Эдийн засаг сульдаж байна
2015/08/17
-ДНБ-ий өсөлт сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрлээ-
Импортын хэмжээ оны эхний хагаст 30 хувиар уруудсан нь бөөний болон жижиглэн худалдаа буурахад нөлөөлжээ. Нөгөө талаас, худалдааны хэмжээ татарсан нь ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой гэх эдийн засагч ч байна. “Иргэд орлогынхоо дийлэнхийг байрныхаа зээлд төлж буй нь худалдаа хумигдахад нөлөөлж байна” гэж МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор профессор Б.Эрдэнэбат тэмдэглэв.
“Гурван хувийн өсөлт нь бодит боломжоо бүрэн ашиглаагүйн илрэл”
Харин тээврийн салбарт мөн л гадаад худалдааны бараа эргэлт, тэр дундаа импортын хэмжээ татарсан нь голлон нөлөөлжээ. “Хэдийгээр импортын түвшин буурч буй нь сайн ч, импорттой хослон өргөждөг салбарууд агшихад хүргэж байна” гэж Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн хорооны дарга Э.Эрдэнэсан хэлсэн юм.
Ийнхүү худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбар буурсан нь эргээд татварын орлого буурах нөхцөл бүрдүүлжээ. Нэмэгдсэн өртгийг албан татвар л гэхэд өмнөх оны мөн үеэс 178 тэрбум төгрөг буюу 23.1 хувиар буураад байгаа юм. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал эрс саарсан нь эдийн засаг аажмаар саарч буйн суурь шалтгаан гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун тэмдэглэв.
“Өсөлт саарахад дотоодоос илүү гадаад хүчин зүйл нөлөөлсөн” хэмээн доктор, профессор Б.Эрдэнэбат ярилаа. Тодруулбал, манай эдийн засгийн тулгуур болох уул уурхайн түүхий эдийн үнэ ханшид уналт давамгайлсаар байгаа. Америк, Евро бүсийн эдийн засаг тодорхойгүй, урд хөршийн эдийн засаг хүндэрч буй нь манай эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлж буй хэмээн тэрбээр нэмж хэллээ.
Тэгвэл дотоод хүчин зүйлээс хамааралтай гэж үзэх эдийн засагчид ч байна. “Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал нь бизнес эрхлэгчдэд хүлээлт үүсгэж, улмаар бизнесийн идэвхжилийг бууруулсан. Мөн “Оюутолгой” төслийн хэрэгжилт тодорхойгүй, Таван толгойн хэлэлцээ гацсан нь нөлөөлж байна” гэж доктор, профессор Л.Оюун үзэж байна. “Бид эдийн засгийн бүтцээ өөрчлөхгүй бол хол явахгүй гэдгийг аажмаар саарч буй эдийн засгийн өсөлт харуулж байна. Мөн гурван хувийн өсөлт нь бодит боломжоо бүрэн ашиглаагүйн илрэл. Цаашид он дуустал энэ өсөлтөө хадгалахад анхаарах хэрэгтэй” хэмээн тэрбээр анхааруулсан юм.
Гурван хувийн өсөлтийг Азийн хөгжлийн банк анх урьдчилан таамаглаж байлаа. Филиппинд төвтэй тус банк өнгөрсөн гуравдугаар сард ийнхүү тооцоолоход “хэтэрхий сөрөг таамаглал” хэмээн үзэж байсан хүн цөөнгүй. Гэтэл энэ таамаг нь бодит болох нь батлагдлаа.
Дашрамд дурдахад, Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг Сангийн яам 7.8 хувь өснө гэж таамагласан бол Олон улсын валютын сан 5.4 хувиар тэлнэ гэж тооцоолсон.
Г.Байгал
Зочин · 2015/08/18
ЭНХБАЯРЫН ХЭРГҮҮД МӨН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД МӨНГИЙГ НЬ АВААД ГАДААДРУУ АЛЬ УЛСАД НУУГДСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ БОЛСОН М.А.Н-ЫН ЗОРИГ САЙД , БАЯР САЙД НАРЫН ХЭРГҮҮД Ч БАГА ХЭРЭГ. ХАРИН ЖАНЖИН СҮХБААТАР БОДОО ДАНЗАН НАРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН М.А.Н-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН / ОДООГИЙН М.А.Н / ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСАН ЦААШЛААД АРД ИРГЭДИЙН ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН ҮЙЛДСЭН ХЭРЭГ ХАМГИЙН ЖИГШИН ЗЭВҮҮЦМЭЭР МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХЭЗЭЭ Ч ГАР Ч БАЙГААГҮЙ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ МӨНӨӨС МӨН. ХЭРВЭЭ АРД ИРГЭД ХУВИЙН МАЛ ХӨРӨНГӨТЭЙГЭЭ БАЙСАН БОЛ 1990 ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛАХ ҮЕД МОНГОЛЧУУД ИНГЭТЛЭЭ АМААРАА ШОРОО ҮМХЭХГҮЙ БАЙСАН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛС ОРОНТОЙ САЙН ХАРИЛЦААТАЙ БОЛЖ ХЯМД ГУРИЛ ,БУДАА ХУВЦАС ХУНАРААР ХАНГАГДАЖ МОНГОЛ УЛС АВРАГДАЖ ӨНӨӨГИЙН САЙХАН БҮХЭН БИЙ БОЛСОН..МӨН 2 ХҮН ОРОСУУД ГАР ЗАЙЛ ГЭЭД ОРОСУУД ГАРЧИХСАН ЮМ БИШ.
Зочин · 2015/08/17
:like
Батхүү · 2015/08/17
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй