Наадмаар Алтай хотхон зэвтэй усаар ундаалав
2015/07/15
Анх ашиглалтанд орсон барилга бүр нь хотын А зэрэглэл гэх зэргээр өөрсдийн байраа рекламдан оршин суугчдадаа давуу талаа гайхуулдаг. Харин барилга хүлээлгэн өгсний дараа бол тэдний хувьд оршин суугчдын асуудал падгүй мэт сураггүй алга болдог.
Үүний нэг жишээ бол Тайгам Алтай констракшн компанийн барсан Алтай хотхоныг нэрлэж болно. Учир нь сая болсон баяр наадмаар энэ байрны оршин суугчид бараг л кетчуп гэмээр улаан хүрэн өтгөрсөн зэвтэй усаар гэр орноо мялааж байгаа талаар нэгэн хэрэглэгч өөрийн олон нийтийн сүлжээ сайтнаа зураг нийтэлсэн байна. Ер нь бол хүний хамгийн чухал хэрэглээний нэг ундны ус нь энэ мэтээр зэвтэй ус гоожоод байвал иргэдийн эрүүл мэндэд асар хортой нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Хотын А зэрэглэл гэх дөвийлгөсөн үгтэй сүржин байрандаа зэвтэй ус уугаад байвал тэнд амьдарсны хэрэг байна уу даа ер нь.