хувиа төлөөд байр авах чадвартай хүмүүс бүгд байрандаа орж, зах зээлээ авсан гэж үзжээ.
Ийнхүү Засгийн газраас орон сууцны эрэлтийн талд нь дэмжиж, нөгөө талдаа борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбараа дэмжсэн бодлого гаргаж байгаа нь авууштай тал юм.
Уг шийдвэрийг эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохирох арга мөн үү хэмээн Монголын барилгын үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас тодруулав. Тэрбээр "Гурав дахь хөрөнгөнөөс татвар авах тухай бодлогыг миний хувьд энэ жилдээ хэрэгжүүлэх нь зохисгүй гэж үзэж байгаа. Энэ тал дээр би салбараа хамгаална. Ер нь үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авдаг нь олон улсын жишиг. Валютын ханшийн өсөлт бизнес эрхлэгчдийн зардлыг өсгөж байгаа энэ үед төр татвар хөнгөлөх замаар дэмжлэг үзүүлэх боломж байгаа эсэхийг салбарын сайдаас асууж байв. Б.Цогтбаатар сайд, Энэ чиглэлээр бид МҮХАҮТ-тай хамтарч ажиллана. Би сайдын хувьд салбараа дэмжинэ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа энэ үед Сангийн яам мэдээж татвараа авахыг бодно" гэдгээ онцолсон юм.
“Улс орондоо итгэж, хөрөнгө оруулалтаа хийгээрэй” хэмээн уриалав. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тойрч өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх боломж бий. Гэхдээ 90 минут үргэлжилсэн энэ хурлаар энэ чиглэлийн бүх асуудлыг ярьж амжсангүй. Харин салбарынхан цаашид хамтран ажиллах сэдэл төрүүлэх уулзалт болсныг хурал хөтөлсөн Азийн орон сууцны эрхийн эвслийн бүсийн эксперт Ц.Энхбаяр хэлж өчигдрийн хуралдаан өндөрлөлөө.
Зочин · 2015/09/15
zeelee hezeenes olgoh ym be ene talaar medee bn uu zeeler bair awhad bas boon asuudal awdagiin dawaan deer sanhvvjilt baihgvi geed laitai darga nar ymaa
Зочин · 2015/09/08
Hurdan shiideechee
dairii · 2015/08/16
Umnu awsan huuchin zeel shiljihuu
Зочин · 2015/08/16
Huuchin zeel shiljihuu
Зочин · 2015/07/09
eniig hurdan heregjuuleeche erhem darga naraa tegeed bas oron suutsnii une n bas l nemegdehgui baih deer anhaarch ajillabal sain bnaa
зочин · 2015/04/04
энэ хэзээнээс хэрэгчих юмвэ /учир битүүлэг зүйл /б/на шүүдээ
Зочин · 2015/04/04
за юутайч үүнийг сонсоод хонгилын үзүүрт гэрэл харагдах шиг боллоо шүү
Зочин · 2015/04/03
тэртэй тэргүй зарагдахаа болисон чанартай чанаргүй барилгаа далд оруулах бодлого. түүний оронд үнээ огцом буулгавал жинхэнэ эргэлтэнд орно доо.
Зочин · 2015/04/03
тэртэй тэргүй зарагдахаа болисон чанартай чанаргүй барилгаа далд оруулах бодлого. түүний оронд үнээ огцом буулгавал жинхэнэ эргэлтэнд орно доо.
Зочин · 2015/04/03
Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ.Мөнгөө төлөх цалингүй бол байранд амьдрах хэрэггүй.Хэн нэгэн хүн хүний өмнөөс төлбөр төлж байгаа бол өөртөө ачааллыг авна.Энэ ачаалалыг төр үүрдэггүй тиймээс татвар төлөгч эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдын нуруунд үүрүүлэхийг оролддог.Эсвэл өр зээл тавьдаг.Ингээд нөгөө ачаалал маань мөнгөний ханш уналт ам до********ын өсөлт болж зах зээлд эргэн ирж байна.Нэг алхам урагшлах гээд хоёр алхам хойшилж л байна.Барилгын салбарт мөнгө нийлүүлж эдийн засагт битгий ор л доо..Зохиомол эрэлт бий болгосноос Үнэ нь ч дийлдэхээ больж жижиг улсад баймгүй их чанартай чанаргүй барилгын компаниуд бий боллоо.Бас нилээн их эдийн засагт эргэлдэх мөнгө дуусаагүй эсвэл борлогдохгүй байр болж үлдэх нь ,миний бодлоор цалин сайтай иргэд олон байж байж л амьдрах орчин орон сууц нь сайжрах юм шиг санагддаг.Зохиомлоор төр үүнийг бий болгох гэж байна гэж эдийн засаг хямраагаад байгаа бишүү
Зочин · 2015/04/03
80 s deesh m2 tai ni 8% n zeeld hamragdaj bolohiinmuu
Зочин · 2015/04/03
200-300 sayaiin bair bariad l bhiin hen avdiin bol nuguu uuj idsen nuhduuded zoriulj baridiin bhdaa baga meter kvadratai bair bariachee bidnii tsalin hed bilee jaahan bodlogtoi bmaar yum ene barilgiin kompaniud
· 2015/04/03
bairniihaa uniig buulgahgui ym bol ene hend ch ashiggui
Зочин · 2015/04/03
30 хувь урьдчилгаа төлбөр 10 хувь болсонтой холбогдуулан байрны 1метр квадратынхаа үнийг одоо байгаагаас нь өсгөхгүй байх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй
Зочин · 2015/04/03
za za yutaich thx neg bair aviidaa shine bairniihaa uniig buulgaachee
anti10% · 2015/04/03
Ene bol ard tumnee harsan shiidver bish. Oron suuznii uniig buulgahgui, ashgaa bagasgahgui gesen darga nariin l arga. 10% urdchilgaa tolood unetei bairnii zeel avah uu, 30% urdchilgaa tolood hyamd bairnii zeel avah uu gedeg yalgaatai. bairnii une 1kvm ni 1200000 baihad bolnio gej barilgiin holboonii nohduud yariad baigaa. 50kvm*2000000=100.000.000,- harin 50*1200000=60.000.000,- bolnoo doo. 10.000.000 dara ni 90.000.000 zeel avna. harin une buusan bol 20.000.000,- tolood 40.0000.000,- zeel avna. ali ni irgeded ashigtai baih ve dee.
1958.mn · 2015/04/03
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2015/04/03
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2015/04/03
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!