Ц.Нямдорж: Мэргэжилгүй дээр нь нэмээд сэтгэлгүй хүмүүсийг сайд болгож байна
2015/09/10
Сайд нарыг ногоон гэрлээр, бүх намууд дэмжээд шууд баталчихлаа. Харин эсрэг саналтай цөөхөн хүмүүсийн нэг нь та байлаа?
Би Сайдын суудал овооны хадаг шиг л боллоо гэж хэлсэн. Ерөнхий сайд хүн “Хэн ч сайд хийж болно” гэж ярьж байгаа нь өөрөө эмгэнэл юм. УИХ-д орж ирэхээр бүхнийг мэддэг, чаддаг болчихдог юм биш л дээ. Би 24 жил Төрийн ордонд суухдаа Эрүүл мэндийн салбарыг удирдаад, эмч хүн болчихоогүй. Мэргэжил гэдэг юмыг үгүйсгэж байгаа нь Монгол төрийн ер бусын үзэгдэл. Муу хэлээд байдаг социализмын үед салбартаа толгой цохидог мэргэжилтнүүдийг сайдын суудалд суулгадаг байсан юм. Тэдний мэдлэг чадварыг ашиглаж л шинэ цагийн Монгол Улс хөл дээрээ босож ирсэн юм.
Тунгалаг тамирын Эрдэнэ гээд хүн байдаг даа. Хэдийгээр мэргэжил боловсролгүй ч эх орноо гэсэн сэтгэлтэй. Нэг цүнх бариад өдөр шөнөгүй явдаг ийм хүмүүс Монгол Улсыг босгосон. Гэтэл одоо мэргэжилгүй дээр нь нэмээд сэтгэлгүй хүмүүсийг сайд болгож байна.
Монголын Улсын Засгийн газрын тэргүүн хүн мэргэжил гэдэг юмыг үгүйсгэж УИХ-ын гишүүн бүхнийг чадна гэж хэлж байгаатай би хэзээ ч санал нийлэхгүй. Ний нуугүй хэлэхэд энэ гэм согог манай намд ч халдварлаж байгаа.
Эрх баригч хүчин хүн бүрийг сайд болгох гэж зүтгээд байна уу даа. АН-д ч тэр, МАХН-д ч тэр сайд хийчихээр УИХ-ын гишүүн биш хүмүүс зөндөө л байгаа. Тэр хүмүүсээ доромжилж байна. Сайдын суудлыг кнопын манаач болгож байгаа нь энэ. Ч.Сайханбилэгийн засаг огцрох цагт нэг кноп авч амиа хоохойлж үлдэх гэсэн ийм явган заль нуугдаж байна.
Зүгээр нэг даргалагч, бүлэглэлд хамаарч байвал шагналын журмаар хэн ч хамаагүй сайд болдог ёс Монголд тогтлоо. Үүнийг зөвтгөх ёсгүй.
Шагналын журмаар сайд болж байна гэж яриад байна. Ямар гавьяа байгуулсан учраас шагналд сайдын суудал аваад байгаа юм бэ?
Угаасаа шагнал болгож л сайдын суудал авч байгаа шүү дээ. Өршөөлийн хуулийг будилуулахад гол үүрэг гүйцэтгэсэн З.Баянсэлэнгэ Барилгын сайд, Ц.Оюунбаатар Шадар сайд болчихлоо. Өршөөлийн хуулийг будилуулаад, авлига хээл хахуулийн хэргийг хаацайлж, өөгшүүлж байна. Намынхаа удирдлагын өмнө гавьяа байгуулсан л байх даа. Энэ гавьяаг нь л үнэлж байгаа юм. Өөр ямар гавьяа байгуулсан юм?
Уг нь Өршөөлийн хуулиар бодоод байх зүйлгүй, хийгээд хэвшчихсэн зүйл. Анх удаа хэрэг үйлдсэн, болгоомжгүйгээс хэрэг хийсэн, жирэмсэн, ахмад хүмүүсийг өршөөж байна. 1000-1200 хүн л хамрагдах юм. Үүнийгээ зөв хийчихсэн л бол хэлээд байх зүйлгүй. 25 суудалтай МАН, эрх баригч АН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдээд байхад юу горьдож завсарлага авч байгаа юм бол. Ард түмэндээ тусалъя, шударга ёс тогтооё гэсэн хайчив?
Энэ завсарлагаас болоод 1000-1200 хүн хууль бусаар хоригдож байна. Ээжтэйгээ, аавтайгаа, хүү охинтойгоо уулзах гээд цаг минут тоолоод хүлээгээд сууж байгаа үр хүүхэд, эцэг эхүүд байж байна. Ингэж садаа болж болохгүй. Өршөөлийн хуулийн гол зорилго нь ард түмэн биш ганц хүн гэдгийг энэ завсарлагаараа харуулж байна л даа. Хүйтэн сэрүүн цаг болж байна. Бүтэн сарын ажил хүлээж байна. Хэдэн мянган хоригдлын хувийн хэрэг уншина гэдэг амаргүй асуудал. Би өөрөө хоёр удаа уншсан хүн. 21 цагийн горимд шилжээд шөнө 3-хан цаг унтаад ажиллахад бүтэн сарын ажил болдог юм.
Би Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ хоёрт хэлсэн. Та нараас болоод 1000 хүн хоригдож байна. Мянга битгий хэл нэг хүний эрхэнд халдаж байгаа нь асуудал болдог юм гэж хэлсэн. Тэд нар хөдлөхгүй байна.
Танай нам давхар дээлний асуудал хөндсөн ч сайд нарыг дэмжээд баталчихлаа. Энэ удаагийн парламентын 76 гишүүний 30 нь сайдын суудалд суусан рекорд тогтоож байна. Сөрөг хүчин өөрсдийн байр суурь байхгүй, ер нь муу ажиллаад байна уу? МАН засагт хамтрах үедээ ч бас үр дүнгүй ажилласан гэгдэж байгаа?
Хөөгдөж гарахыг л үр дүн гэдэггүй юм бол өөр ямар үр дүн байхав. МАН засагт хамтраад холион бантан л болсон. Сөрөг хүчний нүүр царайгаа алдаж, олонх цөөнхтэй парламентын горим алдагдсан. Хуйвалдааны дундуур АН төрд харш, өөрсдөдөө ашигтай хэдэн шийдвэр гаргаад МАН-ыг хөөлөө дөө. Өрийн таазыг нэмнэ гээд манайх дэмжсэн. Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулж газар шороогоо ухаж, байгаль сүйдлэх гээд тэрийг нь шийдэж өглөө. Энэ хоёр шийдвэрийг гаргаад л МАН-ыг гаргасан ч яадаг юм гээд яриад эхэлсэн.
Би ардын намд харьяалагддаг ч Монголын төрд зүтгэж байгаа хүн. Ардын намын юм болгоныг би хаацайлж суух үүрэггүй. Эцсийн дүндээ Монголын төр, сонгогч ард иргэдийн өмнө л үүрэг хүлээсэн хүн. Ардын нам засагт нийлж хийсэн холион бантан Монголын ард түмэнд хэрэгтэй болсон уу гэвэл үгүй.
Өнөөдөр бүгд амаа хамхиад л бүгд чимээгүй гүйгээд л байна. Өчигдөр сайд нарыг бүгд л дэмжээд санал өгөөд суугаад байсан. Би дургүй хүрээд эсрэг санал өгчихөөд гараад явчихсан. Сөрөг хүчин ийм байж болохгүй. Манай намаас ийм хүмүүсийг сайдад нэр дэвшүүлсэн бол АН яаж үсэрч байгаа бол.
Сайдын томилгоо гэдэг чинь хяналтын хөшүүрэг. Бурууг нь хэлээд, цаашид хийх ажлыг нь, чиглэлийг нь хэлж өгдөг. Гэтэл юу ч хэлэхгүй, юу ч байхгүй дэмжээд л суугаад байсан. Ийм сөрөг хүчин байж болох уу гээд гайхаад л сууж байна.
Б.Бат-Эрдэнэ
bolod.mn
Зочин · 2015/09/13
ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ТАНАЙ НАМЫН БЭЛЭНЭЭР ТАРААХ ГЭЖ ТАВЬСАН 1.6 ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ТӨЛЖ БАЙНА. ТЭГЭЭД НҮҮРСНИЙ ҮНЭ ТОНН НЬ 130-ААС ДООШ ОРЖ 35 ДОЛЛАР БОЛТОЛ УНАСАН,ЗЭСИЙН ҮНЭ УНАСАН ЭНЭ ҮЕД МАШ БОГИНО ХУГАЦААНД 80 ЖИЛ ХИЙСЭНЭЭС ДУТУУГҮЙ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛИЙН ДОТОР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЧИХЭЭД БАЙНА. ТАНАЙХ ШИГ 100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ НАМ БИШ ШҮҮ ДЭЭ МАН-ХЫНХАН ТА НАР НААД ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН НАМ АА БУШУУ ТҮРГЭН ТАРААГААЧ ЭЭ. ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ?. МОНГОЛ ХҮМҮҮС МӨН ЮМ УУ БИШ ЮМ УУ? 88583399
Зочин · 2015/09/11
2012 ОНООС ӨМНӨ АРД ИРГЭД ДАРГА НАР УЛСЫН ӨМЧИЙГ ИДЭЖ УУГААД БАЙНА АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ГЭЖ ЯАЖ Ч ШААРДААД АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН. ТУХАЙН ҮЕИЙН ТӨРИЙН УДИРДЛАГУУД ИЛРҮҮЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ БОДДОГГҮЙ БАЙСАН.ЯАГААД ГЭВЭЛ ТЭД НАР НЬ МАН-ЫН ӨӨРСДИЙХ НЬ УЛСУУД БОЛОХООР НАМЫНХАА НЭРИЙГ БОДООД АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ БОДДОГГҮЙ БАЙСАН. ТЭД НАР АН-ЫНХНЫГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГААР НЬ ДУУДДАГ ЗАРЛАДАГ БОЛОВЧ ХУДЛАА ГҮТГЭЛЭГ БОЛОХООР БАС ЧАДДАГГҮЙ БАЙСАН.ХАРИН 2012 ОНД АН СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ АНХ УДАА ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ БОЛСОН. ҮҮНЭЭС ХАРАХАД УЛС ОРНЫГ ЦААШИД ЗӨВХӨН АН АВЧ ЯВАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ. НЭГЭНТ ЭНЭ САЙН ГЭЖ ДАЛДЫГ ХАРЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ДОРНОДЫН БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ 3. 4 . 10 ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН МЯНГА Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ.
Enkhtuwshin Manibazar's photo.
enhee · 2015/09/11
Domog shig l ym yrij bn mongolchuudaa bosoh tsag bsn ym shuu bugd bosie l doo dadaa deerelhuulj chaduulj muljuulj hulgaich nart ymaa aldahaa bolildoo uursduu ulsuu udirdiya ingel suusaar bgd mgl gj ene delhiigees archigdah n bn hen neg ulsiin bool n bolohiig huseegui l bl hurzee bariad bostsgooyo l doo
enhee · 2015/09/11
Deed n guidlee olohgui nl dood tal n guidlee olohgui yag unen ug shdee dood aj ahui negj n hurtel bolobsrolgui hun chanargui huviin sonirholtoi humuus l darga blj turiin har bor ajil hiij bga ard tumend daramtalj baritsaalj hamag muu muuhai hiilgej bn ene odoo herees heterlee turiin aj ahui negj iim l bulingartaj bn bidnii ah egch nar yarij bn hun chanar hudulmur henee gsn setgel haichivaa urd n iim bgagui huniihee tuluu darga nar uhen hatan guideg tus temtsej tusalj bsn gj domog
enhee · 2015/09/11
Nyamdorj gishuunii unen shdee est zuv hellsen bn manai turiin turguund bolovsrol medleg chadvargui humuusiig taviad ulam l dordono shdee mongoloo hsn setgelgui zuvhun uursdiinhuu karmand oroh heden tugruguu usguh gj tanil talaa buunii nohoinuudaa tavij bn iim baidlaaraa udval mgl elgeeree mulhuh n bn shdee amidral hetsuu bn deed gehgui dood aj ahu
Zochin · 2015/09/11
Hun bolgon togs bush shuu dee. MAN-daa baigaa hoér nuurtenguudee zasaj abchihaad oor busad ruu orbol yasan ym be.
Зочин · 2015/09/11
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ, ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399
Зочин · 2015/09/11
Emgenelt jujig
Зочин · 2015/09/10
Их хурал гэдэг чинь зүгээр л дамжаархуу юм болчихсон юмаа даа баян Сэлэнгэ дамжаанд суусан гэж арай ч гэр хороололд байснаасаа
zochin · 2015/09/10
Unen ene hun bas goliig ni olood helchihdeg ym shu 76 dotor aygui bol iimerhuu humuus bga l bh da
Зочин · 2015/09/10
МАН АМЛАЛТАА ХАГАС ДУТУУ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВЬЧИХСАН МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ, ОЮУ ТОЛГОЙГ МАН-ЫН САЙД ЗОРИГТ, БАЯР НАР ГАДААДАД ЗАРААД БУРУУГ БАЯЦОГТРУУ ЧИХЭЭД ХААНА БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ НУУГДЧИХСАН. МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР ӨР ТАВИХГҮЙ ГЭЭД ЯАХ Ч БИЛЭЭ .ТЭГЖ МӨНГӨ БОСГОЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР Л ХЭЦҮҮДЭХ БАЙСАН БАЙХ ДАА. АН МАН ШИГ 100-ГААД ЖИЛИЙН ТУРШЛАГА БАЙХГҮЙ Ч ХЭЦҮҮ БАЙХАД ТҮҮНЭЭС Ч ИХ ЮМ ХИЙСЭН ХИЙСЭН ..
Зочин · 2015/09/10
Tolgoi ergej bna gexdee nadad eeriin itgel unemshil baidag .Ali alindandanch buu itge!!!!!!! Uchir ni dain bolj bna.Ulam ergen xuree xamarna Uuniig oilgoj bolgoomjtoi bas ev negteltei baitsgaaya udaxgui b u sdiin idesh boloxgeed bna shuudee USA
unshigch · 2015/09/10
Za tegvel balarsaan Mongol suirekh yum bna. Mergejiltei, setgeltei ni tur barij bkhdaa uurtuu 2 ambaarnaas khetgreegui yum chini, mergejilgui ni bol budaa bolgokhiin bgaa biz
Зочин · 2015/09/10
МАН албан тушаалд дуртай хэдэн залуусаа эх оронч, намаа, ард түмнээ гэсэн хүмүүжилтэй болгох талаар анхаарахгүй бол яг л АН-ынхан шиг, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, намаа ч худалдаж мэдэх хойч үетэй боллоо. АН-тай хамтрахыг хамгийн их дэмжиж байсан сангийн сайд асан Ж.Эрдэнэбат, гишүүн Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, О.Содбилэг, Содбаатар, хуучин генсек байсан У.Хүрэлсүх гэх мэтийн залуустаа үг хэлж, өө сэвийг нь дарж ав Нямдоржоо.
Зочин · 2015/09/10
Нараа гэдэг нөхрийн сэтгэгдлийг ээ. АН-ын үед Монгол эх орон чинь мөхлийн ирмэг дээр ирчихээд байна. Ард түмэн чинь өлсгөлөн болчихоод байна. Баячуудын хүүхдүүд, бүр нэг гэр бүлээс 2 ч хүүхэд тус бүр нь 15,000 ам долларын сургуульд сурч байна. АН ардчилалыг хэтэрхий өмчилж, тэгсэнээрээ юу гийгүүлэв?
Баянсэлэнгэ · 2015/09/10
Ёстой үнэн. Яанаа сайдууд гэчихжээ. Баянсэлэнгэ зэрэг хүмүүс өөрсдөө ичих хэрэгтэй ш дээ. Өлсгөлөн зарлаад л сайд....
Зочин · 2015/09/10
ene gants hun erunhuu said hiisengui salbariin said l hiisen yaaj uls orniig uudluulhiin. medrel yum yaridag garuud bhiim aa. harin ch ene hun huuli zuin said bhdaa barag mafia bolchood bsn buh reketchidiig bhgui bolgoson. huuli tsagdaa aria l degtei bsn sanagddag. manaihan uneheer martamhai ulsuud shuu. ene hunii ued l avilgaliin zagalmailsan etsegiig oimsodj blaa. ug n usdeed chireed gargaad ireh bsiin. harin ch muu ch gsn turiin terguun bsiim geed urguj gargaj vach yvsn
naraa · 2015/09/10
ene gej shudaraga dur esegsen ym 25 jil xudlaa xutsaad l baix ym mongol oodolson n xaa bainaa.ooroo dandaa l said xiigee biz dee