Г.Гантуяа: БЗД-ийн Засаг дарга болон түүний хүмүүс миний гэр бүл амь насанд заналхийлж байна
2015/05/18
БЗД-ийн 15-р хорооны Засаг дарга Г.Гантуяатай ярилцлаа.
– Хорооны засаг даргыг дарамталж, заналхийлж байгаа тухай та мэдээлэл хийсэн. Энэ явдлын эргэн тойронд ямар асуудлууд өрнөөд байна, энэ талаар тодруулж асууя?
– БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон түүний хүмүүс намайг дарамталж, ажил үүргийг минь хүчээр авч байна. Үүндээ хүрэхийн тулд гэр оронд минь хүртэл орж ирж дарамталж, араас машинтай хүмүүс байнга дагаж байна. Миний гэр бүл болон амь насанд минь заналхийлж байна.
-Та энэ бүгдийг илүү тодорхой ярьж болох уу? Яг ямар байдлаар танд нөлөөлж байна вэ?
-2014 оны тавдугаар сарын 19-ний 21:00 цагт БЗД-ийн ИТХ-ын тэргүүлэгч, АН-ын гишүүн, БЗД-ийн “Нийтлэг үйлчилгээний газар-2”-ын дарга Д.Нарангуа, БЗД-ийн 15 дугаар хорооны төлөөлөгч Ж.Баярмаа нар манай гэрт орж ирж намайг өөрийн хүсэлтээр ажлаа өг, үгүй бол чамтай тулалдана гэхчилэн дарамталсан. Энэ цаг мөчөөс эхлэн миний амьдрал орвонгоороо эргэж гэр бүлд маань хүртэл маш том асуудал үүссэн. Бас тэд байрны гадаа тоглож байсан миний 8 настай хүүгээс аавынх нь утасны дугаарыг хэлүүлж авсан байдаг. Эрхзүйн чадамжгүй хүүхдийг ашиглан аавынх нь дугаарыг авч холбогдсон. Тэд юуны тухай ярисаныг би мэдэхгүй. Ямартай ч энэ бүгдийн эцэст нэг гэр бүл саллаа.
-Энэ талаар зохих газарт нь мэдэгдсэн үү?
-Энэ талаар цагдаагийн II хэлтэст хандсан боловч асуудал болгоогүй. Манай цагдаагийнханд Дүүргийн Засаг даргын нөлөө орсон байдаг учраас угаасаа асуудал болгодог ч үгүй юм. 2014 оны зургадугаар сарын 07-нд ИНХ-аар иргэдийн 85 хувийн саналаар миний ажил дэмжигдсэн. Ингэлээ гээд хурлын дараа миний ажлын өрөөнд хоёр цагийн турш Д.Нарангуа, Ж.Баярмаа, Ч.Батцэцэг, н.Майхүү, Д.Сарангуа нарын хүмүүс ажлын компьютерүүдийг үзэж, шүүгээнүүдийг ухсан. Тэндээс юу олох гэснийг би мэдэхгүй. Тэндээс юу алга болсныг ч мэдэхгүй. Мөн л цагдаад хандсаны дагуу II хэлтсийн хошууч н.Баярсайхан тэднийг өрөөнөөс гаргасан. Дараа нь наймдугаар сарын 28-нд 19:23 цагт Д.Нарангуа, Ж.Баярмаа нар нь ажлаа хийж байсан төрийн үйлчилгээний ажилтан болох жижүүрийн биед халдсан. Ингэхдээ түүнээс хорооны түлхүүрийг нэхэж, хороо руу оръё гээд хувцсыг нь хүртэл урж, салгах гэсэн цагдааг түлхэж байгаад зодсон байдаг. Ажлын бус цагаар тийш нь хэнийг ч оруулахгүй байх үүрэгтэй хүнийг зодсон энэхүү үйл явдлын баримт бидэнд бий. Бас л цагдаагийн II хэлтэст маргааш нь хандсан боловч үүнийг асуудал болгоогүй.
2015 оны тавдугаар сарын 11-ний 08:45 цагийн орчимд Ж.Баярмаа миний өрөөнд орж ирж намайг дарамталж, заналхийлсэн. Чамд би хэлж байгаад тэмцэлдэнэ гэж хэлээд гараад явсан юм. Харин 17:35 цагийн үед ажил тарахад манай найз машинтай ирж авсан юм. Гэтэл бидний араас 22 75 УНЕ дугаар бүхий NOTE маркийн автомашин дагаж байгааг мэдсэн. Баталгаажуулахын тулд нэлээд олон газраар сүлжиж явсан ч яг араас дагаад байхаар нь цагдаагийн хэлтсийн гадаа ирэхэд тэд ч мөн дагаад ирчихсэн. Ингээд тэднийг шалгуулахад БЗД-ийн “НҮГ-2”-ын 2 ажилтан байсныг тогтоосон. Хэрэв найз маань ирж аваагүй байсан бол надад юу тохиолдож, хаана намайг алах байсныг хэлж мэдэхгүй байна. Одоо ч байнга утсаар намайг дарамталдаг. Ажлын бус цагаар намайг ажлаа онгойлго гэх мэтээр дайрдаг. Энэ мэтчилэн ийм бусармаг үйл явдал болоод байгааг харсаар байж ямар нэгэн хариуцлага тооцдоггүй нь надад харамсалтай байна.
Одоо би гэрээсээ гарч чадахгүй байна. Өглөө гэрээсээ ганцаараа гарахдаа хүртэл айдаг. Хүүхдээ би гадаа тоглуулж чадахгүй байна. Ганцааранг нь гаргахаас айдаг. Миний гэр бүл болон миний амь нас маш их эрсдэлд орсон гэж бодож байгаа.
-Өөр ямар нэгэн байгууллагад хандаж болдоггүй юм уу?
-Би яг одоогийн байдлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Хандах газарт нь хандаад явна. БЗД өнөөдөр тэр чигээрээ Засаг даргын нөлөөнд автчихаж. Өөрсдөдөө таалагдаагүй хүмүүсээ хууль бусаар халж сольж байгаа явдал манай дүүргийн удирдлагуудын хувьд хэрээс хэтэрлээ. Би тайван ажиллаж, амьдрах боломжгүй болоод байгаа. Олон ч баримт бий. Араас даган мөрдөх, оройн цагаар гэрт орж ирж дарамтлах, ажлын байранд хүч түрэн орж ирэх, улмаар өрөөний хамаг юмыг онгичих, албан үүргээ гүйцэтгэж байгаа жижүүрийг маань хүртэл зодох зэрэг бусармаг үйлдлүүдийг гаргаж байна. Энэ бүхэн бүгд баримт нотолгоотой.
Би 2013 оны нэгдүгээр сарын 20-нд ажлаа хүлээж аваад өнөөдрийг хүртэл ард иргэдийнхээ төлөө үүрэгт ажлаа хийгээд явж байна даа. Засаг дарга жилд нэг удаа ажлаа тайлагнах ёстой байдаг. Энэ дагуу миний бие 2014 оны зургадугаар сарын 07-нд болсон ИНХ-аар 2013 онд хийсэн ажлынхаа тайланг тавьсан. Мөн 2014 оны ажлаа энэ гуравдугаар сарын 14-нд зарласан ИНХ дээр тайлагнасан боловч тавдугаар сарын 16-ны өдөр ИНХ-ын дарга дахин хурал зарлаж хуралдууллаа. Энэ хурлыг Засаг даргыг огцруулах асуудлаар хэмээн зарласан байсан. Гэвч надтай хурлын товоо зөвлөлдөөгүй, тогтоолоо үзүүлээгүй, надад юу ч хэлээгүй.
-Ер нь хурлыг хэн товлож, ямар байдлаар зарлах ёстой байдаг вэ? Ямар үндэслэлээр таныг огцруулах болсон юм бол?
-ИНХ-ын дарга нь тэргүүлэгч нартайгаа зөвлөлдөж, хурлын протокол гаргах ёстой. Хурлын протоколыг үндэслэж тогтоол гарах ёстой. Ингээд тухайн асуудлыг хэлэлцэх хурлын товыг зарладаг юм. Энэ бүхнийг надад танилцуулах ёстой боловч юу ч үзүүлээгүй. Ялангуяа миний асуудлаар хурал зарласан мөртлөө надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Ерөнхийдөө хууль бус болсон. Мөн хоёр ба түүнээс дээш нэр дэвшигчтэй тохиолдолд иргэдээс нууц санал хураалт авдаг болохоос ажлаа хийж байгаа, тэгээд нэг хүнийг огцруулах асуудлаар хэзээ ч нууц санал хураалт явуулдаггүй юм. Тиймээс энэ хурлыг би хууль бус, хүчин төгөлдөр бус хурал болсон гэж үзэж байгаа юм.
Намайг ажлын хариуцлага муу, албан бичиг төлөвлөх чадамжгүй гэдэг үндэслэлээр огцруулах захирамжийг БЗД-ийн Засаг дарга гаргасан юм билээ. Хэрэв үүнийг ажлаас халагдах үндэслэл болгох гэж байгаа бол манай дүүргийн удирдлагууд ч бичиг баримт төлөвлөх чадамжгүй гэдгийг баталсан баримт олон нийтийн сошиал ертөнцөөр багагүй цацагдаад байгаа. БЗД-ийн Тамгын газрын даргын тушаал гэсэн бланк дээр Засаг дарга захирамж гаргасан байх жишээтэй. Дүүргээс хороондоо албан бичгийн зөвлөмж өгөх хүмүүс маань өөрсдөө иймэрхүү байдалтай байж ийм шалтаг хэлж байгаа нь их учир дутагдалтай юм л даа.
-Үүний цаад зорилгыг та юу гэж харж байна? Хорооны Засаг даргыг ямар үндэслэлээр огцруулдаг юм бэ?
-Энэ бол захиалгат хурал. Би угаасаа хэн нэгэнд долдойдож, долигонож чаддаггүй учраас энэ нь дүүргийн удирдлагууд намайг хавчин шахах шалтаг болж байна гэж ойлгож байгаа. Хорооны засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Энэ хугацаанд Засаг дарга гэмт хэрэг хийсэн нь шүүхээр батлагдсан, нас барсан, өвчний улмаас ажлаа хийх чадамжгүй болсон, мөн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн тохиолдлуудад Засаг даргыг огцруулах үндэслэл болдог юм.
-Та хороон даргаар сонгогдсоноосоо хойш хийж гүйцэтгэсэн, иргэдээсээ үнэлэлт дүгнэлт авсан ажлынхаа талаар товч дурьдахгүй юу?
-Би хийх ёстой ажлаа гүйцэтгэж чадаж байгаа учраас иргэд маань намайг үнэлж, тэднийхээ итгэлийг алдалгүй явж ирсэн. Би дүүргийнхээ удирдлагад 2013 онд цэцэрлэг, сургууль барих газар хаана байна гэхэд нь хэд хэдэн газар зааж кадастрын зургийг нь хүртэл хийлгээд хуулж аваад явуулсан. Тэгэхэд 2,3 сарын дараа нөгөө л дарга нарын гарын үсэгтэй, барилга барих зөвшөөрөлтэй хүн авсан байдаг. Тийм ч учраас сүүлийн цэцэрлэгийг барих ажлыг би дүүргийнхэнд хэлээгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зөвлөгөө, тусламжтайгаар концессийн гэрээгээр бариулахаар суулгаж өгсөн. Мөн 1989 оноос хойш засагдаагүй байгаа бидний нэрлэж заншсанаар гурван өндөр гэгддэг байрны хороолол доторх авто замыг засуулахаар энэ оны төсөвт суулгаад байна. Би энэ талаар дүүрэгт удаа дараа хандсан боловч тэд санаа тавиагүй.
Манай ИНХ-ын даргыг Д.Хосбаяр гэдэг. ИНХ-ын дарга гэдэг нь иргэдийн санал хүсэлтийг дүүрэг болон дээд шатны байгууллагад уламжлан, өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх ажил үүргийн хуваарьтай. Гэтэл дүүрэгт давхар алба хашдаг гээд хороондоо ажиллах зав байдаггүй. Иргэд дуудахаар очих зав алга, ажил ихтэй байна гэдэг хүн иргэдийнхээ төлөө явж байна уу гэдэг эргэлзээтэй. Гэтэл иргэдийнхээ дуу хоолой болсныхоо төлөө би дарамт шахалтанд орж, заналхийлэлд өртөж байна. Энэ бүгдийг дүүргийн удирдлагууд өөгшүүлээд байгаа нь харамсалтай.
Бас нэг зүйлийг хэлэхэд, хороо болгонд талбайн үйлчлэгч гэж байдаг юм. Гэтэл 15-р хорооны талбайн үйлчлэгчийг 18-р хороонд татсан. Ингээд 2014 оны долоодугаар сарын 01-нээс манай хороо талбайн үйлчлэгчгүй болсноор иргэд хохирох болсон. Оршин суугчид сар болгон байрны мөнгөн дээрээ нэмж 2000 төгрөг төлдөг. Энэ мөнгө нь орон сууцны контороос “НҮГ-2” луу шилждэг. Тэгэхээр талбайн цэвэрлэгээний үйлчилгээгээ аваагүй байж хүмүүс энэ төлбөрөө өгөөд л явж байгаа. “НҮГ-2”-ын дарга Д.Нарангуа нь хогны үйлчилгээг сайжруулна гэж татвар төлөгчдийн мөнгөөр Япон, Солонгос зэрэг орон уруу явдаг атлаа 15-р хорооны талбайн үйлчлэгчийг өөр тийш нь хуваарилаад энэ хороог хогтой болгож байна. Энэ нь утгын хувьд авцалдахгүй байгаа юм.
-Та энэ бүгдийг дүүргийнхээ Засаг даргад хэлсэн үү?
-Хэлээгүй ч бүх мэдээллийг сошиал медиагаар харж байгаа гэдгийг би мэдэж байгаа. БЗД-ийн Засаг дарга маань жирэмсэн хүнийг ч ажлаас нь халдаг хүн шүү дээ. Намайг огцруулах гэж 11 сарын хугацаанд гурван удаа сонгууль явууллаа. Энэ бол хэрээс хэтэрсэн явдал. Би хүнд тал засаж чаддаггүй, долдойж явж чаддаггүй. Энэ бүгд манай удирдлагуудад таалагдахгүй байгаа учраас намайг тайван ажлыг минь хийлгэхгүй байна. 2013 оны 12 дугаар сарын 26-нд Э.Бат-Үүл дарга бидний ажлыг сайн гэж дүгнээд “Засаг дарга Г.Гантуяаг 1 сая 600 мянган төгрөгөөр шагнав” гээд өргөмжлөл өгсөн юм. Гэтэл энэ мөнгөнөөсөө өгөөгүй гээд Д.Нарангуа нь БЗД-ийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга н.Ганчимэгт ярьсан байгаа юм. БЗД-ийн Тамгын газрын дарга н.Амартүвшингээр ч шалгуулсан байгаа юм. Тэр хүнд би авлигал өгөх ёстой гэдгээ мэдээгүй. Өнөөдөр би өөрийнхөө толгойгоор ажлаа хийж байгаа. Түүнээс ямар нэгэн тусламж дэмжлэг аваагүй. Би угаасаа далдайж чаддаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой, чадвартай, байр суурьтай хүн.
-Танд хэн нэгэнд онцгойлон хандаж хэлэх үг байна уу?
-БЗД-ийн АН-д ийм бусармаг үйл ажиллагаа хэрээс хэтрээд байгааг дээд шатны удирдлагууд анзаараасай. Энд ямар нэгэн хяналт, шалгалт хийгээд дүгнэлт хийгээсэй. Нэг хүний өнгө үзэмжээр БЗД-ийн АН яваад байна. Гэтэл ардчилсан нийгэм гэдэг маань үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн зарчимтай. Энэ зарчим хаана үйлчлэх ёстой юм бол доо.
С.Ганчимэг
Зочин · 2016/02/15
Ajil awch chadsan bol ogch surag heregtei arhi uuj nohor erguulj yawahaar ajilaa hiij yawsan bol yu gej iim yum boloh we bulai bulhai delgegdeed ireheer neg ih saihan hun bolchih yum icheesee
zochinЗочин · 2015/06/11
Nuhuruu huuj yabyylchaad shyyd gal golomton deere uur er tebreed hebtej bga hvn dee iim yhamsartai darga
Зочин · 2015/06/02
naranguaa boliyo. ardchilaliin neriig hugalj bna daa
Зочин · 2015/06/02
narangua darga bu***d muu um hiihdee mergejliin hun dee ****** daa
Зочин · 2015/06/02
Ээдээ энэ ардчилсан нам уу үнэхээр боловсон хүчин байхгүй дампуурчихсан нам гэдгийг бүр сайн мэдэрлээ.. Энэ бүсгүйг мэднэ гэхдээ би бас эмэгтэй хүн болохоор олон юм бичээд яахав Гэхдээ энэ хороон засаг дарга гэхээр бас арай л ...
Зочин · 2015/06/02
гантуяаг ч айшигийн архичин ш дээ. бас цэрэг цагдаагийнхантай явалдана бүгд мэднэ ш дээ. одоо болохоор өөрөө яагаа ч үгүй юм шиг царай гаргачихаад. хүн жаахан ч гэсэн ичих булчирхайтай баймаар юм . гантуяа. чамайг засаг даргаас халагдахад бид нээг их харамсахгүй байгаа ш дээ. заримдаа багаараа үйл ажил**********нд оролцоход чамаас ичдэг шүү. архины хувьд залуу хүн гэхэд чи арай эрт эхэлсэн байгаа юм. ажил дээр чинь хааяа очиход чи халамцуу голдуу байдаг ш дээ. ингэж болохгүй шүү гэж хэлэхээр зүгээрээ гэдэг. өөр газар ажилд орвол залуу хүн байна хичээгээрэй дээ. дахин дахин хэлэхэд архинаас л хол байгаарай. тэгвэл чи ингэж хамт олонгүй болж ганцаардахгүй. наад дагаад байгаа хэдэн залуус чинь чамайг зөвхөн өмнөө халхавч болгож байгаа гэдгийг санаарай даа. найз минь.
Зочин · 2015/06/01
xewleliin baga hural hiij bgaa baidal n her zereg medlegteig n haruulj bna songuul bish zasag dargiin tailangiin ajil shvv de ** ymuu hai**** ym songuul daraa jil bolno shvvdee
Зочин · 2015/06/01
xen ch tanixgvi gantuyag zasag darga bolgoxoor sanal bolgoson xvn n pvrewdawaa irgedeer demjvvlex hurliig zoxion baiguulsan n narangua bayarmaa nar shvvdee xoolond n zalguulj ogson hvmvvsiin ar nuruuruu ***** zooj baigaa n ene xvvxnii xer yos zviteg iltgej bna zorilgo neg noxodoo xuurch mexelsen bolool zorchil vvssen bhdaa hvnii mos yos judgaa haana geesen hvvhen bee arai2
Зочин · 2015/05/30
arhi uudag zavtai hunii nohor salgadag ooriinh n hiisen geed bgaa ajliig duureg niislel hiideg bolohoos iim balai ****** hiij chaddaggui yum da ooriigoo doviilgood gantuya chi bat uul dargaas 1 tsaaraa ***gnal avsan yumuu buh zasag darga nar avsan shuu dee ichmeer yumdaa busad zasag darga nar ch gesen mundag ajlaa hiideg
Зочин · 2015/05/30
naad ******tei chin tooj haritssan hun bhgui ee ooriigoo faceer gargaad l huu n yaj hicheeldee yavj bgaa yum bol bidend naad huuhnii huviin amidral hend ch hereggui
Зочин · 2015/05/30
neg l huuli huuli yarisan hun chi ooriinhoo ***** aldaanuudiig huleen zovshoorohgui bj hezee ch irgrediin amidraliig zov shiidej chadahguishdee ichihgui eej n hurtel heruul hiigeed ohiniigoo yaj amidarch yamar busarmag zuil hiidgiig medehgui bgaa bh l da ehleed ooriinhoo ohinii humuujild anhaaraad daraa n hunii ner tord haldaarai da tegehdee hezee ch yum oilgohgui ****** dee gantuya chamaig demjsen horoonii irged gej tsoohon humuus l gar orgoson bna lee hural n irtsendee hureegui chi tiim l hural zohion baiguuldag bsiin bna lee
Зочин · 2015/05/30
naad ******iig tooj ovortoo oruulahgui l de ta anduurch saihan ehner bna ter hund ooriig n harin toogooguid ingeed bgaa ch yum biluu
Зочин · 2015/05/30
busad horoonii zasag darga nar duugai yavj bgaa shuu gantuya chi ingej ooriigoo yamarch buruugui yum shig yarihaasaa icheech. naad ****** chin duurgiin namiin neriig shorootoi *****san ooroo ehnertei huntei yavaldsan ene asuudlaas bolj nohor n salsan.ooroos n bolson chi ooroosoo ichij amidar uuj iddeg, hani ijlee toogoggui zasag darga bolsnoosoo ehleed uuj iddeg tiim ****** nohroo dandaa muulna huugeesee ich tom bolohoor n chi huudee yu gej heleh ve gantuya .............ene hunii ami nas hebnd ch hereggui duurgiin udirdlagat horoodiin zasag darga nart iim faceer ooriigoo od bolgoh zav baigaggui chi ehleed ooriigoo harj amidar nohor n sain zaluu baidag gantuya ooroo nohroo gomdooson shuu de
Зочин · 2015/05/22
Duurgiin zasag darga ingej dooshoo oroh gej, nudnii bulai. AN-iinhan iimerhuu l yum hiine doo.
Зочин · 2015/05/20
овоо босгоогүй бол ******згай юунд суух бэ гэж... Энэ хүүхэн өөрөө асуудалтай шдээ
Зочин · 2015/05/19
ta nar naad emegteigiin zov gej bodoj bga bh ldaa tegehdee naad gun chin ooroo asuudaltai ajlaa hiij chadahgui yamar ih zavtai yum be naad gun chin nohroosoo salsan nogroo gomdooson ehnertei huntei yavj bgaa bzd ajlaa hiij l bna ene arai dendenee naad ****** chin ooroo evgui hun shuu de
Зочин · 2015/05/19
yanaa ail gerin amidarlaar togloj huuhed unchruulhee boliochee. purewdawaa naranguya 2-n ****nii amidral ene huuhnees iluu garna uu gehees ard n orohguil bhg shuu
Зочин · 2015/05/18
purevdavaaingej emegtee huniig daramtalj bolohgui zochin hoorhonooroo ingej gutguulj bolohgui dee
Зочин · 2015/05/18
энэ дор элий балай юм бичсэн зочинхөөрхөн гэсэн шизотой авгай л хийсэн ажил бн л даа албан ту******л эрх мэдэлын төлөө хүнийг ингэтэл үзэн ядах ямар хэрэг бдаг юм дээ хүнд чи хэр их хорсож занан тэр хэрээрээ хожим үилийн үрээ хүртдэг юм шүү хүний амьдрал богинхон шүү бодолтой л яваарай хүмүүс минь
Зочин · 2015/05/18
dahij daraagiin songuuliar ardchilsan nam garahgui ee ard tumen odoo ardchihsan namiin buh bulhaig harj bn bugd zalhaj bn ardchihsan namaas
Зочин · 2015/05/18
dahij daraagiin songuuliar ardchilsan nam garahgui ee ard tumen odoo ardchihsan namiin buh bulhaig harj bn bugd zalhaj bn ardchihsan namaas
Зочин · 2015/05/18
zochin huurhun geed bga hun herwee chamd tiim barimtuud ni bag bol gargaad il zarlaad tawiach. comnii tsaanaas hench huniig yuch gej bichij bolno. gol ni barimt. chamd barimt bga yu
Зочин · 2015/05/18
zochin huurhun geed bga hun herwee chamd tiim barimtuud ni bag bol gargaad il zarlaad tawiach. comnii tsaanaas hench huniig yuch gej bichij bolno. gol ni barimt. chamd barimt bga yu
Зочин · 2015/05/18
Энэ доор сэтгэгдэл бичсэн Зочин хоорхонд.Монголын нийгэмд эмэгтэй хунийг эмэгтэй хун болж торсоных нь хувьд************* ********** гэж бичиж нийгэмд ******хайгаар харагдуулахыг хичээдэг ху******с байх юм.Архичин************* гэвэл оо тийм ийм болохоороо л энэ хуухэн ингэж яваа юм гэж ойлгодог цаг уе онгорчихсон.Хучирхийлэлийн дор эмэгтэйчууд амьдарч явдаг цаг уе онгорч байна.Алтантуяагын хэрэгээс хойш.Хэрвээ энэ бусгуй тийм эр болгонтой унтаж архиддаг юм бол тэр БЗД-ын засаг дарга эрийн оворт ороод асуудлаа шийдчихнэ биз дээ.Архичин юм бол тэр хэдэн дарга нартайгаа нийлээд архидуулаад асуудлаа шийдчих байсан болов уу.Шудрага унэны дуу хоолойг ийм хуйс харж доромжилдог сэдэв халхалж чадах больсон цаг шуу.
Зочин · 2015/05/18
Gantuya ajlaa sain hiij bgaa busgui. Arhi uuj baisniig n medehgui l yum bna Yamar ch gesen amjilt husey Ooriin chadal bolovsrolooroo ajillaj baigaa busguichuudiig unelj yavdag shuu
Зочин · 2015/05/18
АН-д боловсон хүчин үнэхээр алга юм байна даа.Сандал суудлаа булаацалдаад л...
Зочин · 2015/05/18
arai heterhii es zuigui ymaa emegtee hun deerelheed
ЗочинХөөрхөн · 2015/05/18
эээээ хөөрий сайн зүйл болж энэ архичин **********г халсан нь дээр хороог бузралсан **********.Хаана мөнгө эр бна дагаж явдаг бузар эм.Харин хорооныхоо нэр хүндийг сэргээж авах юмсан.Ажил дээрээ эр дуудаж ахидаж **********дахаас өөр юу хийсийн чи доод ал нь өвдөдгүй юм байх даа тэр олон эртэй явхад.Яасан их худлаа бурдаг ********** вэ чи өөр эртэй **********даж байгаад нөхрөө хөөгөөд явуулчаад хэцүү бна гэнэ үүү иш чааваа******а хөөрхий ****** дээр гархаараа бусадруу буруугаа чихэж байгаан.Чи өөрөө хороон дээрээ ахидаж байгаал хорооны төлөөлөгчөө оруулаагүй юм бна лээ ш дээ дотор нь **********даал шал ************ байсан л гэсэн.хахахахаха өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр нэг өдөр чи амаараа шороо үмхэх байхдаа хүний нэр хүндэд халдаж байж.Чамшиг арихчин **********ыг хэн тоож дагах юм мөрөөдцөн юм хйхйхйхйхй.
Зочин · 2015/05/18
БЗД-ийн засаг дарга гэж ёстой сумтай нөхөр байдгийм байналай.Тэр яаж хүн удирддаг юм болоо гэж гайхсан шүү. Хууль бус үйлдэл гаргаж байгаагаа ч мэдэхгүй хүн. Насаараа дүүргийн засаг дарга хийх гэж байгаа юм шиг авирладаг ***************** байналай шүү. Ардчилсан намынхан минь нэр хүндийг унагах ийм хүмүүсээ солих хэрэгтэй шүү.
Зочин · 2015/05/18
зориг бүхнийг ялна, хийж байгаа зүйл чинь үнэн шударга бол айх хэрэгггүй, амжилт хүсье. эмэгтэйчүүдээ илүү дайчин байгаарай
Зочин · 2015/05/18
2 la ****aa *****