Н.Энхбаяр: 2016 онд сонгуулийн хувьсгал хийцгээе
2015/09/09
МАХН -ын “Намын анхан шатны байгууллага-2015” баруун бүсийн зөвлөгөөний үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Та бүхний ярьсан санаа бодол, уншсан лекцүүдээс санаа түүж, нэмэрлэж, тэмдэглэж авснаа хуваалцая. Энэ санаа маань МАХН болон бусад улс төрийн хүчний тухай төдийгүй Монгол Улсаа яаж хөгжүүлэх вэ, ямар боломж бололцоо байна гэдэг талаар юм. Та бүхэн сайн мэдэж байгаа. Би удаан хугацаагаар Солонгос улсад эмчлүүлж, нутаг орноо санаж, эх орондоо хааяа ирж, ил далд явуулгаар хөөгдөж, туугдан өнгөрсөн 2-3 жилийг өнгөрөөсөн. Энэ хэлмэгдүүлэлт гэдэг үнэхээр аймшигтай юм. Нэг хүнийг бус нийт намыг хамардаг, нэг хүнийг бус нийт гэр бүлийг хамардаг, нэг хүнийг цочоодоггүй нийт ард түмнийг цочоодог аймшигтай үзэгдэл. 1930-1940 оны хэлмэгдүүлэлтийг бид ном зохиол, киноноос үзэж, өвөг дээдсийнхээ дурсгалыг сонсож, өөрсдийнхөө оюун ухаанд төсөөлж ирсэн. Гэтэл харамсалтай нь өнөөдрийн Монголд тэр 1930-аад он эргэн ирсэн. Ирэх ирэхдээ намайг, манай намыг, та бүхнийг дайрсан. Та биднээр дамжуулж Монголыг дайрсан. Гэхдээ хэлмэгдсэн би энд зогсч байна, хэлмэгдэлтэд өртсөн та бүхэн энд сууж байна. Хэлмэгдлийг хараад уйлж, уурлаж суусан ард түмэн минь байна. Ард түмэн байгаа цагт бид хэлмэгдүүлэгч нарт ялагдахгүй. Хэлмэгдүүллийг таслан зогсооно. Тийм учраас би Монголдоо ирсэн. Тиймээс би та бүхэндээ хандан үгээ хэлж байна. Үүнийг сонсох гэж ард түмэн минь хүлээж байгаа. Үүнийг хүсч та бүхэн маань хүрэлцэн ирсэн.
Би Солонгос улсад удаан хугацаагаар эмчлүүлж байхдаа өөрийн эрхгүй эх орноо санадаг байсан. Эх орноо бодох тусам Солонгосыг судална. Солонгосоос сурах, авах, гээх юм юу байна гэж эрэлхийлж, ажиглаж, харж тунгааж явсан. Харахад бид хоорондоо адилхан боловч ялгаатай зүйл олон байв. Тэд ажилсаг бид залхуу, тэд эвсэг бид эв эе муутай юм. Тэд ах захтай байгаад сурсан, бид ах захгүй сурсан, тэд хүмүүжилтэй, бид хүмүүжлээ мартсан байна. Гэвч бидэнд тэднээс давуу зүйл бүр олон байна. Тиймээс бид солонгосчуудаас илүү хөгжиж болох юм гэдгийг тэнд байх тусмаа бодож, энэ бодол маань надад итгэл, урам өгч байсан юм.
Өнөөдрийн хүнд хэцүү амьдрал юунаас эхтэй вэ гээд бодохоор олон гаргалгаа бий. Муу ард түмэн гэж байдаггүй. Харин муу төр гэж байна. Өнөөдөр Монголд муу төр байгаа учраас, энэ төр ард түмнээ сонсохгүй, хүслийг нь биелүүлэхгүй, ард түмэндээ амласнаа бүтээхгүй байгаа учраас Монголын ард түмэн зовж байна, Монгол орны хөгжил гацсан байна. Энэ том дүгнэлтийг би өөрийн ажигласан, бодсон, уншсан зүйлсээрээ хийсэн юм. Энэ бол хэтрүүлэг биш бодитой амьдрал. Ард түмэн ч ийм зүйл ярьж байна. Биднийг энэ талаар яриач гэж хүсч, хүлээж, шаардсан учраас би үүнийг ярьж байна.
Бид өнөөдөр эдийн засгийн том, том үзүүлэлт ярихын өмнө монгол хүн ямар байх ёстой талаар ярилцвал ямар вэ гэж бодлоо. Монгол хүний дотор хөдөлмөрч чанар нь байгаа ч төр нь дэмжихгүй учраас ажилгүй байна. Ажилгүй байгаагаа бид залхуу гэж нэрлэж байна. Энэ сайхан тал нутаг, уулын дэргэд, голын эрэг дээр энэ сайхан эрүүл хоол хүнс идэж өссөн монгол хүн байгалиасаа төрөлхийн эрүүл шүү дээ. Гэтэл монгол хүн өнөөдөр сэтгэл санаа, бие бялдраар өвдөж байна. Бас л урагшгүй төрийн байж байгаа царай монгол хүний сэтгэлийг, биеийг өвтгөж байна. Монголын ард түмэн ямар ч үндэстнээс дутуугүй боловсролтой болох бололцоотой. Гэтэл яагаад бид боловсролоороо хоцрогдоод, үнэлэгдэхгүй байна вэ гэхээр бас л буруу боловсролын тогтолцоо, төр засгийн бодлогын буруу. Өчигдөр очсон казах айлын эзэгтэй “Яагаад олон хүүхэдтэй айлыг, хүүхэд залуусыг төр засаг дэмжихгүй байна вэ. Би гурван хүүхдээ их сургуульд сургахаар жил бүр төлбөр нь нэмэгдэж байна. Аргагүйн эрхэнд сургуулиас гаргаж байна. Хүүхдүүд минь цаашид боловсролгүй хэрхэн амьдрах билээ гэж шаналж сууна” хэмээн ярьсан юм.
Бодоод байхад жирийн хүмүүс өөрийн эрхгүй өндөр албан тушаалтай хүмүүсийн ааш араншиг дуурайдаг бололтой. Монголчууд дотроо бухимдалтай ч гэсэн хамрынхаа нүхээр уурны утаагаа бүү гарга, цээжиндээ хадгал гэдэг сургаалийг умартсан байна. Төр засгийн тэргүүнд маш их уур омогтой хүмүүс гарсан байна. Харин Монголын ард түмэн уур уцаарыг тэвчиж ирэхийг сургаж ирсэн шүү дээ. Энэ сургаалийг санаж ууртай хүмүүсээсээ салах ажлаа эхэлбэл яасан юм бэ гэж бодож байна.
Төр засгийн ажлын алдаа дутагдал бол монгол хүнээ, ард түмнээ мартсан, олж харахгүй байгаатай холбоотой. Өнөөдрийн төр засаг нүдтэй, чихтэй хэр нь олж харахгүй, сонсохгүй, таван мэдрэхүй нь таг бөглөрсөн байна. Энэ бөглөөсийг гаргасан цагт бид хөгжинө. Тиймээс МАХН-ын, ер нь эрүүл саруулаар бодож байгаа албан тушаалтан, төр засгийн хамгийн эхний зорилго бол хүнээ бодлогын төвд авчирч, сайн сайхан болгохын төлөө эцсийн зорилго болгоё гэж томъёолоё. Хүнээ томъёолоогүй цагт, намтайгаа, найзтайгаа, албан тушаалтайгаа зууралдаж байгаа цагт монгол хүн цаашлаад Монгол Улс хөгжихгүй юм байна.
Монголынхоо ард түмнийг, гурван сая хүнээ бүх юмны эхлэл төв гэж бодож, энэ гурван сая хүн сайхан амьдрах нь бидний эцсийн зорилго гэж бүгдээрээ хатуу бодож, хатуу тэмцье. Зөвхөн ингэж бодоод хангалттай биш. Бодсоны үндсэн дээр хүн өөрөө хөгжих таатай нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Хүйтэнд мал осгодог, гантайд мал зутардаг шиг хүн бас л зовно. Хүн нийгмийн амьтан учраас нийгэм нь харж үзэхгүй бол зовно. Энэ байдлыг засахын тулд, тодорхой том зорилтыг дэвшүүлэхийн тулд бүгд санаа бодлоо уралдуулж дараа дахин уулзахдаа үүнийгээ ярилцаач, бодлого болгон хөгжүүлээч гэж хүсэх байна.
Үүний тулд та бүхнийг 10 жил, 60-70 тэрбум ам.доллар, 30 дугаар байр гэсэн гурван тоо тогтоогооч гэж хүсэх байна. Энэ гурван тоо бол монгол хүнийг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх учир утга бүхий тоо юм. Тоогоо задалж үзвэл дараах хөгжил дэвшил гарч ирнэ.
Өнөөдөр Монголд ойролцоогоор 750 мянган өрх бий. Өрх болгон орон сууцтай болохыг хүсч байгаа ч өнөөдрийн байдлаар 60 хувь нь орон сууцгүй байна. Орон сууцгүй 450 мянган өрхийг орон сууцжуулахад нэг өрхөд дунджаар 60 ам.метр талбайтай орон сууцыг нэг ам.метрийг нь 1000 доллараар барьж оруулна гэж бодоё. Тэгвэл Монголын бүх өрхийг орон сууцтай болгоход нийт 27 тэрбум ам доллар хэрэгтэй юм байна. Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар хөшүүрэг хэрэглэх вэ, ард түмнээ яаж дэмжих вэ гэдэг дээр бодох зүйл бий. Үүний тулд үе шаттай дэмжлэг хэрэгтэй. Эхний шатанд малчин өрхөд, анх удаа гэрлэж байгаа залуу хосд хүүгүй зээлтэйгээр орон сууцжуулъя. Найман хувь, 10 хувь, хэдэн ч хувь бай зээлийн хүү хүнд ачаа, дарамт болж байна. Үүнээс илүү санал байвал ард түмнээсээ сонсч ирээд 2016 оны мөрийн хөтөлбөртөө оруулая. Энэ санааг та бүхэн ард түмэнтэй хуваалцаарай.
Улаанбаатар хотоос Ховд ороход 24 цаг явж ирлээ. Хэн нэг хүн Мянганы замыг санаачилж эхлүүлэхэд Мянгуужингийн үлгэр гэж баахан хараасан. Гэхдээ Мянганы зам Ховд руу дөхөж байгаа учраас бид ийнхүү хурдан явж ирлээ. Увс, Говь-Алтайгаас хүмүүс нэлээд саатаж ирж байна. Энэ хөдөлгөөнийг хурдасгах тусам монгол хүн хөгжих, дэлхийн хурдтай хөл нийлэн алхах боломжтой болно. Өөрийн биед ч амар болно. Үүнийг улам хурдасгахын тулд МАХН Ховдоос Дорнод хүртэл төмөр зам тавих ёстой. Одоо бидэнд засмал зам хангалттай биш байна. Төмөр зам руу орох цаг болжээ.
Мянганы төмөр замыг бүгдээрээ санаачилья гэж та бүхэндээ хандан уриалж байна. Мянганы төмөр замыг Мянгуужингийн төмөр зам гэж муулж, хараасан ч битгий айгаарай. Хэзээ нэгэн цагт Ховдыг Дорнодтой холбосон төмөр зам тавигдах болно. Энэ жижигхэн зааланд тэр санал анх гарч ирсэн гэсэн түүх бичигдэнэ шүү. Энэ саналыг бүгдээрээ эхлүүллээ, ард түмэндээ ойлгуулна шүү. 10 жилийн дотор Монгол Улс мянганы төмөр замтай болж Дорнод, Ховд аймгууд төмөр замаар холбогдоно.
Хамтдаа бодъё. Галт тэргээр дунджаар 150-200 км хурдтайгаар нийслэлээс Ховд орох 1500 км замыг 7-10 цаг явж туулах нь байна. Ингэж бүгдээрээ хурдтай амьдарья. Хурдтай амьдарснаар, бараа бүтээгдэхүүнээ хурдан авчирч чадсанаар үнэ хямдарна, өвчтэй хүмүүсээ хурдан тээвэрлэж, хүүхдүүд сургуульдаа хурдан ирж очно, ажил хэрэг шуурхай бүтнэ. Шуурхай үйлчилгээний үр дүнд хямд үнэ бий болно. Босоо тэнхлэгээр нь бодвол нийтдээ 3500 км төмөр зам болох юм билээ. Нэг км төмөр замыг гурван сая ам.доллараар тавина гэж бодоход 17.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна.
Боловсролын тухай бид их ярьж байна. Боловсролыг үнэгүй болгох асуудлыг үе шаттайгаар шийдвэл яасан юм бэ. Төрөөс дээд боловсролын зардлыг даадаг систем хийвэл яасан юм. Эхний үе шат нь айл болгоны нэг хүүхдийн дээд боловсролын төлбөрийг төр даадаг болох. Эхлээд нэг хүүхдийнх нь, дараа нь хоёр дахь, гурав дахь хүүхдийн төлбөрийг төрөөс даадаг болоход буруудахгүй.
Хэрэв энэ санал ард түмэнд таалагдаж дэмжигдвэл МАХН 2016 онд энэ саналыг дэвшүүлье. Энэ бол бидний яриад байгаа социал демократ үзэл юм. Манай намын үзэл баримтлал ийм бодитой ажил болж ард иргэдэд очих ёстой.
Би яагаад төмөр замын асуудлыг дээд боловсролын төлбөртэй холбов. Яагаад Ховдыг Дорнодтой холбосон төмөр зам ярив гэхээр ер нь хүний таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд бид хот байгуулалтын асуудлыг шийдэх ёстой. Өмнөх үед Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур хот байгуулагдах том бүтээн байгуулалтын ажил өрнөхөд маш олон хүний ажлын байр бий болсон. Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг хэдэн 10 дахин нэмсэн. Тиймээс хот байгуулалтын асуудалдаа байгаль экологи, дэд бүтэц, хөгжил, технологи талаасаа маш их ач холбогдол өгч хөгжүүлэх ёстой.
Улсын чанартай найман хот байгуулах зорилтыг МАХН дэвшүүлье. Одоогийн байдлаар миний бодолд Ховд, Улиастай, Хар хорин, Өндөрхаан, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Багануур гэсэн Улаанбаатар хотын ачааллыг хөнгөлөх улсын чанартай найман хот Монгол Улсад хэрэгтэй байна. 150 мянган хүн нэг хотод дунджаар оршин суух хэрэгтэй. Дархан, Эрдэнэтэд одоо 100 орчим мянга, Ховдод 40 орчим мянган хүн амьдарч байна. Тэгвэл бүгд 150 мянган хүнтэй хот болж, төмөр замаар холбовол ямар вэ. Хот бүрт үйлдвэрүүд байх ёстой. Зөөлөн дэд бүтэцтэй байх ёстой. Сургууль, эмнэлэг, үйлчилгээний газартай тэднийг дагасан эмч, багш, эрдэмтэн, сэхээтнүүд байж хот шиг болно. Улаанбаатар хотод бүх дээд сургууль төвлөрч байснаас найман хотод нэг, нэг том сургуулиа шилжүүлэн байршуулая. Хот бүрт орчин үеийн сургуулийн байшин барилга байгуулж, бүх техник технологи, лаборатортой, оюутны байртай, биеийн тамир, соёл урлагийн танхимуудтай, дэд бүтэцтэй зөвхөн энэ аймгийн хэдхэн оюутан биш Монголын өнцөг булан бүрээс оюутнууд ирж суралцдаг болгоё. Санаа бодлоо уралдуулдаг шинэ ололтоо нээдэг, эрдмийн хамгийн нарийн нандин мэдлэгээ олж авдаг бүтэц бололцоог нээхийг та бүхэндээ санал болгож байна.
Бүх зүйл нь цогц том дээд сургууль барьж байгуулахад 250 орчим сая доллар болно гэж байсан. Тэгэхээр найман дээд сургууль хоёр тэрбум ам.доллар болох нь байна.
Мөн энэ найман хотод улсын чанартай иж бүрэн цогцолбор эмнэлгийн төв байгуулая. Энд эхний шатанд бүх оношилгоог үнэ төлбөргүй төрөөс даадаг болгоё. Дараа нь эмчилгээг төрөөс даадаг болгоё. Мэдээж үүнийг үе шаттай хийх ёстой. Монголын төр ард иргэдийнхээ төлөө ийм зоригтой зөв алхам хийх ёстой. Тэгэхээр улсын хэмжээнд найман эмнэлгийг нэгийг нь 250 орчим сая ам.доллараар барьж босгоно гэж бодоход дахин хоёр тэрбум ам.доллар болно. Оношилгоо, эмчилгээг үнэгүй болгоход бас хоёр тэрбум ам.доллар хэрэг болно.
Энэ бүхнийг ажиллуулахад асар их хэмжээний эрчим хүч хэрэгтэй болно. Одоогийн байдлаар Монгол Улс 1000 орчим мгватт эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Түүнийг гурав дахин үржүүлээд 3000 мгват эрчим хүч хэрэгтэй гэж үзье. 3000 мгват нь 9-10 тэрбум ам.доллар болно.
Ингээд дээрх бүх төлбөр тооцоог нэмээд үзэхэд 58 буюу 60 орчим тэрбум ам.доллар болох нь. 60 тэрбум ам.доллартай байхад Монголын бүх ард түмэн орон сууцтай, дэд бүтэц нь засмал зам болон төмөр замаар хөгжсөн, боловсрол эрүүл мэнд нь үнэгүй хүртээмжтэй, 150 мянган хүнтэй найман хоттой болсон байх нь. Энэ том бүтээн байгуулалтыг 10 жилд хийхэд нэг жилд 600 мянган ажлын байр шинээр бий болох юм. Ажил гэдэг орлогын эх үүсвэрээс гадна хүн хөгжих, өөрийгөө үнэлэх, хамт олонтой байх, ганцаардахгүй байх, юм бүтээх, өөрийгөө дайчлах, өрсөлдөх, боловсрох боломжийг олгодог.
Иргэдээ өөрөө ажлын байраа ол гэж ярьж байгаа бол тэр хариуцлагагүй төр. Иймэрхүү маягаар ажил санаачлан хийж байж ажлын байр бий болж, Монгол Улс хөгжинө. Энэ ажлын байранд тэнцэх өндөр боловсролтой боловсон хүчин хэрэгтэй. Үүний тулд дээд сургуулийн төлбөрийг төрөөс даах ёстой.
Тэгвэл Н.Энхбаяр 60 тэрбум доллар хаанаас олох вэ гэж ард түмэн асуух байх. Улс орны эдийн засаг хэцүү, бөөн өр зээл болсон байгаа нь үнэн. Тээр жил их өрийн асуудлыг тэглэхэд олон монголчууд баярлаж уйлсан байдаг. Оросын өгсөн өр зээл дээр маш олон хувилбарыг ярьж байгаад бид зөв шийдэж чадсан. Харин одоо энэ өр зээлийн болзол хатуу байгаа ч бидэнд шийдэх олон арга бий. Бидэнд туршлага бий. Тиймээс хөгжлийн 60 тэрбум доллар олохоос гадна өнөөдрийн урагшгүй нөхдийн тавьсан өрийг шийдэх ёстой болно. Энэ бүгдийг нэг өдөр л шийдчихгүй ч 10 жилийн хугацаанд энэ бүх ажлыг хийнэ.
Хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас олох вэ гэсэн асуулт тавих байх. Тэгвэл бидэнд Тавантолгойн орд байна. Таван тэрбумын коксжих нүүрсний нөөцтэй орд. Ард түмний татварын мөнгөөр төр геологийн хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон байдаг. Тиймээс лицензийг нь эзэмшиж байсан хүмүүсийг тухайн үед нь би аргадаж, ухуулж шаардаж, загнаж байж лицензийг төрд буцаалгасан юм. Тэгээгүй бол аль хэдийнэ хувь хүмүүсийн гарт ороод дуусах байсан. Харамсалтай нь тухайн үед янз бүрийн тайлбар тавиад лиценз эзэмшигчид Тавантолгойд асар их хөрөнгө оруулсан, түүнтэй нь дүйцэхүйц хэсгийг өгөх ёстой гэсээр хэдэн хүнд Ухаа худагийг өгсөн юм. Одоо харахад маш худлаа тайлбар байдаг. Ухаа худгийг үнэлсэн үнээр нь тооцоод үзэхэд 4,5 тэрбум доллар болдог. Энэ мөнгийг гурван сая хүндээ хуваахад Монголын иргэн болгон 1500 доллар авах байж. Энэ их мөнгийг 4-5-хан хүн хувааж авсан гэхээр арай шударга бус байгаа биз дээ. Гэтэл одоо ахиад үлдсэн нөөц рүү нь Ц.Элбэгдорж тэргүүтэй олигархууд улайран дайрч эхэллээ. Энэ асуудлыг УИХ-аар оруулахгүй шийднэ, Тавантолгойг яаралтай шийд гэж шаардаж байгаагийн ард Ц.Элбэгдорж байгаа юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойг хэдхэн хүнд өгөх нь буруу, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа Тавантолгойн ордын ихэнхийг төрд буцаасан. Тиймээс төр энэ асуудлаа ард түмэнд ашигтайгаар шийдэх ёстой” гэж хав дарж суугаад байгаа нь зөв юм. Тиймээс бид өнөөдөр Ардчилсан намтай Тавантолгойг зөв ашиглахын тулд, зөв шийдвэр гаргахын тулд хамтран ажилласан.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад МАНАН-г байгуулсан. Өөрийнх нь санаа бодлыг эсэргүүцэхгүйгээр Тавантолгойн асуудлыг өөрийнх нь толгойлсон цөөн хэдхэн хүнд өгүүлэх зорилгоор, Үндсэн хуулийг өөрчилж өөрөө дахин улиран сонгогдохын тулд, Хууль хяналтын байгууллагыг бүрэн эрхэндээ оруулж улс төрийн өрсөлдөгчдөө устгахын тулд МАНАН-г байгуулсан. Харин Ардчилсан нам энэ бүхнийг олж харсан уу, МАН-тай муудалцсан уу, ямартаа ч зөв шийдвэр гаргаж МАНАН-г тараасан.
Ардчилсан нам өнөөдөр Шударга ёс эвсэлтэй хамтран Засгийн газрыг байгуулж байгаа нь Ц.Элбэгдоржийн толгойлсон цөөн хэдэн хүний бүлэглэлийн эрх ашгийг гүйцэлдүүлэх боломж олгохгүй юм. Тавантолгойг ард түмэндээ ашигтайгаар шийдвэрлэх, үндсэн хуулийг хамаагүй засахгүй байх, засвал нэг хүний дарангуйлал тогтоохгүйгээр засах, сонгуулийг шударга болгох бололцоог нээж байгаа учраас манай Шударга ёс эвсэл АН-тай хамтран ажиллаж байгаа юм.
Монгол Улсын улс төр наана АН, МАН болон МАХН толгойтой Шударга ёс эвсэл зэрэг улс төрийн хүчнүүдийн хооронд явагдаад байгаа юм шиг харагдавч үнэн хэрэг дээрээ нам дамжсан бүлэглэлүүдийн хоорондын өрсөлдөөн тэмцэл болчихоод байна. Өнгөний цаана далд болж байгаа зөв буруу нүүдлийг харж сурах нь манай намын ажилтнуудын чухал шинж чанар шүү гэдгийг анхааруулъя.
МАХН Тавантолгойг нийт ард түмэндээ ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэсэн 2012 онд дэвшүүлсэн зорилт маань холыг харсан зөв шийдвэр байж гэдэг нь одоо батлагдаж байна. Харамсалтай нь энэ зорилтоо хэрэгжүүлэх боломж бидэнд олдоогүй. Яагаад гэвэл даргыг нь шоронд хийж, хэлмэгдүүлж, сонгуулийн жагсаалтаас мэдлэг боловсрол дутуу гэсэн үндэслэлээр хасч хэлмэгдүүлсэн, ард түмний өгсөн саналыг биднээс луйвардсан учраас бид сонгуульд санасан хэмжээний суудал авч чадаагүй. Хэрэв 39-ээс дээш суудал авсан бол өнөөдөр Тавантолгой ард түмний өмч болсон байх байсан. Бид 11-хэн суудал автал нэг маань урваад явчихсан. 10-уулаа үлдсэн учраас энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм.
Гэхдээ бидний амлалт хэвээрээ байгаа. Биднийг 39 болгохоор бүх аймаг сумынхан нийт монголчууд дэмж, сонго. МАХН болон хамтран ажиллаж байгаа намууд нийлээд 39-ээс дээш судал авах юм бол Тавантолгойг ард түмний гарт өгнө. Тавантолгойгоо ард түмний өмч болгох зарчим, зорилго хэвээрээ учраас 2016 оны мөрийн хөтөлбөртөө дахин дэвшүүлье.
Тавантолгойн орд таван тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр нэг тонн коксжих нүүрсний үнэ ойролцоогоор 100-120 ам доллар, эрчим хүчний нүүрс 30-60 ам доллараар хэлбэлзэж байгаа байх. Нэг хоёр тонн, бага багаар борлуулна гэхээр хөрөнгө оруулалт болохгүй. Тиймээс Тавантолгойн нүүрсээ бөөнөөр нь борлуулж том мөнгө болгоё. Бөөний үнээр нэг тонныг нь 20 ам доллараар таван тэрбум тонн нүүрсээ борлууллаа гэхэд 100 тэрбум ам доллар хамгийн багадаа болно. Ингээд өнөөх 10 жилд хийгдэх бүтээн байгуулалтын 60 тэрбум доллар гараад ирнэ. Бидэн Тавантолгойгоос гадна Оюутолгой, Эрдэнэт болон бусад олон орд газрууд бий. Тиймээс Монгол Улс энэ том зорилтоо дэвшүүлэх, дэвшүүлснээ хэрэгжүүлэх, баталгаатай хэрэгжүүлэх мөнгөний эх үүсвэр бидэнд байна. Харин энэ мөнгөний эх үүсвэрийг цөөн хэдэн хүн хувааж идэх гэж улайрч байна.
Тэд Монгол Улсаа бус өөрсдийгөө хөгжүүлэх гээд байх шиг байна. Тэд өдөрт хэдэн удаа хоол идэж, хэдэн хувцас давхарлаж өмсч, хэдэн байшинд амьдарч, хэдэн машин унаж, хэдэн онгоц хөлөглөж, юу хийх гээд байгаа юм бүү мэд. Хэрээс хэтэрсэн зардлыг цуглуулж шуналдаа хөтлөгдөж, үүнийг нь эсэргүүцсэн хүнийг хэлмэгдүүлж үзэн ядаж, улайрч байгаа хүмүүсээс Тавантолгойгоо салгаж нийт ард түмэндээ өгөхөөр МАХН зүтгэж байгаа юм. Ингэж зүтгэснийхээ төлөө бид 2012 онд саналаа луйвардуулж, намын дарга болон зарим гишүүдийг хэлмэгдүүлж орон шоронд оруулсан. Одоо харин энэ бүхэн давтагдаж болохгүй.
Мөнгөний эх үүсвэр нь байгаад бидэнд төлөвлөсөн том зорилт байхад яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ гэхээр сайн ард түмэнтэй муу төр байгаагийн тод жишээ юм. Муу төрийг солих цаг ирсэн байна. Муу төрийг солих цагийг бүгдээрээ хувьсгал гэж нэрлэе. Бид өнөөдөр Францын хувьсгал, Сынха хувьсгал, Октябрийн хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгал гэсэн таван хувьсгалын тухай ярьсан. Одоо муу төрийг солих зургаа дахь хувьсгалаа хийе. 2016 оны сонгуулиар ард түмэнтэйгээ хамтраад ямар нэгэн гадаадын нөлөөгүйгээр өөрсдөө энэ хувьсгалыг хийе. Сонгуулийн хувьсгалыг хийж муу төрийг хальж, сайн төрөөр сольж энэ хөгжлийг авчирьяа гэж та бүхэндээ уриалж байна.
Та бүхэн энэ санаануудыг тэмдэглэж аваад ард түмэнд ярьж улам баяжуулж өгөөрэй. Бидний мөрийн хөтөлбөр зөвхөн МАХН-ынх бус ард түмний мөрийн хөтөлбөр байх ёстой. Ард түмний мөрийн хөтөлбөртэй байж бид ард түмэнтэйгээ хамтран 2016 оны сонгуулийг сонгуулийн хувьсгал болгож муу төрийг халах учиртай. Энэ мөрийн хөтөлбөрийг бүрдүүлэхэд том зорилтоос гадна жижиг зөв зүйтэй саналууд чухал юм. Хүмүүстэй уулзаж байхад сонин санаанууд гарч байна. Тухайлбал, Батмөнх дарга биднээс Монголд тулгарч байгаа хамгийн том саад бэрхшээл юу гэж асуухад бид ус, тогтворгүй төр гэж хариуахад бишээ хятад мотоцикл гэж хэлсэн. Тэгэхээр жижиг юм шиг харагдавч том бэрхшээл болоод байгаа зүйлсийг бүгдээрээ энд нэрлэе.
Миний бодлоор Монголд хүнд суртал хээл хахууль том бэрхшээл болж байна. Хээл хахууль гэхээр надтай холбож ярьдаг. Тогтолцоо нь буруу байсан учраас бүх л нам намаа санхүүжүүлэхийн тулд хувийн хэвшлээс дэмжлэг авч эргээд тэдэнд үйлчилж алдаа дутагдал гаргаж явсан үе бий. Би үүнийг хэлдэг, буруугаа мэдэж хэлж байгаа учраас засна гэж боддог. Хуулийг засах эрх өнөөдрийн төр засагт бий. Гэтэл тэд засахгүй байна. Би төрийн өндөр албан тушаал хашихгүй зургаан жил болж байна. Гэтэл энэ хугацаанд бүх зүйлд Н.Энхбаяр л буруутай гээд байсан. Худлаа гүжирдлэг гүтгэлэгт ард түмэн эхлээд Н.Энхбаяр буруутай юм уу гэж бодож байсан ч сүүлдээ харьцуулаад алдаж оносон ч түүнийгээ ойлгож ухаарч байгаа Н.Энхбаяр, МАХН бусдаас илүү дээр гэж ойлгож байна. Алдаагаа ойлгосон хүн шинэ, алдаагаа ойлгосон нам шинэ. Шинэ хүн, шинэ нам гэвэл Н.Энхбаяр, МАХН байна. Шинэ гэдэг юу ч мэдэхгүй шинэ биш. Алдаагаа ч, ажлаа ч мэдэж байгаа шинэ юм. Ажлаа хийж чадах ийм шинэ Монголд хэрэгтэй. Ийм шинийг бид бүгдээрээ бүрдүүлж байгаа, ард түмэндээ ярьж, ард түмнийхээ итгэлийг авч, ард түмнийхээ төлөө зүтгэе гэж та бүхэндээ хэлэх байна.
Бидний том дайсан хүнд суртал. Энэ дайснаа яаж дарах вэ. Үүнийг дагаж байгаа авлига хээл хахуулийг яаж арилгах вэ.
Авлига хээл хахууль ямар төвшинд байгааг олон улсын аргачлалаар тооцдог юм байна. Хэн нэгнийгээ их, бага авсан гэж хэлснээр болдоггүй. Авилгалыг тухайн улсын төсвийн 10 орчим хувьтай тэнцүү гэж үздэг. Намайг ерөнхий сайд байхад улсын төсөв 700 тэрбум төгрөг байсан. Түүнээс 10 хувь буюу 70 тэрбум төгрөгөөр намыг санхүүжүүлэх зэргээр хувийн хэвшлээр дамжин зарцуулагддаг байж. Энэ буруу байсан. Ийм хэмжээний алдагдал бид гаргаж байж. Харин одоо Элбэгдоржийн үед улсын төсөв долоон их наяд төгрөг байна. Үүний 10 хувь гэхээр 700 тэрбум төгрөгийн авилгал Монголд байна. Энэ их авилгалтай төрд Ц.Элбэгдорж төрийн тэргүүн гээд сууж байна шүү дээ. Энэ авлига бий болж байгаа эх үүсвэр нь хүнд суртал.
Үүнийг арилгахын тулд би нэг арга ярьж байсан ч хэрэгжүүлж чадахгүй явсан. Одоо 2016 он хүртэл зорилт болгон тавиад хэрэгжүүлэх санал тавьж байна. Хуульд хориогүй бол иргэний хийж буй зүйлсийг зөвшөөрөх ёстой. Харин төрийн ажилтан хуулиар зөвшөөрөөгүй бол ямар нэг үйлдэл хийж болохгүй. Тиймээс өргөдөл өгснөөр хуульд хориогүй л бол шууд зөвшөөрч асуудал шийдэгдсэнд тооцогддог өргөдлийн системд шилжих юм. Өөрөөр хэлбэл иргэн Батаа хадлан хадах өргөдөл өгөөд л тэр нь хуулиар хориогүй бол маргаашнаас нь ажлаа эхэлж болно. Тэгэхээр хэн нэг албан тушаалтан хүнд сурталтны зөвшөөрлөөр биш хуулийн хүрээнд өөрөө өөртөө зөвшөөрөл өгөөд явах системд шилжэе. Энэ бол социалдемократ үзэл юм. Ингэсэн цагт таныг хэн хүлээлгэж, ямар албан тушаалтан танаас хээл хахууль шаардах билээ. Таны өргөдөл тэр газраа очсоноор шийдвэр гарч байгаа юм. Хүлээх ч хэрэггүй юм. Автоматаар хуулиар зохицуулагдах юм. Үүнийг иргэдэд сайн ойлгуулж өгөөрэй.
Төрийн албыг тогтвортой байлгах тухай зарчим үйлчилдэг байсан. Тэр үедээ зөв гэж боддог байсан учир тогтвортой байлгахын тулд би Ерөнхийлөгч байхдаа хууль санаачлаад батлуулсан. Тэр хуулийн дагуу ажиллаж байна. Гэтэл одоо эргээд харахад төрийн албанд тогтвортой ажиллуулах тусам хүнд сурталтай, хээл хахуултай болж, арга нь нарийн болдог юм байна. Яаж хүнийг зовоох вэ гэдэг дээр дээд сургууль төгсдөг юм байна. Тиймээс төрийн албыг хөнгөхөн болгоно. Магадгүй төрийн албаны 30 хувийг жил болгон өөрчлөх хэрэгтэй. Дээд сургууль төгссөн залуучууд, хувийн хэвшлээс төр рүү орох хүсэлтэй хүмүүс, гадаадад сургууль төгсөөд ирж буй залуусаар өөрчилье. Энэ мэтчилэн гурван жилийн дотор 100 хувь өөрчилж байя. Ингэснээр төрийн алба хүнд суртлын алба биш хөнгөн алба болно. Ингэснээр хаалттай бус нээлттэй алба болно. Хээл хахууль авахын дээд сургууль биш хүнд үйлчлэхийн дээд сургууль болох юм. Хэрэв ийм төрийн албатай болох саналыг ард түмэн дэмжвэл намынхаа 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулъя.
Энэ бүх ажлыг хийхийн тулд бүхэл бүтэн баг ажиллах юм. Улс орныг авч явна гэдэг багийн ажил. Багаа бүгдүүлэхийн тулд эхлээд намдаа элсүүлэе, намаа дэмжүүлье, эсвэл намдаа итгүүлье. Тиймээс бүгдээрээ намын гишүүдээ, дэмжигчдээ, итгэгчдээ нэмэе.
Сум болгонд төрийн албанд ажиллах чадвартай 20 хүн, хороонд 40 хүн бүртгэе. Ингэснээр дор хаяж 12 мянган чадвартай мэргэжлийн хүн бүртгэлтэй болно. МАХН Төрийн хүний нөөцийн алтан сан, Хүний нөөцийн түмний нэг гэдэг ч юмуу гоё нэр олж өгөөд гэрчилгээг нь гардуулая. Бид хэрэв ард түмний итгэлийг аваад 2016 онд сонгуульд ялах юм бол дээрх 12 мянга хүнийг ажилтай болгоё. Монгол Улсаа хөгжүүлэх ажилдаа эдгээр хүмүүсийн эрдэм мэдлэг, нэр хүнд, боловсрол итгэл зүтгэлийг багтаа оруулж дайчилж ажиллая гэсэн саналыг хэлж байна. Хуучин намууд манай намд л мундаг хүмүүс байгаа гэж ярьдаг. Үнэндээ монголчууд бүгдээрээ мундаг хүмүүс. Тэр дундаасаа хамгийн мундагийг нь бүгдээрээ бүртгэж авья. Бидний ялалт ард түмний ялалт учраас тэр Монголынхоо ард түмний төлөө зүтгэж чадах эрдэм боловсролтой 12 мянган хүний ялалт болгоё, цаашлаад нийт гурван сая монголчуудын ялалт болгохын төлөө ийм ажил хийе гэсэн саналыг гаргаж байна.
Энэ ажилд ялангуяа манай эмэгтэйчүүд, залуучууд, оюутны, ахмадын байгууллагууд ажиллаж, намдаа туслах хэрэгтэй байна. Намын дэргэдэх бус намдаа тусладаг байгууллагууд байх хэрэгтэй. Ингэж хүмүүсийг олж өг, хүмүүсийг судал, төрийн албанд хүмүүсийг оруулж өг, мэдлэг боловсролтой хүмүүсийг тодруулж өг гэж та бүхнээс хүсч байна.
Намайг Ерөнхийлөгч байхад зарим хүмүүс “Ард түмний ерөнхийлөгч” гэж нэрлэж байсан. Магадгүй тэр үед алдаа дутагдал гаргаад ард түмний Ерөнийлөгч байж чадсан болов уу хэмээн эмээдэг. Харин ажлаа өгснийхөө дараа би ард түмний ерөнхийлөгч болсон. Өнөөдөр би сонгогдоогүй ч ард түмний ерөнийлөгч болсон, та бид сонгогдоогүй ч ард түмний нам гэж зоригтой хэлж чадна. Ард түмний Ерөнхийлөгч байхад албан тушаал хэрэггүй юм билээ. Ард түмний нам байхын тулд заавал олонх байх албагүй юм билээ. Гэхдээ ерөнхийлөгч байж, олонх болвол сайн. Эцсийн зорилго бол Монгол Улсаа хөгжүүлэх юм.
Монгол Улс өнөөдөр хөгжлийнхөө олон цогцолбор үзүүлбэрээрээ 100 дугаар байранд явж байна. Нааш цаашаа хэлбэлзэх ч 100-аас холддоггүй. Тэгвэл бүгдээрээ 10 жилийн хугацаанд, хоёрхон сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд 60 орчим тэрбум долларыг Тавантолгой мэтийн ордуудаасаа босгож байгаад Монгол Улсын хөгжлийг дэлхийн эхний 30 орны тоонд оруулъя.
Ийм зорилтыг дэвшүүлж, хүрч чадвал ард түмний Ерөнхийлөгч, ард түмний нам болно. Үүний тулд бид байнга ажиллах ёстой. Тийм учраас нам гэдэг маш сайхан хамт олон. Энэ хамт олон гурван шинжийг бүрдүүлэх ёстой.
1.Засгийн эрхийг авч ард түмнээ хөгжүүлэх эрүүл саруул, том зорилго дэвшүүлэх ёстой.
2.Улс төрийн социал демократ үзэл баримтлалтай байх ёстой.
3.Энэ үзэл баримтлалаа ард түмэнд ойлгуулах, хэрэгжүүлэхийн тулд ард түмэнтэйгээ хамтрах, дайчлах, улс орноо хөгжүүлэх, засгийн эрхийг авахын тулд үндэсний хэмжээнд тарсан бүтэцтэй байх хэрэгтэй байна.
Үүний тулд намаараа ажиллах ёстой. “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэж манай монголчууд ярьдаг. Түүн шиг би л мэднэ, би л улс орноо аварна гэж хашхирч болохгүй. Тиймээс баг болох ёстой. Бурхан багш хүртэл хүн өөрийгөө бусдаас тусдаа оршиж байна гэж бодох юм бол хамгийн том эндүүрэл гэж сургадаг. Энэ эндүүрэл төрийн албан тушаалтнуудад байдаг. Ц.Элбэгдорж би ерөнхийлөгч учраас тусдаа оршиж байна, би байгаа учраас Монголын ард түмэн байна гэж эндүүрдэг. УИХ-ын гишүүд би байгаа учраас миний сонгогчид байна гэж боддог. Гэтэл яг эсрэгээрээ юм. Ард түмэн байгаа учраас УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Монголын төр засаг байгаа юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм. Хөл нь толгой, толгой нь хөл болсон өнөөдрийн буруу бодлыг засч ард түмэн бүх юмны эхлэл, төв, зорилго гэдгийг ойлгуулж ард түмэнтэйгээ хамтран 2016 оны сонгуульд ялалт байгуулъя.
Эцэст нь би Чингис хааны амьдралтай холбоотой түүхийг та бүхэнд ярьж өгье. Чингис хаан маш том үйлсийг бүтээчихээд энэ бүхнийгээ өөрийн санаснаар эмхлэн зохицуулахын тулд урт удаан наслахын тулд мөнхийн ус ууж мөнх насалж чадах болов уу гэж бодож, сураглаж яваад Хятадын бумбын шашны лам нартай уулзаж дээ. Тэд мөнхийн ус хийдэг, хийсэн байх гэдгийг сонсоод Чингис хаан урилга илгээж, Чанчун хамбыг урьжээ. Чанчун ламтай уулзаад Чингис хаан мөнхийн ус гэж бий юу, чи авчирсан уу, надад өгөх үү гэж асууж. Гэтэл Чанчун лам мөнхийн ус гэж байхгүй, харин мөнх дурсагдах үйл гэж бий. Та сайн үйлс бүтээвэл таны нэр та мөнхөрнө. Тиймээс мөнхийн усны хойноос битгий хөөцөлд, мөнхөд дурсагдах үйлсийн төлөө сэтгэл зүтгэлээ зориул гэсэн байдаг. Тэр хоёрын уулзалтын дундаас бидний хэлэх дуртай “Эхлээд гэрээ дараа нь биеэ тэгээд төрөө зас” гэсэн сургааль үлдсэн байдаг. Тиймээс бүгдээрээ МАХН-ын гурван баясгаланг бодож байвал ямар вэ.
Өөрийнхөө төлөө зүтгэх нь доод баясгалан
Гэр бүл, найз нөхдийнхөө төлөө зүтгэх нь дунд баясгалан
Огт танихгүй ч нийт ард түмнийхээ төлөө зүтгэвэл дээд баясгалан
МАХН-д орж ирсэн та бүхэн доод баясгалан, дунд баясгаланг эдлэх гэж явах улс биш байх. Дээд баясгаланг эдэлж ард түмнийхээ төлөө зүтгэж, хэлмэгдлийг давая, шөрмөсөө таслуулсан ч давъя, 600 цагдаагаар хүчиндүүлсэн ч давая.
Үүний тулд бид 2016 онд сонгуулийн хувьсгал хийх шаардлагатай. Хувьсгал гэдэг үгнээс бүү ай. Бид сонгуулийн хувьсгал хийж байж, 10 жилийн дотор 60 тэрбум доллар босгож, 10 тэрбум доллараар өрөө дарчихаад, дэлхийд 30 дугаар байранд орж ард түмнээ жаргааж чадна. Энэ хувьсгалыг нэг хүн хийхгүй, нэг нам ч хийхгүй, нийт ард түмэнтэйгээ хамтарч хийнэ. Хувьсгалыг ард түмэн хийдэг. Харин хувьсгалын нөхцөл бүрдэх ёстой байдаг. Хувьсгалын нөхцөл бүрдэх талаар хүмүүсийн хэлсэн үгс бий. Тэр дундаас алдартай нь “дээдэс нь чадахаа байсан цагт, доодос нь хүсэхээ байсан цагт энэ төр солигддог юм” гэсэн үг юм.
Өнөөдөр Монголын төрд сууж байгаа хүмүүс чадахаа байж, ард түмэн энэ төрийг хүсэхээ байсан байна.
Тэгэхээр манайд хувьсгалын тохироо бүрдсэн гэсэн үг. Хувьсгалыг зөв хийж сонгуулийн хувьсгал болгоё. Тийм учраас МАХН сонгуулийн хувьсгалыг манлайлж, толгойлохгүй бол өөр хэн байх билээ. Та бид энэ хувьсгалыг хийж, ард түмнээ зоригжуулахгүй бол өөр хэн хийх билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Линкольны хэлсэн үг байдаг. “Ардчилал бол ард түмний засаг. Ард түмний бий болгосон, ард түмний төлөө засаг”. Тиймээс манай нам байнга ард түмэнтэйгээ хамт байж, ард түмнийхээ дэргэд байж, эрх ашгийг нь хөөцөлддөг нам гэж томъёолбол зөв байх. Таван хувьсгалыг бид ярьсан одоо зургаа дахь хувьсгалаа хийх цаг болсон. 2016 оны сонгуулийн зургаа дахь хувьсгалыг хийж Монгол орноо хөгжүүлье. Монгол орон минь мандтугай.
Н.Энхбаяр
Зочин · 2015/09/10
ЭНХБАЯР АВИЛГАД АВСАНЫГАА ДҮҮ ЭНХТУЯАДАА, ТУСЛАХ Б.ХУЯГ, УЛААНБААТАР ХОТЫН МАХН-ЫН ХОРООНЫ ДАРГА БАЙСАН НАЙЗ БИЛЭГТ НАРТАА ӨВӨРТЛҮҮЛЭЭД ГАДААДРУУ ГАРГААД НУУГДУУЛСАНЫГ БҮГДЭЭРЭЭ МЭДНЭ. ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛААД ОЛОХГҮЙ БАЙГААГ НЬ Ч МЭДНЭ.ЭНЭ БҮХНЭЭС ХАРАХАД ЭНХБАЯР ЯАВЧ ШУДРАГА ЗҮГЭЭР ХҮН БИШ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ. МЭДСЭЭР БАЙГААД ХЭСЭГ НӨХДҮҮД ЭНХБАЯРЫН БӨГСИЙГ ДОЛООГООД БАЙГАА ЮМ БОЛ ? ШҮ ХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/09/10
хийсэн ганц хэрэг нь гадныханд бэлэглэх ном онгоцоор зөөсөн явдал.
Зочин · 2015/09/09
Enkhbayar tani xereg bxgvi ooroos chin bolood dulaan deer n toriin orshooliig xvrtex xorigdoluud ed chin mongoliin irgend narand garch chadaxgvi bna. Mongoliin tor ooroor chin dutaxgvi xutguur mini. Orshoold abilgach tan shig xvmvvs orshoogdox esgvi dendvv busarmag yabdal bno. Taniig xaraxaas durgvi xvrch bna ulsiin aab xyyxdyydieesee bulagnaj iddegt n oi gutaj bn
Зочин · 2015/09/09
ЭНХБАЯР АВИЛГАД АВСАНЫГАА ДҮҮ ЭНХТУЯАДАА, ТУСЛАХ Б.ХУЯГ, УЛААНБААТАР ХОТЫН МАХН-ЫН ХОРООНЫ ДАРГА БАЙСАН НАЙЗ БИЛЭГТ НАРТАА ӨВӨРТЛҮҮЛЭЭД ГАДААДРУУ ГАРГААД НУУГДУУЛСАНЫГ БҮГДЭЭРЭЭ МЭДНЭ. ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛААД ОЛОХГҮЙ БАЙГААГ НЬ Ч МЭДНЭ.ЭНЭ БҮХНЭЭС ХАРАХАД ЭНХБАЯР ЯАВЧ ШУДРАГА ЗҮГЭЭР ХҮН БИШ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ. МЭДСЭЭР БАЙГААД ХЭСЭГ НӨХДҮҮД ЭНХБАЯРЫН БӨГСИЙГ ДОЛООГООД БАЙГАА ЮМ БОЛ ?
Зочин · 2015/09/09
ZAIL TSAASHAA YAJ DAHIN MONGOLOO TSOLMOH TALAAR BODOJ CHADDAG BNAA
Зочин · 2015/09/09
өөрөөр хэлбэл би таныг юу байндаа хөгшөөн гээд мөрөөр чинь алгадхад та хүлээн авч чадахгүй шүү дээ .Та тийм л нэрээ бодсон бусдыг ялгаварласан хүн_
Зочин · 2015/09/09
Та ард түмний эцэг биш .Таныг аялдан дагагчид бүгд таны ач буяныг авсан хүмүүс юм байна лээ .Тэгээд ч таниас урваж чаддаггүй харин та бас тэднийг хүүхэд шиг эрхлүүлж өмгөөлж хамгаалж зэрэг дэв өгч амьдралд нь нэмэр болдог юм билээ.Харамсалтай нь хүнлэг ардчилсан нийгэмд ийм холбоо сүлбээ байж болохгүй.Бүх зүйл хуулийн дагуу ёс зүйн дагуу байхыг шаардана.Энэ утгаараа таны бүх эрх мэдэл энгийн иргэнийхээс ч давахгүй байх ёстой.Та үүнийг хүлцэн тэвчиж чадахгүй шүү дээ
Зочин · 2015/09/09
та ядаж төрийг хүндэлж сур.Таны юу хийсэнийг бүгд мэдэж байгаа .Та хийсэн хэрэгээ хүлээж уучлалт ч гуйгаагүй.Төр гэдэг ариун байх ёстой тань шиг хоёр санаатай хүн хэрэггүй.
Зочин · 2015/09/09
shaadag bandi odoo yu yrih gesen ym heden emee uvuugiin tarhi ugaaj yadag bna mongoliin tur namdar ahiin huugeer dutavuul gej odoo bolih heregtee sonirhol algadaa iimerhuu nuhduuded
avilgal heel hahuuliin zail · 2015/09/09
yamar teneguud ni ene hund itgej bna ene hun muu muuhai buheniig turd zaasan hun heel hahuuli avilgal alban tushaaliin hereg geel hamag muu muuhaig hiij yavdag novsh odoo ter urshuuliin huuli geed baigaa zuiliig har uurtuuguun hamt avilgal avsan nuhuduun urshuuh yum gen novsh yamar muuhai shantaach ve hog
Зочин · 2015/09/09
Улс төрийн бүхий л албан тушаалыг хашиж байхдаа юу хийсийн бэ? Монголын төрд алдаа гаргаж ажиллаж болдог газар юмуу? та үнэхээр шударга байж чадлаа юу? битгий л дэ
Зочин · 2015/09/09
Huvisgal hiih heregtei. Mongol oron arai l hetsuu bn
Зочин · 2015/09/09
aldaa gargahgvi sn ajilaarai,,demjij bn.ene hvn odoogiin heden avilgachdaas deer hvn shvv
naraa · 2015/09/09
aldsan xun axiad aldadaggui ym.unxeer ene xuniig zailuulsanii daraa oyu tolgoi xenii garaar orob .ene xun baylagaa xariixand ogoxgui gesnii toloo l xelmegdsen shuu dee
Зочин · 2015/09/09
сонгох л хэрэгтэй одоо угаасаа ардчилсан намаас хүлээх юм байхгүй өрөнд ороод дууссан таксины жолооч дарга болдог цаг шүү дээ энэ үе чинь авилгал хээл хахууль гудманд гарсан ингэж их ярьж байгаа хүнийг сонгоод үзэх хэрэгтэй бүх хүн ухаантай төгс байдаггүй алдаагаа ойлгодог түүнийгээ залруулахыг хүсдэг хүн л жинхэнэ брово хүн нэг зүйл маш их таалагдлаа яг мэргэжлээрээ олон жил ажилласан хүмүүс яамдуудаар өчнөөн олон бий тэр л хүмүүсийг олж тавьж дарга болговол монгол одоогийн зовлонгоосоо сална бид энхбаярыг муулж элбэгээг муулж байна өөр сонголт үнэндээ алга арай л дөнгүүр аавын хүү нь энхбаяр дахин итгэл өгөөд чадахгүй бол харин зайлуулах хэрэгтэй
Зочин · 2015/09/09
энэ нэг балай юм монголд ирэхээрээ дандаа гай болдог,Алтанхуяг энхбаяртай хамтрах гэрээ байгуулаад огцорч байсан,одоо өршөөлийн хуулийг хар л да,ганцхан энэ хүнээс болоод гацлаа да
Зочин · 2015/09/09
Хулхин дээр цэцэг ургуулна гэж л энэ байх даа. Бүх юм үнэгүй болох юм биз дээ. Чамайг чиний бөгс долоогчдыг сонгох юм бол...
Зочин · 2015/09/09
ӨЧНӨӨН ЖИЛ САЙД, ИХ ХУРЛЫН ДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙЖ БАЙХДАА МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙХ ЧИНЬ ЯАСАН ЮМ. АВИЛГЫН ХЭРГЭЭР ШОРОНД ОРООД НЯМДОРЖИЙГ ХАРААЖ БАЙХДАА ГЭНЭТ ГЭНЭТ ЦООРООД УХААНТАЙ БОЛЧИХОО ЮУ. ОДОО БҮҮ МӨРӨӨД. ТИЙМ ШУДРАГА ЮМ БОЛ ТИЙМ ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ ХАЙЛГААД БАЙГАА ЧИ АВИЛГАЛД АВСАН МӨНГӨӨ ӨВӨРТЛҮҮЛЭЭД ГАДААДАД НУУГДУУЛСАН ТӨРСӨН ДҮҮ ЭНХТУЯАГАА ХАА БАЙГААГ НЬ ЗААГААД ӨГ. ЭНХБАЯРТ ТИЙМ ӨЧҮҮХЭН Ч ЁС СУРТАХУУН БАЙХГҮЙ. МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ.