Төсвийн алдалдал эдийн засгийг хойш татаж байна
2015/09/17
Шинэчлэлийн засгийн газар "эдийн засгаа" хэзээ ч мартахгүй хэмээн тунхаглаж байсан цаг саяхан. Тэгвэл улсын зарлага орлогоос сүүлийн саруудад байнга давсан үзүүлэлттэй гарах боллоо. Энэ юунаас болов.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "долларын ханшийг барьдаг нөхдүүд бий. Удахгүй зарлана" гэсээр суудлаасаа буусан. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1990 төгрөгөөс доош буухаа больсон. Харин долларын ханшийг буулгах, барих бодлогыг Монгол банк болоод Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хийхгүй байна. Өнөөдөр төсвийн алдагдал 769.2 тэрбум төгрөгт хүрлээ.
Эхний найман сарын байдлаар төсвийн нийт зарлага 4345.9 тэрбум төгрөгт хүрэв. Харин орлого дөнгөж 3576.7 тэрбум төгрөг байгаа юм. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс тав дахин нэмэгджээ. Өнгөрөгч оны эхний найман сард төсвийн алдагдал 153 тэрбум төгрөг байжээ. Харин энэ оны эхний найман сард 769.2 тэрбум төгрөг болоод байна. Алдагдал ийнхүү асар ихээр нэмэгдэхэд зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 15.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Ийн төсвийн алдагдал эдийн засгийг хойш татаж байна.
Сангийн яамнаас төсөвт тодотгол хийх талаар хэдийнэ ярьж байсан. Наймдугаар сард төсвийн нийт зардал өмнөх сарынхаас 40.5 тэрбум төгрөг буюу 6.7 хувиар л буурчээ. Цаашдаа зардлаа хангалттай хэмжээгээр бууруулж чадахгүй, мөн орлогоо нэмэгдүүлж чадахгүй бол тодотгол хийхээс өөр замгүй болно. Тиймээс ирэх чуулганаар нэн түрүүнд төсвийн тодотголоо хийхгүй бол хугацаа бага байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Харин хөрөнгө, санхүүгийн данс 2014 оны эхний хагас жилд 168.5 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2015 оны эхний хагас жилд 394.0 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 225.5 сая ам.доллар буюу 2.3 дахин нэмэгджээ. Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 327.6 сая ам.доллараар буурч, харин санхүүгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 243.6 сая ам.доллараар нэмэгджээ.
Нөгөөтэйгүүр уул уурхай сэргэж хөрөнгө оруулагчид хэвийн нөхцөлд ажиллах боломж бүрдвэл эдийн засаг хурдан сэргэнэ гэж эдийн засагт үзэж буй аж.
Х.Даваа
зочин · 2015/09/17
Энд нэг л үнэн байна. Авсан нь үнэн бол эзэн нь байж л таараа харин дээгүүр байгаа 2-3 гэр бүлийн хэрэгцээгээр зохицуулагдаж байгаа монголын эдийн засгийн чадамж ард түмэнд хүрч чадахааргүй болж хоосон хоноход хүрч байна. Даанч манай монголчууд дэндүү нэрэлхүү, гэнэхэн итгэмтгий зон олон болохоор хошгоруулах болгонд нь итгэж орхих юм. Нэгэнт луйвардаж авсан төсвийн хөрөнгийг буцааж өгөх иргэний зоригтон байх үгүйгээс хойш бага иддэг дарга ирээсэй гэж мөрөөдсөн нь дээр.Энэ нийгмийн уриа бол ТАНА,ХАС,АВ...АРЧИЛАЛСАН НАМ ЧАМД ХҮНЛЭГ ЧАНАР, ДУТАГДАЖ БАЙНА. ......харин АРДЧИЛСАН НАМ ЧАМАЙГ Монголчууд БИД мартахгүй баяртай. хошгируулж ханалаа. Дараа ойрын 50жил битгий ирээрэй бид тайван амьдаръяа
Зочин · 2015/09/17
2012 ОНООС ӨМНӨ АРД ИРГЭД ДАРГА НАР УЛСЫН ӨМЧИЙГ ИДЭЖ УУГААД БАЙНА АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ГЭЖ ЯАЖ Ч ШААРДААД АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН. ТУХАЙН ҮЕИЙН ТӨРИЙН УДИРДЛАГУУД ИЛРҮҮЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ БОДДОГГҮЙ БАЙСАН.ЯАГААД ГЭВЭЛ ТЭД НАР НЬ МАН-ЫН ӨӨРСДИЙХ НЬ УЛСУУД БОЛОХООР НАМЫНХАА НЭРИЙГ БОДООД АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ БОДДОГГҮЙ БАЙСАН. ТЭД НАР АН-ЫНХНЫГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГААР НЬ ДУУДДАГ ЗАРЛАДАГ БОЛОВЧ ХУДЛАА ГҮТГЭЛЭГ БОЛОХООР БАС ЧАДДАГГҮЙ БАЙСАН.ХАРИН 2012 ОНД АН СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ АНХ УДАА ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ БОЛСОН. ҮҮНЭЭС ХАРАХАД УЛС ОРНЫГ ЦААШИД ЗӨВХӨН АН АВЧ ЯВАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ. НЭГЭНТ ЭНЭ САЙН ГЭЖ ДАЛДЫГ ХАРЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ДОРНОДЫН БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ 3. 4 . 10 ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН МЯНГА Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ.