Зээлжих зэрэглэл “Засаглалын бодлого” -оос хамаарч ахина
2015/04/05
“Эдийн засгийн форум-2015” Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрхэх асуудлаар хэлэлцсэн. Хамгийн түрүүнд манай улсын зээлжих зэрэглэл буурч байгаа талаар онцлон ярилцсан юм. Сүүлийн жилүүдэд манай улсын зээлжих зэрэглэл буурсаар байгаа билээ. 2013 онд “ВВ+” зэрэглэлийг “В+” болгон бууруулж хэтийн төлвийг эерэг гэж тодорхойлсон бол 2014 оны 04-р сарын 29-нд “В+” зэрэгллийг хэвээр үлдээж хэтийн төлвийг “эерэг” байсныг “тогтвортой” болгон бууруулсан. Тэгвэл 2012 оны сонгуулиас хойш дөрөвдэхь удаагаа буурсан үзүүлэлтэй гарсан.
Монгол улсын зээлжих зэрэглэл буурах болсон шалтгааны талаар Ази, Номхон далайн зээлжих зэрэглэлийн дэ захирал Фич Рэйтинс "Монгол улсын хувьд нэг жилд 10 хувь, дараа нь нэмэх 10 хувь болж. Дундаж дүнгээр 4 гэж үзье гэтэл савалгаатай өсөлтийн дундажтай байвал зэрэглэлийг арай илүү өндөр дүнтэй ноогдуулна. Тэгэхлээр одоогийн нөхцөл байдлаас харахад төлбөрөө эргэн төлөх чадвар муу байна гэж үзсэнтэй холбоотой зээлжих зэрэглэл буурчээ. Монгол улсын өр нь ДНБ-ний 50 хувийг эзэлж байна. Зээлжих зэрэглэлийг нэмэхэд харгалзаж үзэх зүйлүүд бий. Тухайлбал, гаднаас орж ирэх урсгал буюу санхүүгийн тэнцэл сайн байж эргэн төлөх чадвар нь дээшилнэ гэж үзнэ. Мөн албан нөөцийг бодитойгоор харна. B+ийнх нэмэх үү, бууруулах уу гэдгийг дараах хүчин зүйлсийг шийднэ. Түүнчлэн зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлвэл, улсын өр нэмэгдэх, банкуудын эрсдэл нэмэгдэж болзошгүй хэмээн харж байна" гэсэн юм.
Харин Сангийн яамны санхүүгийн бодлого өрийн удирдлага газрын дарга Б.Нямаа “Сүүлийн жилүүдэд манай улсын зээлжих зэрэглэлийг тогтоож буй байгууллагуудаас тогтмол өгч байгаа сөрөг зүйл бол засаглалын хувьд маш тогтворгүй байна гэх болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтворгүй байна гэсэн үг биш. Бодлогын хувьд тогтворгүй байна гэдгийг хэлсэн. Мөн гадаад эх үүсвэр татах, эргэн төлөх асуудал тааруу. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь дотоод макро эдийн засаг улстөрийн бодлогоос хамаарч байна гэсэн нэгдсэн дүгнэлтийг гурван томоохон байгуулагаас хийсэн. Монгол улс маш их бололцоотой, эдийн засгийн хувьд чадвартай байна. Гэхдээ богино хугацаанд ийм эрсдэл бий гэдгийг ч хэлсэн. Цаашдаа зээлжих зэрэглэлийг өндөр түвшинд аваачихад засаглалын бодлого, гадаад хөрөнгө оруулалтын орчин., гадаад санхүүжилт татах. Харин бууруулахад нөлөөлөх хүчин зүйлс нь гадаад юалютын нөөц, гадаад хөрөнгө оруулалт сулрах нь эрсдэлтэй гэж үзэж байна” хэмээн онцоллоо.
Макро эдийн засгийн өсөлтийг валютын ханштай холбож үзэх хэсэг байсан. Ханш 1.6 жилийн дотор 60 хувь өслөө. Ингэхлээр гадаад валюттай холбож үзэхээс өөр арга үгүй бололтой. Дээр нь засаглалын бодлогоо харах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.
Х.Даваа